Нийгэм

December, 2018

  • 17 December

    Дүнжингарав худалдааны төв И-Баримт олгодог боллоо

    Өнөөдөр анхны “Жишиг худалдааны төв”-ийн үйл ажиллагааг нээх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав”-т боллоо.  Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зах, худалдааны төвүүдээс НӨАТ-ын баримт олгох үйлчилгээг анхлан хэрэгжүүлэгчээр ийнхүү “Дүнжингарав” худалдааны төв тодорлоо. “Жишиг худалдааны төв” болж буй “Дүнжингарав” төвийн Төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ болон худалдаа, үйлчилгээний 1092 цэг өнөөдрөөс эхлэн 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл бүх цэгтээ …

  • 17 December

    Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав 4 сая доллар авсан хэрэгт хариуцлага тооцох Хууль хяналтын байгууллага Монголд алга уу?

    “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболд 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын нэвтрүүлэгт орохдоо Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавын дүүгийн дансанд 4 сая ам. доллар шилжүүлсэн нь үнэн гэж мэдэгдсэн явдал олон нийтийн анхаарлыг эрхгүй татсан. Уг нь бол энэ шинэ мэдээлэл биш. Одоогоос дөрвөн жилийн өмнө, 2014 оны арванхоёрдугаар сарын 3-нд Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин цахим хуудастаа …

  • 17 December

    Цагаан хаданд нүүрс тээвэрлэдэг 13,000 жолоочийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэллээ

    Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13,000 жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, болон суурин амьдардаг хоёр мянган иргэн,  цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас газар дээр нь ажиллаж байна. УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран …

  • 17 December

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч сулавтар байна. 2018 оны 12 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 20-25 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс …

  • 15 December

    Японд монгол малчин 4.3 сая төгрөгийн цалин авч байна

    Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ.  Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ. А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай …

  • 15 December

    Төмөр замын төслөөс мөнгө завшсан Лий Жонг Ёлд 40 сая төгрөгийн торгууль ногдууллаа

    Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл, Гу Дун Хён нарт холбогдох эрүүгийн хэргийг хохирогч, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой хэргийг 2018 оны …

  • 15 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 12 дугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын …

  • 14 December

    Мэдэгдэл

    Зайсан Хилл цогцолбор нь Монгол Улсын холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа билээ. Гэтэл 2018.12.10-с эхлэн нийгмийн цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр соёл амралтын Зайсан Хилл цогцолборын нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, олон нийтийн сэтгэл зүйд нөлөөлөх гэсэн явуургүй оролдлого цөөнгүй гарах боллоо. Тухайлбал, ѳдѳр тутмын Өдрийн Сонины 2018.12.13-ны дугаарт нийтлэгдсэн мэдээлэл нь …

  • 14 December

    Нийслэлийн прокурор 60 тэрбумын бичлэгийг эвлүүлэг биш гэж мэдэгдсэн нь АТГ-ыг хүнд байдалд орууллаа

    Монгол төрийн идээ бээрийг тултал нь буглуулсан байж тун болзошгүй том асуудал бол 60 тэрбумын схем юм. Төрийн албыг мөнгөний алба болгож, хар зах дээрх арилжаа шиг дүр зурагтай болгосон 60 тэрбумын луйврын үндсэн захиалагч “эцэг” нь М.Энхболд гэдгийг 2016 оны сонгуулиас хойш хоёр жил дараалан ярьж, удахгүй гурав дахь онтойгоо золгох нь. 90 гаруй минутын бичлэгт “эцэг” М.Энхболдын аядуу …

  • 14 December

    Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг. Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ …

  • 14 December

    Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулжээ

    Энэ оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ. Тэгвэл таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.12.13/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 14 December

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгджээ. Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр …

  • 14 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …

  • 13 December

    Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

    Шангри-Ла зочид буудалд өчигдөр  АНУ-ын иргэн нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг …

  • 13 December

    Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүллээ

    Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч …