Гадаад мэдээ

September, 2016

  • 27 September

    Хилари Клинтон эхний халз мэтгэлцээнд ялалт байгууллаа

    АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигч  Дональд Трамп болон  Ардчилсан намаас нэр дэвшигч   Хилари Клинтон нарын хооронд болсон  халз мэтгэлцээн  90 минутын турш Hofstra-ийн их сургуульд боллоо.  Халз мэтгэлцээнд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшиж буй Хилари Клинтон  ялалт байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халз мэтгэлцээний дараа “CNN” агентлаг үзэгчдийн дунд “Хэн нь илүү байсан вэ?” гэх нээлттэй санал асуулга …

  • 27 September

    Швейцарийн банкинд данстай Францын иргэдийн нэрсийг ил болгох хүсэлт гаргажээ

    Францын эрх баригчид Швейцарийн UBS банкинд  данс эзэмшигч францчуудын нэрсийг ил болгохыг Швейцарийн талд хандан хүсчээ. Татвараас зугтаах үйлдлийг шалгах ажиллагааны хүрээнд ийм хүсэлт гаргасныг “Parisien” сонинд дурдсан байна. Энэ оны 5 дугаар сард Францын татварын албанаас Швейцарь руу илгээсэн хүсэлт захидлаас тус сонин иш татсан байна. Тухайлбал, татварын албаныхан 45161 данс эзэмшиж буй хүмүүсийн нэрсийг олж авахыг хүсчээ. Одоогийн …

  • 27 September

    Ийгл Ньюс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн халз мэтгэлцээнийг ШУУД дамжуулж байна

    Ийгл Ньюс АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хиллари Клинтон, болон Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трамп нарын Хэмпстед дэх Хофстр Их сургууль дээр  болж байгаа халз мэтгэлцээнийг Ийгл Ньюс ШУУД дамжуулж байна. Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнийг энд дарж үзнэ үү

  • 26 September

    Хулсны баавгайг БНХАУ-ын эх газраас зөөвөрлөн Ордос хотноо нутагшууллаа

    Тун удахгүй хулсны баавгайг дэргэдээс нь харах боломжтой болно.  Ордосын “Намар өвлийн чөлөөт наадам”-ын нэг хэсэг болох хулсны баавгайг нутагшуулах арга хэмжээ 9 дүгээр сарын 26-ны өдрийн үдээс хойш Ордос хотын амьтны хүрээлэнд боллоо. ӨМӨЗО-ны холбогдох дарга удирдлага, Ордос хотын Хотын ардын төлөөлөл, Чэн Дү болон Ордос хотын амьтны хүрээлэнгийн ажилтнууд энэхүү арга хэмжээд оролцсон байна. Уг арга хэмжээ нь …

  • 26 September

    Гольфийн хаан Арнольд Палмер таалал төгсчээ

    “Гольфийн хаан” гэгддэг АНУ-ын иргэн Арнольд Палмер 87 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг АНУ-ын Гольфын хорооноос баталж, гэр бүлд нь эмгэнэл илэрхийлсэн байна. Палмер гурван настайгаасаа гольфоор хичээллэх болсон билээ. Тэрээр 2006 оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгааны улмаас их спортоо орхисон юм. “People” сэтгүүлээс тодруулдаг “Дэлхийн хамгийн баян тамирчин” жагсаалтад Палмер байнга багтдаг билээ. Түүний жилийн …

  • 26 September

    Хиллари Клинтон, Дональд Трамп нар өнөө орой халз мэтгэлцэнэ

    АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа  Хиллари Клинтон, болон Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трамп нар  өнөө орой Хэмпстед дэх Хофстр Их сургууль дээр халз мэтгэлцэнэ.  Энэхүү мэтгэлцээн нь хоёр нэр дэвшигчийн хооронд болж байгаа анхны мэтгэлцээн юм. Энэхүү халз мэтгэлцээн нь 90 минут  үргэлжлэх юм байна. Улс төрийн судлаачдийн таамагласнаар тус мэтгэлцээний үеэр 100 сая …

  • 26 September

    Насанд хүрээгүй хүүхэд садар самуунд уруу татсан Франц эр Монгол уруу зугтсан гэнэ

    Оросын сайтад нэгэн сэрэмжлүүлэг мэдээ гарсныг хүргэе. “Alliance Francaise Irkutsk” /Эрхүү дэх Францын холбоо/ байгууллагын тэргүүн асан, Францын Гадаад хэргийн яамны ажилтан Жон Барберо гэгч Монголд нуугдаж байж магадгүй аж. Тэрбээр бага насны хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, садар самуун үйлдлийг бусдад тарааж сурталчилсан хэрэгт буруутгагдаад байхдаа оргон зайлжээ. ОХУ-ын Эрхүү мужийн Холбооны хорих газраас мэдээлснээр, түүнийг эхний ээлжинд гэрийн хорионд …

  • 26 September

    Монгол Улсын Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, …

  • 25 September

    Өчигдөр өнөөдөр хосолсон холын хязгаар Шинжаан

    Юм юмаар баян нутаг Шинжаан нутгийн тухай мянган түмэн мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, харин өөрийн биеэр очиж байж л жинхэнээр нь ойлгож чадна гэдгийг цөөхөн хоногийн аялал маань нотолсон гэж хэлж болно. Шинжаан бол БНХАУ-ын нийт хуурай газрын зургааны нэг. Монгол, Орос, Казах, Кыргыз, Тажик, Афган, Пакистан, Энэтхэг гэсэн найман улстай хил залгана. Гол хот  Өрөмч …

  • 24 September

    БНСУ хууль бусаар амьдарч буй гадаадын иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-ын хугацааг 11-р сарын 30 хүртэл сунгажээ

       Өмнөд Солонгос улсын Хууль зүйн яам өнгөрсөн 3-р сард тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэдэд зориулсан “Өршөөлийн сар”-ыг эхлүүлэхээр болсон тухай шийдвэр гаргасан билээ.    Энэхүү шийдвэрийн дагуу гадаадын хууль бус иргэд нь 4-р сарын 1-нээс эхлэн 9-р сарын 30-ны өдөр дуустал, зургаан сарын хугацаанд Өмнөд Солонгос улсыг сайн дураараа орхин явбал, тэдгээр иргэдэд тус улсад дахин нэвтрэхэд нь ямар …

  • 23 September

    “Yahoo” хакердуулсанаа албан ёсоор зарлав

    Интернет үйлчилгээгээр дэлхийд тэргүүлэгч “Yahoo” компани тун харамсалтай мэдээлэл хийлээ. Учир нь “Yahoo”гийн 500 сая хэрэглэгчийн мэдээллийг хакерууд хулгайлж, гартаа оруулсан байна. Хакерууд 2014 оноос хойш удаа дараа дайралт хийж, дээрх тооны мэдээллийг хулгайлсан бөгөөд манай гарагийн түүхэн дэх хамгийн том кибер халдлагад тооцогдож байгаа юм. Хакерууд хамгийн сүүлд хийсэн дайралтаараа 200 сая орчим хэрэглэгчийн и-мэйл хаяг, хувийн захидал болон …

  • 23 September

    Шарлотта хотод онц байдал зарлажээ

    АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотта хотод хар арьст залууг цагдаагийн ажилтан буудаж хөнөөсөн хэрэг гарсны улмаас үүссэн эмх замбараагүй байдлыг зогсоох зорилгоор тус муж улсын захирагч Шарлотта хотод онц байдал зарлажээ. Өнгөрсөн мягмар гарагт орон сууцны автомашины зогсоолд нэгэн хар залууг цагдаагийн ажилтан буудаж амийг нь хөнөөжээ. Цагдаагийн ажилтан залуугаас гар буугаа буулгахыг шаардсан боловч залуу эсэргүүцсэний улмаас буудуулж амиа алджээ. Гэвч …

  • 22 September

    Өмнөд Солонгос Хойд Солонгост тусламж үзүүлэхгүй гэв

    Хойд Солонгосын хойд хэсэг буюу Хабкёнгбүкду аймагт өнгөрөгөч 8-р сарын 29-нөөс энэ сарын 2-ныг хүртэл их хэмжээний бороо орсны улмаас үер болжээ. Үүний дараа Хойд Солонгосын удирдлагууд олон улсаас тусламж хүссэн юм. Үүний дотор Монгол Улс ч гэсэн байгаа бөгөөд өмнө нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг тусламж хүсэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тушаалаар хүнсний буцалтгүй тусламж нууцаар илгээж байсан манай …

  • 22 September

    Австрали улсад дэлхийд анхны гэрэлтдэг мөнгөн дэвсгэртийг хэрэглээнд гаргажээ

    Австрали улсын төв банк энэ сарын 1-ний өдрөөс эхлэн тус улсын зах зээл дээр таван австрали долларыг шинээр гаргажээ. Мөнгөн дэвсгэртийг Австрали улс үүсгэн байгуулагдсаны 50-н жилийн ойн баярт зориулан гаргасан ба нэг талдаа Английн Хатан хаан 2-р Елизаветта-гийн хөрөгтэй бөгөөд дунд хэсгээрээ нэвт гэрэлтдэг байдлаар үйлдвэрлэгдсэн байна. Ингэснээр тус улс гэрэлтдэг мөнгөн дэвсгэртийг гүйлгээндээ ашигласан дэлхийн анхны орон болж байгаа ажээ. Уг мөнгийг баруун …

  • 22 September

    Японд 100 болон түүнээс дээш настай 65-н мянган хүн бүртгэгджээ

    Японы “NHK” телевизээс мэдээлснээр тус улсад өнөөдрийн байдлаар 100 ба түүнээс дээш настай 65-н мянган хүн амьдарч байгаа нь бүртгэгджээ. Түүнчлэн энэ нь өнгөрсөн оныхоос 4100-н хүнээр нэмэгдсэн үзүүлэлт гэж мэдээлэв. Тэгвэл 100 болон түүнээс дээш өндөр настнуудын 88 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 12% нь эрэгтэйчүүүд байгаа юм байна. Тэдгээрээс хамгийн өндөр настай нь 1900 оны 8-р сард төрсөн 116 настай Наби Тажима хэмээх эмэгтэй …