Хятад улсын Бээжин хотын метроний 11-р чиглэлд нэг сарын өмнөөс эхлэн “Бизнес ангилал” бүхий метро үйлчилж эхэлжээ. Арван нэгдүгээр чиглэлийн метро нь нийтдээ найман ширхэг вагонтай ба үүний хоёр ширхэг вагоныг зөөлөн суудлаар тоноглосон ба ингэснээр зорчигч тус бүр сандал дээр сууж тухтай үйлчлүүлээд буух үйлчилгээ авч байхаар зохицуулагдсан байна. “Бизнес ангилалын метро”-гоор үйлчлүүлэх тасалбар, энгийн метроний тасалбараас 3 дахин их үнэтэй ажээ. …
Гадаад мэдээ
September, 2016
-
6 September
Нутаг нэгт найз бүсгүйнхээ толгой дээр дэвссэн Монгол залууг баривчилжээ
Өмнөд Солонгос Улсын Кимхэ хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн, эрэгтэй А-г саатуулжээ. Тэрбээр өнгөрсөн даваа гаригт өмнө нь үерхэж байсан нутаг нэгт найз бүсгүй Б-г “Хэлэх чухал юм байна” хэмээн гэрээс нь дуудаж уулзсан байна. Тэд хамтдаа нэгэн зоогийн газраар үйлчлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ба уулзалт дуусах үед А нь Б-д хандаж …
-
6 September
Өмнөд Солонгосд хулгайн хэрэг үйлдсэн Монгол залуус саатуулагджээ
Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А, В, Г- нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллээ. Одоогийн байдлаар А, В нарыг Солонгос Улсын нутаг дэвсгэрээс саатуулаад байгаа бол Г-г өнгөрөгч 6-р сард эх орон руугаа буцсан хэмээн мэдэгдээд байна. Цагдаагийн газрын мэдэгдсэнээр Монгол залуус Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах хоёр компаниас урьдчилсан байдлаар 68-н …
-
5 September
“Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татна
“Samsung Electronics” компани зах зээлд хамгийн их борлуулалттай “Galaxy Note 7” загварын бүх утсыг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. Ийнхүү эргүүлэн татах болсны гол шалтгаан нь тус утсыг цэнэглэж байхад баттерей нь дэлбэрдэг гэх гомдол тасралтгүй олон хүнээс ирж байгаатай холбоотой юм. Уг асуудлаар “Samsung” компанийн захирал мэдэгдэхдээ “Баттерей ямар нэгэн асуудалтай байгаа нь үнэн, засварлах шаардлагатай техникийн асуудлыг шийдвэрлэх болно” …
-
3 September
ОУВС Монголд туслахад бэлэн байна
ЛОНДОН. /Reuters/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар …
-
2 September
Жэки Чанд Оскарын шагнал олгоно
Хятадын алдарт жүжигчин Жэки Чаны кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас Оскарын хүндэт шагналыг олгохоор болжээ.Шагналыг арваннэгдүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотод гардуулан өгөх аж. Хятадын кино урлагийн нэрт төлөөлөгч, зодооны урлагийн нэртэй мастер, продюсер Жэки Чан 120 гаруй кинонд тогложээ. Түүний нэр Гиннесийн аварга амжилтын номд дөрвөнтөө дурдагдсан байдаг. Тэрээр Мадам Тюссогийн лааны тосон музейд …
-
2 September
Өмнөд Курилын арлуудаа Японд шилжүүлбэл иргэд нь үлдэж болно гэв
Япон улсын засаг захиргаанаас хэрвээ Өмнөд Курилын арлуудыг Оросоос Японы талд шилжүүлбэл тэнд амьдардаг иргэд нь аралдаа үлдэхийг зөвшөөрчээ. Энэ талаар Японы “Mainichi” сонинд дурджээ. Оросын талаас Японд Өмнөд Курилын арлуудаа шилжүүлсэн тохиолдолд Японы зүгээс тэнд оршин суудаг ОХУ-ын иргэдийг үлдэхийг зөвшөөрсөн байр сууриа Японы Засгийн газраас баталсан гэж сонинд бичсэн байна. Тус сонины мэдээлснээр энэ нь Токиогийн зүгээс Япон, …
-
2 September
Сөүл хотын автозамын эргэлт орчмын цагаан шугамыг ягаан өнгөтэй болгож эхэлжээ
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын захиргаанаас өнөөдрөөс эхлэн тус хотын автозамын цагаан шугамын зарим хэсгийг ягаан өнгөөр будахаар болжээ. Өнөөгийн байдлаар Сөүл хотын нутаг дэвсгэр дээр гарч байгаа автозамын ослын 37~40% нь автозамын уулзвар болон баруун, эсвэл зүүн тийш эргэх эргэлтэн дээр гарч байгаа юм байна. Учир нь жолооч нар замын зорчих хэсгийн эгнээ байр заасан …
-
2 September
Япон Улс Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд 1 сая иенийг шилжүүлэн өгчээ
Япон Улсын Засгийн газар Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд нэг сая иен хандивлах тухайгаа өмнө нь мэдээллэж байсан билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар энэхүү мөнгийг Солонгосын талд бүрэн шилжүүлж дууссан байна. “Хуа-хэчиюу” сан нь Японы колончлолын үед тус улсын цэргүүдэд олзлогдон хүчирхийлэлд автан бие, сэтгэлээрээ хохирсон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах сан юм. 1941-1945 онуудад Япончууд 14-25 насны …
-
1 September
Франц сурагчид Монгол гэрт хичээллэнэ
Францын Фландерс хэмээх 700 гаруй иргэнтэй тосгоны хүүхдүүд Монгол гэрийн хэв загвартай ангид хичээллэхээр болжээ. Энэ ангийг 70 мянган еврогоор босгосон бөгөөд эхний ээлжинд 20 сурагч суралцуулахаар болоод байгаа гэнэ. Сургуулийн захирал Маретз ” Энэ анги нь Төв Азийн нүүдэлчин улс болох Монгол орны хэв загварыг хадгалсан бөгөөд дуу чимээ сайн нэвтрүүлдэг. Мөн дээрээ болон хоёр хаалга нь шилэн байгаа нь гэрэл …
August, 2016
-
31 August
Экс Ерөнхий сайдад авлига авсан хэргээр 1 жил хоригдох ял оноожээ
Өмнөд Солонгос улсын Цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд асан И Уанг Гү-д нэг жил хоригдох ял оноожээ. Тэрээр 2015 онд Өмнөд Солонгос улсын 43 дахь Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд Цагдаагийн газраас түүнийг уг албан тушаалд томилогдохоосоо өмнө буюу 2013 онд нэгэн бизнес эрхлэгчээс 30-н сая воны авилгал авсаныг илрүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан Экс Ерөнхий сайд албан тушаалаасаа сайн дураараа огцорсон юм байна. Тэрээр нэг дэхь …
-
31 August
Сөүлийн Боловсролын газар 1, 2-р ангийн сурагчдад гэрийн даалгавар өгөхгүй байх шийдвэр гаргажээ
Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Боловсролын газраас нэгэн шинэ хөтөлбөрийг туршилтын журмаар хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү хөтөлбөрт зөвхөн бага ангийн 1,2-р ангийн сурагчид хамрагдах бөгөөд багш хичээлийн дараа тэдэнд гэрийн даалгавар өгөхүй байх ажээ. Энэ тухай Боловсролын газрын дарга хэлэхдээ “Сурагчид сургуульд сурч байхдаа олж авч чадаагүй мэдлэгийг сургуулиас гадуурх төрөл бүрийн төлбөртэй дамжаанд сууж, нэмэлт хичээлээр …
-
30 August
Герман улс эцгүүдийг хамгаалах хуультай болно
Их сонин зорилго агуулгатай хуулийг Германы Засгийн газар хэлэлцэх гэж байна. Тухайлбал уг хууль хэрэгжиж эхэлвэл Герман улсын эхчүүд хүүхдийнхээ жинхэнэ эцэг хэн болохыг нөхөртөө хэлэх үүрэгтэй болох юм. Ингэснээр “жинхэнэ биш” эцгүүд санхүүгийн нөхөн төлбөр авдаг болох аж. Гэхдээ онцгой тохиолдолд эх нь хүүхдийнхээ жинхэнэ эцгийг нэрлэхгүй байх эрхтэй. Мөн шүүх жинхэнэ эцгийн нэрийг зарлахгүй байх үүргийг хүлээх аж. …
-
29 August
Дэлхийн хамгийн том Монгол гэрт 20 хос хуримаа хийлээ
8-р сарын 25-нд Хэ Бэй мужийн олон газраас хүрэлцэн ирсэн 1990-ээд оноос хойш төрсөн 20 хос Жанжхүү хотын тал нутагт нижгэр сайхан хурим хийлээ. Хуримын хувцсаар гоёсон залуус Юань гүрний үеийн дунд нийслэлийн тал нутаг дахь дэлхийн хамгийн том Монгол гэрт хуримын ёслолоо хийлээ. Монгол гэр нь 60.7 метр диаметртэй, тооно хүртэл 21.3 метр, 7.3 метрийн үүдтэй, 3180 ам метр …
-
27 August
“Токио-2020”-ийн медалийг хаягдал цахилгаан бараанаас ялгаж авсан үнэт металлуудаар хийнэ
ТОКИО. /Nikkei Asian Review/. Цахилгаан бараа үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг Япон улс 2020 оны Токиогийн Олимпын медалиудыг эвдэрч, хэмхэрсэн болон хэрэглээнээс гарсан хэдэн сая цахилгаан бараанаас ялгаж авсан түүхий эдээр хийхээр төлөвлөж байна. Японд жилд хэдэн сая цахилгаан бараа болон төхөөрөмж хог дээр хаягддаг аж. Ийм хаягдлуудаас 2020 оны Токиогийн зуны Олимп болон Паралимпын медалиудыг бүгдийг нь хийхэд хүрэлцэхүйц хэмжээний …