Нийгэм

August, 2018

  • 21 August

    З.Баянсэлэнгийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна

    УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдсан З.Баянсэлэнгэ нарын шүүх хурал өнгөрсөн баасан гарагт /2018.08.17/ Сонгинохайрхан дүүргийн шүүхэд эхэлжээ. Тэгвэл өчигдөр үргэлжилсэн шүүх хуралд тухайн үед сайдаар ажиллаж байсан хүмүүс ирж гэрчийн мэдүүлэг өгсөн байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Шадар сайдаар ажиллаж байсан Ц.Оюунбаатар, Сангийн …

  • 21 August

    Монголын залуучуудын өдрөөр оюутан, залуусыг цагийн болон байнгын ажилд зуучилна

    Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг “Монголын залуучуудын өдөр” болгон тэмлэглэн өнгөрүүлдэг билээ.  22 дахь удаагийн залуучуудын өдөр тохиох гэж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Монголын Залуучуудын Холбооны дарга С.Сүх-Очир “Бид наймдугаар сарыг “Залуучуудын хөгжлийн сар” болгон зарлаж, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд залуучуудыг дэмжих хуулийн талаар залуучууд, иргэд олон нийтэд …

  • 21 August

    Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 2018 оны 08 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, говь болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 20 August

    Барьцаагүй зээл олгоно гэж иргэдийг залилжээ

    Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хуурамч хаяг ашиглан иргэд, байгууллагыг залилан мэхлэх хэрэг нэг бус удаа гарлаа. Гэмт этгээдүүд залилан мэхлэх үйлдэлдээ нэр бүхий ББСБ зэрэг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт бүхий, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийн нэрийг барьж байгаа нь давхар хохирол, ихээхэн хор уршиг дагуулж байгаа юм. Залилан мэхлэх үйлдлээ гэмт этгээдүүд иргэдийн итгэмтгий, мэдээлэлгүй байдалд тулгуурлаж, “барьцаагүй зээл …

  • 20 August

    “UB FOOD FESTIVAL” энэ амралтын өдрүүдэд зохион байгуулагдана

    “UB Food Festival” арга хэмжээ зургаа дахь  жилдээ энэ сарын 24-26-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээ нь Монгол хоолны дахин давтагдашгүй соёлыг дотоод гадаадын иргэдэд түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой юм. “UB Food Festival” арга хэмжээний хоёр дах өдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр нийслэлийн …

  • 20 August

    Мазаалай хамгаалах төсөл эхэллээ

    Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн солилцох захидалд үндэслэн БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын говийн мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан. Энэхүү төсөл …

  • 20 August

    Цэцэрлэгийн бүртгэл дуусахад гурван хоног үлдлээ

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар нийт 76,898 хүүхэд цахимаар бүртгүүлжээ. Элсэлт авах хүүхдийн хяналтын тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр энэ сарын 24-ний 09:00 цагаас санамсаргүй түүврийн аргаар цахим системээр элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулна. Цахим элсэлтийн дүн эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утасны дугаарт мессежээр очих юм. Эцэг, эхчүүд хүүхдээ …

  • 20 August

    Нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах үйлдвэр ирэх онд ашиглалтад орно

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтэд Мах бэлтгэх үйлдвэр баригдаж байна. Барилгын ажил одоогоор 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. 2019 оны өвлөөс нийслэлийн иргэдийг 100 хувь чанартай эрүүл махаар хангах болно гэдгийг тус компанийн удирдлагуудын зүгээс хэлж байсан юм. “МБҮ трейд” ХХК 100 хувь өөрсдийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн энэхүү …

  • 20 August

    Эрдэнэт үйлдвэрийн тамирчин Э.Бэхбаяр Азийн хошой аварга боллоо

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Хангарьд” спорт хорооны тамирчин, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр Индонез улсын Жакарта хотод болж буй Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртлээ. Чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, ДБНХ-ны календарьт багтдаг “А” зэрэглэлийн олон улсын тэмцээний 12, Монгол Улсын таван удаагийн аварга, “Хангарьд” спорт …

  • 20 August

    Гол усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 42 сум, нийслэлийн таван дүүрэгт нийт 63 удаагийн усны осол тохиолдож, 74 хүн амь насаа алдсан байна. Үүнээс 55 нь насанд хүрэгсэд, 19 нь хүүхэд байгаа юм. Тухайлбал, Дорнод аймгийн Хэрлэн голд иргэн Д /13 …

  • 20 August

    Ш.Нямсүрэн : Олон улсын төмөр замчин залуус анх удаа Монгол Улсад чуулах гэж байна

    -Энэ сарын 23-нд Улаанбаатар хотноо олон улсын төмөр замчин залуучуудын чуулган болох гэж байгаа гэж сонслоо. Энэхүү чуулганыг урд өмнө нь зохион байгуулж байсан уу? -“Төмөр зам ба залуучууд” сэдэвт олон улсын чуулганыг энэ сарын 23-26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар УБТЗ-ын Залуучуудын төв байгууллага 2018 оны ажлын төлөвлөгөөндөө тусгасан. Үүнтэй холбоотой тушаал шийдвэрүүд нь батлагдаад бэлтгэл ажил ер нь бүрэн …

  • 20 August

    Тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагджээ

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн арваннэгдүгээр хороонд  өчигдөр 08:00 цагт тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн харьяат 23 настай иргэн Б нь шороон овоолго дээрээс 50х100см хэмжээтэй, гурван метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байна. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид аварч цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.  

  • 20 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 28-р хороо иргэн Батжаргал, Баярмагнай болон ойр орчмоор ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 17-р хороо Зүрх-Уулын 1-3, Сурагчийн 47-50-р гудамж, Баттогтох хүнсний дэлгүүр болон ойр орчмоор ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10.30-18.00 цагт: 4, 5-р хороо …

  • 20 August

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    2018 оны 08 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар …

  • 18 August

    Ажилгүй иргэдийг хүнсний ногоо тарих, даршлах зэрэг сургалтад хамруулж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр нийслэлийн ажилгүй иргэдийг бүлгийн зохион байгуулалттайгаар газар тариалан эрхлүүлэх хөтөлбөр “AGRO UB PARK”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар нь “Нэг өрх-Нэг ажлын байр” нийслэлийн дэд хөтөлбөр, Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлөөс баталсан “Ажлын байрыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд “Бүлгийн зохион байгуулалттайгаар хүнсний ногоо тариалах арга хэмжээ”-г зохион байгуулж, …