Нийгэм

December, 2018

  • 11 December

    Дуудлагаар очсон түргэний эмчийг гэмтээжээ

    Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй нийслэлийн Түргэн тусламжийн төвд “Хэвлийгээр хүчтэй өвдлөө” гэсэн дуудлага урьд шөнө буюу арванхоёрдугаар сарын 11-ний 01.10 цагт өгчээ. Дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийх явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч, тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулж элдэв үгээр доромжилсон байна. Дуудлага өгсөн өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир түүнийг …

  • 11 December

    Н.Алтанхуяг: Ц.Элбэгдоржийн Эрдэнэтээс идэж байгаа мөнгийг шалгаач

    Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн маргаан өнөөдөр ч үргэлжилсэн хэвээр байгаа. Монгол улсын газрын доорх баялгийг хэдхэн гэр бүл л эзэмшиж, идэж уудаг гэх асуудал өнөөдөр нийгэмд ил болж, одоо л ард түмэн баялгийн хулгайчдыг таньж эхэлж буй гэхэд хилсдэхгүй. Яг энэ цаг үед Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлгээр маш тодорхой факттай нь тайлбарлалаа. Улс төрийн гүнд олон жил ажилласан улс төрчийн хувьд түүний байр суурь үнэнийг өчсөн буй за. Түүний “Цензургүй яриа” нэвтрүүлэгт …

  • 11 December

    Прокурорын газраас олны анхаарал татсан  хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

    Нийслэлийн Прокурорын Газраас олны анхаарал татсан зарим хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. Үүнд: Хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбоотой хэргээс: Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нь албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тухайн үед Улсын их хурлын гишүүн, Эдийн засгийн байнгийн хорооны даргаар ажиллаж байсан Б.Гарамгайбаатарын …

  • 11 December

    Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна

    Авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор зам талбайн хог, цас, мөсийг цэвэрлэх ажлыг нийтийн тээвэр, автомашины оргил цагийн хөдөлгөөнтэй уялдуулан хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудын өглөөний цагийн хуваарийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд 04:00-06:00 цаг; аравдугаар сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 05:00-07:00 цаг байх тухай Улаанбаатар хотын Ерөнхий …

  • 11 December

    Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ

    Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шинэ жилийн баярыг угтан Баянчандмань суманд хүнсний худалдаа, үйлчилгээ эрхэлдэг 13 аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдал нь алдагдсан 12 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг газар дээр нь устган, хадгалах хугацаа хэтэрсэн 74 нэрийн 257 ширхэг, 5.752 кг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч сумын ЗДТГ-ын дэргэдэх …

  • 11 December

    “Шударга бусын хонгил” хэрхэн ажилладаг вэ

    Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил” яаж ажилладгийг маш логиктой тайлбарлав. Үгүйсгэхийн аргагүй факттай түүний ярилцлагад Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын шударга бусын хонгил Монголын байгалийн баялгийг нийлж эзэмшихийн тулд үүссэн бөгөөд 8 жил энэхүү хонгилын эзэн байсан Ц.Элбэгдорж хэрхэн залгамж халаагаараа М.Энхболдыг Ерөнхийлөгч болгон залгамжлуулж, хулгай луйвраа хууль шүүхийн байгууллагын тусламжтайгаар үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байсан тухай ярив. Шударга бусын хонгилд АТГ, …

  • 11 December

    Монголын бүх төрийн албан хаагчид авлигач уу?

    Сүүлийн үед авлигын олон хэргүүдээс болж төрийн мэргэшсэн албан хаагчдын нэр хүнд улс төрчдийн хомрогонд ихээхэн унаж байгаад тэд эмзэглэж байна. Тиймээс төрийн доод дунд шатны мэргэшсэн, ёсзүйтэй албан хаагчид нэгдэж Бичгийн хавчаар аяны өрнүүлж байгаа юм байна. Ажлаа зохих түвшинд хийдэг, иргэд, улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байдаг олон төрийн албан хаагчид байдаг бөгөөд тэд өөрсдийн үнэт зүйл, …

  • 11 December

    Н.Алтанхуяг: Цагаан суваргын ордын 34 хувийг хуулиараа Монголчууд эзэмших ёстой

    Өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Цензургүй яриа” нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Тэрээр Монголын улс төрд бугшсан бүлэглэлийн булхай луйвруудын талаар ний нуугүй ам нээв. Энэ дундаас онцлох нэг асуудал нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшдэг Цагаан суваргын ордын 34 хувийг Монголын ард түмэн эзэмших ёстой гэдэг нь анхаарал татсан хариулт байлаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлэхдээ “тэр н.Дэнзэн …

  • 11 December

    Гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

    Иргэн Г, Н нараас Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ирүүлсэн гомдлын дагуу дэлгүүрт худалдан борлуулж байсан хушга самрыг лабораторийн шинжилгээнд хамруулахад гурилын жижиг, жуулгавчийн авгалдай, агуулахын хортон илэрчээ. Тус дэлгүүрийн эзэн хушга самрыг Казакстан улсаас ирсэн иргэний гар дээрээс худалдан авсан аж. Ил задгай худалдаа, гар дээрээс зарагдаж буй үзэм, хушга, чавга, самар зэрэг нь хортон шавжаар бохирлогдсон байх магадлалтай тул иргэд ил …

  • 11 December

    Р.Амаржаргал: Улс төрийн нам хариуцлагаа ухамсарлаж,шинэчлэл хийх ёстой

    АН-аас бараг л хөөгдлөө гэгдэж байсан Р.Амаржаргал саяхан АН-ын дэд дарга болж улс төрд эргэн ирлээ. Үндсэндээ энэ явдал хоёр дахь удаагаа болж уламжлал тогтох шахуу үзэгдэл болох шиг болов. Улс төрчийн хувьд туршлагатай, улс төрийн амьдралын цөмд ажиллаж ирсэн тэрээр улс төрд үүсээд буй өнөөгийн нөхцөл байдлын талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.Монгол улсад нам дамжсан бүлэглэл, “шударга бусын хонгил” бодитоор бий болсон гэдгийг өнөөгийн ерөнхий сайд илчилж,үүний эсрэг …

  • 11 December

    Улсын гарьд М.Баяржавхлан, улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс Монгол Улсын гарьд М.Баяржавхлан, Улсын харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна. Л.Пүрэвжав, М.Баяржавхлан нар энэ оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баргужин” ресторанд архидан согтуурсан үедээ танхайрч, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, рестораны эд зүйлийг эвдэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулжээ. Тэднийг 2.785.720 /Хоёр сая долоон зуун наян таван мянга …

  • 11 December

    Төв талбайн сүлд модны гэрлийг Баасан гаригт асаана

    Нийслэлчүүд шинэ оноо угтаж төв талбайдаа сүлд мод засдаг. Энэ жил уламжлал ёсоор төв талбайдаа сүлд модоо засч ирэх арванхоёрдугаар сарын 14-ний баасан гаригт гэрлийг нь асаахаар тогтсон байна. Мөн нийслэлчүүд шинэ оноо угтаж, хуучин оноо үдэхээр арванхоёрдугаар сарын 31-ний орой Д.Сүхбаатарын талбайдаа цуглаж “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн зохион байгуулдаг билээ. Түүнчлэн дүүргүүд ч өөрийн харьяа нутаг дэвсгэртээ шинэ оныг …

  • 11 December

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна. 2018 оны 12 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: 2018 оны 12 дугаар сарын 11-ний 08-20 цаг хүртэл: Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  баруунаас секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн …

  • 10 December

    Оюутнууд шинэ жилээ 10 – 120 мянган төгрөгөөр тэмдэглэнэ

    Шинэ жилийн баярын арга хэмжээ эхэлсэнтэй холбоотойгоор оюутан залуучууд баярын арга хэмжээндээ хэдэн төгрөгийн зардал гаргаж байгаа талаар тодруулсан юм. Судалгаанаас харахад хамгийн өндөр зардалтай шинэ жилийг СЭЗДС-ийн баярын арга хэмжээ тэргүүлж байгаа бол Отгонтэнгэр, Их Засаг их сургуулиудын оюутнууд хамгийн бага зардлаар шинэ жилээ тэмдэглэх юм байна. СЭЗДС 120 мянган төгрөгөөр шинэ жилээ тэмдэглэх бол Отгонтэнгэр, Их Засаг их …

  • 10 December

    Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий сайдын …