Нийгэм

November, 2018

  • 23 November

    “Гэрэлтэй хот” аяны хүрээнд хотын нэрийн хуудас болсон барилгуудын фасадыг гэрэлтүүлж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын дэвшүүлсэн “Нэг хот-Нэг стандарт” зорилтын хүрээнд “Гэрэлтэй хот” аяныг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хэрэгжүүлж байгаа билээ. “Гэрэлтэй хот” аяны хүрээнд Улаанбаатар хотын нэрийн хуудас болсон барилга байгууламж, хөшөө, дурсгалт газруудын гэрэлтүүлгийг олон улсын стандартын дагуу гэрэлтүүлэхээр болсон. Үүний дагуу Монгол Улсын Их сургууль, Драмын театр, Монголын Цахилгаан холбоо, Спортын төв ордон, …

  • 23 November

    У.Хүрэлсүх: Сайжруулсан шахмал түлш хэрэглэж байж бид утаа гэгч дайснаа дарж авна

    Засгийн газар ирэх оны тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр болж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нар оролцлоо. Утаа, агаарын бохирдлын талаар сүүлийн 20 жил ярилаа. Утаа бол …

  • 23 November

    Цагдаагийн ахмад О.Мөнхтулга”Шилдэг хэсгийн төлөөлөгч”-өөр шалгарлаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит, цагдаагийн байгууллагын шилдэг хэсгийн төлөөлөгч шалгаруулах “Шилдэг хэсгийн төлөөлөгч-2018” арга хэмжээ энэ сарын 20-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газарт боллоо. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсээс нэг, хоёрдугаар шатны шалгуурыг амжилттай давж шалгарсан 17 хэсгийн төлөөлөгч мэдлэг, ур чавдараа сорин өрсөлдсөнөөс Архангай аймаг дахь  Цагдаагийн …

  • 23 November

    Монгол Улс Эсватинийн Хаант улстай дипломат харилцаа тогтоолоо

    НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Эсватинийн хаант улстай  энэ сарын 21-ний өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцлоо. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол …

  • 23 November

    Үнэт зүйлсээ алдсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

    НЦГ-ын  Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар их хэмжээний хохиролтой хулгайн хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай иргэний орон сууцнаас үнэт эдлэл хулгайлсан Б гэгч нь хулгайлсан эд зүйлээ “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг алт, мөнгөний ченжид  худалддаг байсан нь шалгалтын явцад тогтоогджээ. Үүний дагуу цагдаа нар хулгайн эд зүйл худалдан авсан …

  • 23 November

    ДЦС-4 дээр команд штабын сургалт зохион байгуулав

    Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өчигдөр /2018.11.22/ команд штабын сургуулийг “Дулааны цахилгаан станц-4” ТӨХК-ийн байрлалд амжилттай зохион байгуулав. Улсын онц чухал объектын хамгаалалтад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдыг чадваржуулах, дадлага, туршлага хуримтлуулах тус сургуулийг жил бүр зохион байгуулдаг. Команд-штабын үзүүлэх сургуульд Улаанбаатар Цагдаагийн хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгуулллагаас гадна Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын холбогдох алба …

  • 23 November

    Монгол Улсаас Лаос Улсад хүмүүнлэгийн тусламжаар 1050 толгой хонь бэлэглэж байна

    Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 8 сарын 15-ны өдөр 254 дүгээр тогтоол гаргаж Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар 1000 толгой үржлийн хонь олгох тухай шийдвэрлэсэн. Үүнийг дагуу ХХААХҮЯ болон бусад холбогдох яамд, төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан Лаос улсад хүмүүнлэгийн тусламжаар үржлийн хонь олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Монгол улсад суугаа Лаосын элчин сайдтай хамтран шуурхай ажилласны …

  • 23 November

    Хар балгасын Ордон хотоос 1200 настай хонх олджээ

      Монгол, Германы хамтарсан археологийн шинжилгээний баг 1200 гаруй жилийн тэртээх Уйгурын хаант улсын нийслэл Хар балгасын Ордон хотоос түүхийн үнэт зүйл болох хүрэл хонх тэргүүтэй олдворуудыг олжээ. Тодруулбал, гантиг чулуун хос арслан, чий будагтай модон шонгийн хугархай, нангиад бичээстэй хүрэл хонх, том хэмжээний алтадсан хүрэл цоож, төрөл бүрийн шавар сав суулга зэрэг олдворууд олдсон аж. Судалгаанд Монголын талаас ШУА-ийн …

  • 23 November

    С.Батболд, Ц.Баатархүү хоёрын хооронд тохиролцоо болсон уу?

    Өнөөдөр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах эсэх талаарх хурал болно. Гэтэл бас л кнопны наймаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарын дунд явагдсан бололтой. Учир нь саяхан л 97 тэрбумыг эсэргүүцэж байна. С.Батболд огцор гээд лоозон бариад нийслэлийн байр луу дайрч орж байсан НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүү өнөөдөр С.Батболдыг огцруулах шаардлагагүй гэдэг байр суурьтай …

  • 23 November

    Хотын дарга С.Батболд үлдэх үү, явах уу?

    Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Хотын дарга С.Батболдыг огцруулах хүсэлтийг намынхаа Удирдах зөвлөлд оруулсан. Удирдах зөвлөл бүтэн өдөржин хуралдаж, санал хурааснаар олонхын саналаар Хотын даргыг огцруулах шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн энэхүү шийдвэрийг НИТХ хэлэлцэж, эцсийн шийдвэр гаргах ёстой бөгөөд өнөөдөр хуралдаж, түүнийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. Харин түүнийг НИТХ-ын төлөөлөгчид үлдээх үү эсвэл явуулах болов уу. 2016 онд …

  • 23 November

    Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болно

    Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 30-ны өдөр болно. Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж,  Улсын Их Хурал нь 2018 оны 62 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг хязгаарлаж улмаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна …

  • 23 November

    Энэ сарын 29-ны өдрийг бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа

    Монгол Улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас хоногт 15-20 хүн гэмтэж бэртдэг бол хоногт 1-2 хүн зөвхөн зам тээврийн ослоор  амиа насаа алддаг байна.Тиймээс Тээврийн цагдаагийн албанаас арваннэгдүгээр сарын 29-ныг буюу ирэх Пүрэв гаригийг зам тээврийн осолгүй, аюулгүй амьдралын төлөө бүх нийтээрээ “Хичээх өдөр” болгон зарлалаа. Иймээс төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, их, дээд сургуулийн оюутан залуусыг дуу хоолойгоо нэгтгэж, …

  • 23 November

    Хотын даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаас арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Нийслэлийн ИТХ-д ирүүлсэн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг огцруулах саналыг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын УЗ-ийн хуралдаанаас хотын дарга Су.Батболдод хариуцлага тооцох шийдвэр гаргасан.

  • 23 November

    Монгол, Тайванийн эмч нар уруул тагнайн эмгэгтэй хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийв

    Монголын Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв болон Тайванийн Чангэнг мемориал эмнэлэг болон Ноордхоффын сангийн хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нээс 23-ны өдрийн хооронд Монголын уруул тагнайн эмгэгтэй хүүхэд багачуудад үнэ төлбөргүй мэс засал хийж байна. Энэхүү хамтарсан төсөл нь анх 2010 онд хэрэгжиж эхэлсэн төдийгүй эдүгээг хүртэл 170 гаруй Монгол орны хүүхэд багачуудыг анагааж, инээмсэглэл бэлэглэсэн юм. …

  • 23 November

    Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 24-нд Алтайн салбар уулсаар, цаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр. Дархадын хотгороор 15-20 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …