Гадаад мэдээ

September, 2016

  • 9 September

    Болгоомжтой байхад гэмгүй болж шүү

    Саяхан Хятадын хууль хүчний байгууллагынхан Армени улсаас 129 зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн гишүүдийг баривчлан авч иржээ. Тэдгээрийн 51 нь Хятад улсын иргэд бол үлдсэн 78 нь Тайвань гаралтай хүмүүс байсан байна. Сүүлийн үед хятад иргэд олон арваараа Арменид хүрэлцэн ирээд тэндхийн иргэдээс орон сууцыг нь удаан хугацаагаар маш өндөр үнэтэй түрээслэж, хаалга цонхыг нь бөхлөж битүүлэх мэт сэжигтэй ажиллагаа явуулах …

  • 8 September

    В.Путины албаны машин осолдож, жолооч нь амиа алдлаа

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины албан хэрэгцээндээ ашигладаг машин Москва хотын төвд томоохон осол гаргасан хэмээн “DailyMail” мэдээллээ. Тодруулбал, Ерөнхийлөг­чийн ал­­банд зориулагдсан BMW унасан жолооч Москвагийн төвд Кутузовын өргөн чөлөөнд автомашины томоохон осол гаргажээ. Осол гарах үед Ерөнхийлөгч Путин машинд байгаагүй аж. Путины жолооч замын хоёр урсгалыг заагласан, төрийн дээд албан тушаалтнуудын зорчдог хэсэг дээр өндөр хурдтай явж байгаад жолоодлогоо алдан …

  • 7 September

    Ачааны машинд гарсан галыг тарвасаар унтраажээ

    Тарвас ачиж явсан ачааны машинд гал гарчээ. Галыг унтраахаар Херсон мужийн амбан захирагч Андрей Гордев болон замын хөдөлгөөнд оролцож байсан жолооч нар тус галыг унтраажээ. Мөн галыг унтраахдаа ачиж явсан тарвасаа галруу шидэж галыг унтраагаад  үлдсэн тарвасаа ачаад явжээ.

  • 7 September

    Гадаад иргэдийн паспорт дээр хуурамч тамга дарж сунгалт хийж, мөнгө залилсан этгээдүүд саатуулагджээ

       Өмнөд Солонгосын цагдаагийн газраас тус улсын иргэн 59, 66-настай Ким, Пак нарыг саатуулжээ.    Тэдгээр нь 2014-2016 онуудад гадаадын дөрвөн орны 24-н иргэнийг хууран мэхэлж 70-н сая вон завшсан хэрэг үйлдсэн байна.     Гэмт этгээдүүд юуны өмнө Солонгосын хөдөө орон нутгуудад байрладаг бөгөөд олон тооны гадаадын иргэд ажиллуулдаг газар тариалан, хүлэмжийн аж ахуйтай компанид ажилд ордог байна.     Дараа нь тухайн …

  • 6 September

    Бээжин хотын метронд “Бизнес ангилал” бүхий үйлчилгээ шинээр нэмэгджээ

    Хятад улсын Бээжин хотын метроний 11-р чиглэлд нэг сарын өмнөөс эхлэн “Бизнес ангилал” бүхий метро үйлчилж эхэлжээ.    Арван нэгдүгээр чиглэлийн метро нь нийтдээ найман ширхэг вагонтай ба үүний хоёр ширхэг вагоныг зөөлөн суудлаар тоноглосон ба ингэснээр зорчигч тус бүр сандал дээр сууж тухтай үйлчлүүлээд буух үйлчилгээ авч байхаар зохицуулагдсан байна.     “Бизнес ангилалын метро”-гоор үйлчлүүлэх тасалбар, энгийн метроний тасалбараас 3 дахин их үнэтэй ажээ.   …

  • 6 September

    Нутаг нэгт найз бүсгүйнхээ толгой дээр дэвссэн Монгол залууг баривчилжээ

    Өмнөд Солонгос Улсын Кимхэ хотын цагдаагийн газраас тус хотод ажиллаж, амьдардаг Монгол Улсын иргэн, эрэгтэй А-г саатуулжээ.     Тэрбээр өнгөрсөн даваа гаригт өмнө нь үерхэж байсан нутаг нэгт найз бүсгүй Б-г “Хэлэх чухал юм байна” хэмээн гэрээс нь дуудаж уулзсан байна.     Тэд хамтдаа нэгэн зоогийн газраар үйлчлүүлэн согтууруулах ундаа хэрэглэсэн ба уулзалт дуусах үед А нь Б-д хандаж …

  • 6 September

    Өмнөд Солонгосд хулгайн хэрэг үйлдсэн Монгол залуус саатуулагджээ

    Өмнөд Солонгосын Кёнги дүүргийн Кимпо хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн А, В, Г- нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээллээ. Одоогийн байдлаар А, В нарыг Солонгос Улсын нутаг дэвсгэрээс саатуулаад байгаа бол Г-г өнгөрөгч 6-р сард эх орон руугаа буцсан хэмээн мэдэгдээд байна.      Цагдаагийн газрын мэдэгдсэнээр Монгол залуус Кимпо болон Тунгдүчон дүүрэгт байрлах хоёрдогч түүхий эд цуглуулах хоёр компаниас урьдчилсан байдлаар 68-н …

  • 5 September

    “Galaxy Note 7” ухаалаг гар утсыг зах зээлээс эргүүлэн татна

    “Samsung Electronics” компани зах зээлд хамгийн их борлуулалттай “Galaxy Note 7” загварын бүх утсыг зах зээлээс эргүүлэн татахаа мэдэгдлээ. Ийнхүү эргүүлэн татах болсны гол шалтгаан нь тус утсыг цэнэглэж байхад баттерей нь дэлбэрдэг гэх гомдол тасралтгүй олон хүнээс ирж байгаатай холбоотой юм. Уг асуудлаар “Samsung” компанийн захирал мэдэгдэхдээ “Баттерей ямар нэгэн асуудалтай байгаа нь үнэн, засварлах шаардлагатай техникийн асуудлыг шийдвэрлэх болно” …

  • 3 September

    ОУВС Монголд туслахад бэлэн байна

    ЛОНДОН. /Reuters/. Олон улсын валютын сангийн /ОУВС/ хэвлэлийн төлөөлөгч Герри Райс пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “ОУВС-гийн суурин төлөөлөгчийн газрыг өнгөрсөн наймдугаар сарын дундуур Улаанбаатар хотод байгуулсан. ОУВС Монголд тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэжээ. Тэрбээр цааш нь хэлэхдээ “ОУВС-гийн ажилтнууд Монголын шинэ Засгийн газрын албаны хүмүүстэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцсэн. Бид тус улсын нөхцөл байдлыг нухацтай ажиглаж байна. Тулгарсан сорилтуудыг даван туулахаар …

  • 2 September

    Жэки Чанд Оскарын шагнал олгоно

    Хятадын алдарт жүжигчин Жэки Чаны кино урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Америкийн кино академиас Оскарын хүндэт шагналыг олгохоор болжээ.Шагналыг арваннэгдүгээр сарын 12-нд Лос-Анжелес хотод гардуулан өгөх аж. Хятадын кино урлагийн нэрт төлөөлөгч, зодооны урлагийн нэртэй мастер, продюсер Жэки Чан  120 гаруй кинонд тогложээ. Түүний нэр Гиннесийн аварга амжилтын номд дөрвөнтөө дурдагдсан байдаг. Тэрээр Мадам Тюссогийн лааны тосон музейд …

  • 2 September

    Өмнөд Курилын арлуудаа Японд шилжүүлбэл иргэд нь үлдэж болно гэв

    Япон улсын засаг захиргаанаас хэрвээ Өмнөд Курилын арлуудыг Оросоос Японы талд шилжүүлбэл тэнд амьдардаг иргэд нь аралдаа үлдэхийг зөвшөөрчээ. Энэ талаар Японы “Mainichi” сонинд дурджээ. Оросын талаас Японд Өмнөд Курилын арлуудаа шилжүүлсэн тохиолдолд Японы зүгээс тэнд оршин суудаг ОХУ-ын иргэдийг үлдэхийг зөвшөөрсөн байр сууриа Японы Засгийн газраас баталсан гэж сонинд бичсэн байна. Тус сонины мэдээлснээр энэ нь Токиогийн зүгээс Япон, …

  • 2 September

    Сөүл хотын автозамын эргэлт орчмын цагаан шугамыг ягаан өнгөтэй болгож эхэлжээ

    Өмнөд Солонгос улсын Сөүл хотын захиргаанаас өнөөдрөөс эхлэн тус хотын автозамын цагаан шугамын зарим хэсгийг ягаан өнгөөр будахаар болжээ.     Өнөөгийн байдлаар Сөүл хотын нутаг дэвсгэр дээр гарч байгаа автозамын ослын 37~40% нь автозамын уулзвар болон баруун, эсвэл зүүн тийш эргэх эргэлтэн дээр гарч байгаа юм байна.     Учир нь жолооч нар замын зорчих хэсгийн эгнээ байр заасан …

  • 2 September

    Япон Улс Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд 1 сая иенийг шилжүүлэн өгчээ

    Япон Улсын Засгийн газар Өмнөд Солонгосын “Хуа-хэчиюу” санд нэг сая иен хандивлах тухайгаа өмнө нь мэдээллэж байсан билээ.    Тэгвэл өнөөдрийн байдлаар энэхүү мөнгийг Солонгосын талд бүрэн шилжүүлж дууссан байна.    “Хуа-хэчиюу” сан нь Японы колончлолын үед тус улсын цэргүүдэд олзлогдон хүчирхийлэлд автан бие, сэтгэлээрээ хохирсон Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах сан юм.    1941-1945 онуудад Япончууд 14-25 насны …

  • 1 September

    Франц сурагчид Монгол гэрт хичээллэнэ

    Францын Фландерс хэмээх 700 гаруй иргэнтэй тосгоны хүүхдүүд Монгол гэрийн хэв загвартай ангид хичээллэхээр болжээ. Энэ ангийг 70 мянган еврогоор босгосон бөгөөд эхний ээлжинд 20 сурагч суралцуулахаар болоод байгаа гэнэ. Сургуулийн захирал Маретз ” Энэ анги нь Төв Азийн нүүдэлчин улс болох Монгол орны хэв загварыг хадгалсан бөгөөд дуу чимээ сайн нэвтрүүлдэг. Мөн дээрээ болон хоёр хаалга нь шилэн байгаа нь гэрэл …

August, 2016

  • 31 August

    Экс Ерөнхий сайдад авлига авсан хэргээр 1 жил хоригдох ял оноожээ

    Өмнөд Солонгос улсын Цагдаагийн газраас тус улсын Ерөнхий сайд асан И Уанг Гү-д нэг жил хоригдох ял оноожээ.    Тэрээр 2015 онд Өмнөд Солонгос улсын 43 дахь Ерөнхий сайдаар томилогдсон бөгөөд Цагдаагийн газраас түүнийг уг албан тушаалд томилогдохоосоо өмнө буюу 2013 онд нэгэн бизнес эрхлэгчээс 30-н сая воны авилгал авсаныг илрүүлсэн байна.    Үүнтэй холбогдуулан Экс Ерөнхий сайд албан тушаалаасаа сайн дураараа огцорсон юм байна.    Тэрээр нэг дэхь …