Гадаад мэдээ

May, 2016

  • 28 May

    Атомын бөмбөгдөлтийг харуулсан фото зургуудыг Хирошимагийн музейд хандивлана

      ВАШИНГТОН. /NHK/. Атомын бөмбөг нь ямар хүчтэй бөгөөд аюултай зэвсэг болохыг харуулсан фото зургуудыг Хирошима хотын Энх тайвны дурсгалын музейн үзмэрийн санд хандивлахаар болжээ. Америкийн цэргүүдийн авсан эдгээр зургуудыг хошууч генерал Лесли Гровс Ерөнхийлөгч Харри Трумэны Засгийн газрын томоохон албан тушаалтнуудад атомын бөмбөг ямар хор хөнөөлтэй зэвсэг болохыг тайлбарлахдаа ашиглаж байжээ. Зарим зургийг Хирошима болон Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа агаараас авсан байна. Мөн атомын бөмбөг …

  • 27 May

    Б.Обама Японоос уучлалт гуйхгүй

    Дэлхийн хамгийн хүчирхэг Канад, Франц, Герман, Итали, Япон, АНУ, Их Британи  гэсэн долоон улсын Төрийн тэргүүн ба Европийн холбооны нэгдсэн Их7-гийн уулзалт энэ сарын 26-27 өдөр Япон улсын Мие мужийн Шима хотын Кашико аралд болсон. Энэхүү уулзалтын дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама дэлхийн түүхэнд хамгийн анх удаа цөмийн зэвсэг ашигласан Хирошима хотод айлчлахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний энэхүү айлчал …

  • 27 May

    Энэтхэгт химийн үйлдвэр дэлбэрч олон хүн амиа алджээ

    Энэтхэгийн Махараштра мужийн нэгэн химийн үйлдвэрт дэлбэрэлт болж наад зах нь гурван хүн амь насаа алдаж, хэдэн арван хүн шархадсан тухай орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлсэн байна. Үйл явдал муж улсын нийслэл Мумбайгаас 50 км зайд байх Домбивали хотын нэгэн химийн үйлдвэрт гарсан гэнэ. Урьдчилсан дүгнэлтээр бойлероос гал гарч дэлбэрчээ. Ani агентлагийн мэдээлснээр гурван хүний амь хохирч 20 гаруй …

  • 26 May

    Олон зуун дүрвэгсэд завьтайгаа хөмөрчээ

    Ливийн 500 гаруй дүрвэгсэд Италийн эргийн дэргэдэх Сицилийн тохойд живэх дөхжээ. Тэд дөхөн ирж буй цэргийн хөлөг онгоцноос өөрсөд рүү нь буудах гэж байна хэмээн айснаас эмх замбараагүй бужигналдан завиа хөмрүүлэхэд хүрсэн аж. Үүний уршгаар таван хүн живж амь үрэгдэн, үлдсэнийг нь аварч чаджээ. Тэднийг ундалж хооллон, дулаан бүтээлэг тарааж өгч, Италийн усан боомтуудад тараан байршуулсан байна. Сүүлийн найман сарын …

  • 26 May

    Шинэ iPhone дотор “сүнс” байжээ /бичлэг/

    Мексикийн нэрт видео блогч Хулиан Кавалеро нэгэн итгэмээргүй бичлэгийг нийтэлжээ. Тэрхүү бичлэгт, шинэ айфон худалдаж авсан нэгэн эр утсаа асаатал хачин зураг гарч ирсэн тухай өгүүлсэн аж. Уг оньсого шиг зураг дээр хөхөрсөн нүдтэй нэгэн бүсгүй дүрслэгдсэн байжээ гэж RPP-д мэдээлсэн байна. Айфон худалдаж авсан тэрхүү эрийн өгүүлснээр, өөрөө шинэ айфондоо тэрхүү “сүнсний” зургийг оруулах чадвар байхгүй гэжээ. Тэрээр уг …

  • 26 May

    Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их замын түгжрэл

    Энэ нь ер бусын төдийгүй, бас түүхэн ч гэмээр түгшжрэл байжээ Нью-Йорк муж улс, Бетел. 1969 оны наймдугаар сар. Вудсток хүрэх замд Нью-Йорк муж улс, Бетел хот дахь түгжрэл Хунгарт дарагдсан машинууд, Массачусетс, Род-Айленд муж улс, 1978 он Францын Лион-Парис,1980 оны хоёрдугаар сар Цаг агаар муудаж, зам-тээврийн осол болсноос үүссэн түгжрэл 1990оны дөрөвдүгээр сар, Германы баруун өмнөд нутаг, Берлиний хана …

  • 25 May

    Элсэн Чихрийн хомсдолын улмаас “Coca-Cola” Венесуэль дэх үйлдвэрлэлээ зогсоолоо

    Венесуэль улс элсэн чихрийн хомсдолд орсны улмаас “Coca-Cola” компани тус улс дахь үйлдвэрлэлээ зогсоолоо. Энэ талаар компанийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Керри Тресслер мэдээлсэн байна. Тэрбээр “Венесуэль дэх элсэн чихэр нийлүүлэгч байгууллагууд үйл ажиллагаагаа түр зогсоож байгаагаа бидэнд мэдэгдсэн” хэмээжээ. “Coca-Cola” компани энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд нийлүүлэгчидтэй болон төрийн байгууллагуудтай хэлэлцээ хийж буй аж. “Coca-Cola” нь Венесуэльд түүхий эдийн хомсдолоос …

  • 24 May

    Аварга солир агаарт дэлбэрчээ

    Задгай сансараас манай гарагийн агаар мандалд орж ирсэн солир маш хүчтэй дуу чимээ гарган агаарт дэлбэрч газар тэнгэрийг донсолгосон хүчтэй нүргээн үүсгэсэн талаар Мексикийн Одон орон судлалын төвийн астрономич Хосе Рамон Валдес мэдээлжээ. Солир унах замдаа хэд хэдэн удаа дэлбэрч харанхуй шөнийг өдөр мэт гэрэлтүүлж байсан талаар дурдав. Ноён Валдесийн таамаглаж байгаагаар солир нь дэлхийгээс 1000 км-ийн зайтай зөрж өнгөрөх …

  • 24 May

    +40 хэмийн халуунд гудамжинд уяатай өнгөрөөдөг охин

    15 сартай Шивани гэдэг энэ охин өдөр болгон 40 хэмийн халуунд гудамжинд хөлөөсөө уяатай сууж өнгөрүүлдэг. Түүний эцэг, эх хоёр нь Энэтхэгийн баруун мужид байрладаг нэгэн барилга дээр ажилладаг аж. Амь зуухын эрхэнд хоёул барилгын цахилгааны утас явах шуудуу ухдаг. Өдөрт 9 цаг шуудуу ухаад 3,5 евро буюу 250 рупигийн цалин авдаг. Охиныг нь харах хүн байхгүй, эцэг, эх хоёр …

  • 24 May

    АНУ-Канадын хилийн зурваст монгол залуу баривчлагджээ

    ОТТАВА. /KRTV/. Сэнт Мэри дэх Хилийн шалган нэвтрүүлэх төвийн нэгэн ажилтан “Chief Mountain” боомтын нэвтрэх хэсгийн ойролцоо 33 настай монгол залууг баривчилжээ. Гааль болон Хил хамгаалах газраас өгсөн мэдээллийг үзвэл, тухайн ажилтан дөрөвдүгээр сарын 17-ны өдөр 17 дугаар хурдны зам дээр өмнө зүгийг чиглэн алхаж явсан нэгэн хүнтэй тааралдсан байна. Түүнийг зогсоон саатуулахад тэрбээр өнгөлөн далдлалтын хувцас өмсч, жуулчны том цүнх үүрсэн байжээ. Хил, гаалийн ажилтан түүнээс хэд хэдэн асуулт асуусны эцэст тухайн хүн бусдад …

  • 24 May

    Жэксоны охин аавынхаа дүрийг гар дээрээ мөнхөлжээ

    Майкл Жэксоны охин өдгөө 18 настай билээ. Түүний дураараа бас ч үгүй шивээсэнд дуртайг хүмүүс мэднэ. Саяхан тэрээр гар дээрээ өөрийн хамгийн хайртай маш чухал хүнийхээ дүрийг шивээсээр мөнхөлсөн байна. Энэ нь түүний аав дэлхийн од, попын хаан байсан Майкл Жэксон юм. Тэрээр шивээсийг хийлгэхдээ гүн гүнзгий утга агуулсан хэмээсэн бөгөөд “Амьдралын утга учир нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд оршдог. …

  • 24 May

    Зика вирус Африкт тархаж эхэллээ

    Латин америкийн орнуудаар хурдацтай тархсан, шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус Африкт тархаж эхэлсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Африкийн Кабо Верде улсад зикагийн 7000 сэжигтэй тохиолдлыг бүртгэжээ. 180 жирэмсэн эх халдвар авсан хэмээн тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн юм. Түүнчлэн ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч “Бразилд вирусын халдвар авсан 1.5 сая хүн бүртгэгдсэн. 1300 гаруй микроцефали буюу тархины жижигрэлттэй хүүхэд төрсөн гэсэн …

  • 23 May

    Сонгуулиа өгөөгүй иргэнийг 20 доллараар торгоно

    Австралийн Сонгуулийн комиссоос ирэх долдугаар сарын 2-нд болох парламентын сонгуульд оролцохоор бүртгүүлэх хугацаа орон нутгийн цагаар оройн 20:00 цагт дуусгавар болно гэдгийг иргэдэд хандан анхаарууллаа. Гэтэл одоог хүртэл тус улсын 950 мянган иргэн бүртгүүлээгүй байна. Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Австралид иргэний үнэмлэх гэж байдаггүй учраас сонгогч нь өөрийн хаягийн …

  • 23 May

    Турк шинэ Засгийн газартай болов

    Туркийн эрх баригч хүчин болох Шударга ёсыг хөгжүүлэх намын хурал Анкарад өнгөрсөн ням гаригт боллоо. Энэ удаагийн намын онц их хурлаар Бинали Илдиримийг гурав дахь даргаараа сонгожээ. Улмаар намын даргын албанд томилогдсон Бинали Илдирим улсынхаа Засгийн газрыг тэргүүлэхээр болжээ. Эрх баригч намын удирдагч Илдирим Туркийн шинэ засгийн газрыг байгуулах эрхтэй аж. Илдирим намын даргаар томилогдоод хэлсэн үгэндээ “Терроризмийн эсрэг ширүүн …

  • 23 May

    АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг цуцалжээ

    “АНУ нь Вьетнамын эсрэг зэвсгийн хоригийг бүрэн цуцалсан нь хоёр орны харилцаа хэвийн болсны нотолгоо боллоо” хэмээн ерөнхийлөгч Чан Дай Куанг мэдэгдлээ. АНУ нь 30 жилийн өмнө Вьетнамын эсрэг зэвсгийн хориг тавьсан байв. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Вьетнамтай харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Ханойд гурван өдрийн айлчлал хийж байгаа юм. Айлчлалын үеэр АНУ болон Вьетнамын хооронд батлан хамгаалахын том хэмжээний …