Гадаад мэдээ

June, 2015

  • 8 June

    Коронавирусын халдварын тархалтаас болж 1800 сургууль түр хаагдаад байна

    Коронавирусын халдварын тархалт Өмнөд Солонгост өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар 2300 гаруй хүнийг тусгаарлаад байгаа бөгөөд 1800 гаруй сургууль хаагдаад байгаа юм. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж өвчний улмаас эдгээр сургуулиуд хэд хоногийн турш хаалттай байгаа юм. Нийтдээ 89 хүн албан ёсоор өвчилсөн нь мэдэгдээд байгаа бөгөөд одоогийн байдлаар таван хүн нас бараад байгаа аж. Эмч нар …

  • 7 June

    Хятад улсад хөлөг онгоц живж 400 гаруй хүн нас баржээ

    Хятадын Хөх мөрөнд живсэн “Дорнын од” аяллын хөлөг онгоцны ослоор амиа алдсан хүмүүсийн тоо өчигдрийн байлаар 331 болсон тухай тус улсын төв телевиз мэдээлж байна. Харин өнөөдрийн байдлаар аврагчид 406 хүний цогцосыг гаргаж авсан тухай мэдээллээ. Уг онгоцны ослоор 154 хүн нас барсан гэж урьд нь мэдээлж байв. ХятадынОнцгой байдлын албаныхан хөлөг онгоцыг баасан гарагт уснаас татаж гаргаж чадсан юм. …

  • 6 June

    Шувууны ханиадаас болж Америкт өндөгний үнэ гаарлаа

    Америкт шувууны ханиад дэлгэрч, бараг л тахлын хэмжээнд хүрчээ. Үүний улмаас АНУ-д өндөгний үнэ урьд хожид үзэгдээгүй их өсөв. Зөвхөн сүүлийн ганцхан сард энд өндөгний үнэ бараг 2 дахин нэмэгдсэн байна. 5-р сарын эхээр Америкт өндөг $1,19 байсан бол одоо 6-р сарын эхээр $2,62 болжээ. Сүүлийн хэдэн сард 45 сая тахиа, цацагт хяруул энэхүү тахлаас болж үхсэн, энэ нь Америкийн …

  • 6 June

    Шварценеггер АНУ-г Обамагаас илүү удирдаж чадна гэж байна

    Холливудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггер ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялах боломж байсан бол АНУ-г өнөөгийн ерөнхийлөгч Барак Обамагаас илүү удирдаж чадах байсан гэж мэдэгджээ. Австри гаралтай жүжигчин америкийн төрийн тэргүүний төлөө даанч өрсөлдөж чадахгүй гээд бүгд найрамдахчуудын дэмжлэгээр Калифорни мужийн амбан захирагч хийж байснаа дурдаад ийм болохоор Ардчилагчдын удирдаж байгаа Цагаан орныхноос илүү ихийг хийж чадна гэж ярьжээ. “Хэрвээ би Америкт …

  • 5 June

    Казахстан улсад уран олборлолтоос болоод олон тооны бөхөн үхжээ

    Энэ оны эхээр нь Казахстан улсад үндэсний мониторингийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан нь агаарын судалгаагаар нэг сарын дотор бөхөнгийн тоо толгой хоёр дахин буурсан байна. Казахстан улсын хүсэлтээр Зэрлэг амьтдын төрөл зүйлүүдийг хамгаалах нийгэмлэг, мал эмнэлгийн коллеж болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүдтэй хамтран өнгөрсөн долоо хоногт яаралтай хяналт шалгалт, дүн шинжилгээ хийсэн байна. CMS-ийн шинжээчдийн мэдээгээр энэ нь ураны хор тархаснаас …

  • 5 June

    Энэтхэг улсад Nestle компанийн Maggi гоймонг хоригложээ

    Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nestle компани борлуулалт сайтай Maggi брэндийн бэлэн гоймонг Энэтхэг улсад түр хугацаагаар хориглохоор болсон байна. Дэлхийн хэд хэдэн оронд хийсэн шинжилгээгээр тус бүтээгдэхүүн дэх хүний биед хортой найрлага зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан нь ийнхүү гоймонг татан авахад хүргэжээ. Мэргэжилтнүүд Maggi гоймон дахь MSG гэх хэллэгээр нь ихэвчлэн ашигладаг глутамины хүчлийн талст химийн найрлагад шинжилгээ хийсэн …

  • 5 June

    Хятад сурагчид коллежид элсэхийн тулд ингэж өрсөлддөг

    Хятадын ахлах сургуулиа төгсөж буй сурагчдын хувьд цаашдын ажил амьдралын гараа, амьдрал үхлийг нь шийддэг нэгэн шалгалт бий. Жил бүр 10 сая хүүхэд зургаадугаар сарын 7,8-нд Коллежид элсэх үндэсний шалгалт буюу Гаокаог өгдөг байна. Боловсролын яам хятад хэл, математик, англи хэл гэсэн үндсэн гурван хичээлээр шалгалтаа авдаг бөгөөд эдгээр нь дотроо нарийвчлан хуваагддаг аж. Коллежид элсэхийн тулд сурагчид өдөр шөнөгүй …

  • 5 June

    АНУ-ын төрийн албан хаагчид кибер халдлагад өртжээ

    АНУ-ын засгийн газрын албан хаагчдын олон сая тооны мэдээлэлд Хятадын хакерууд халдсан байж болзошгүй талаар албаны эх сурвалжууд мэдээллээ. Боловсон хүчний удирдлагын газраас мэдээлснээр, одоогийн байдлаар 4 сая орчим мэдээлэлд хакерууд халдсан гэх бөгөөд өмнө нь мөн олон тооны ажилтны мэдээлэлд хүрсэн тохиолдол байгаа аж. Түүнчлэн холбооны бүх агентлаг, хэлтэс уг хакеруудын халдлагад өртсөн байж болзошгүй гэдгийг засгийн газрын ажилтан …

  • 5 June

    3 см урттай өтийг залуу хүүгийн нүднээс гарган авчээ

    Перу улсад амьдрах нэгэн хүүгийн нүднээс 3 см урттай өт гарган авчээ. 17 настай хүү өөрийн нүдэнд өт байгаа гэж төсөөлөө ч үгүй байсан гэнэ. Хүүгийн нүд ойролцоогоор сар гаруй өвдсөн аж. Түүний нүд маш хурдтайгаар хавдаж эхэлсэн байна. Мэдээж маш хүчтэй өвдөлтийг мэдэрч байсан гэнэ. Эмч нар түүнийг яаралтай хагалгаанд оруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд итгэмээргүй нь нүднээс нь …

  • 5 June

    Бразиль улсад нохой хүүхдээс нь олон

    Бразильд явуулсан гэрийн тэжээмэл амьтдын  тооллогоор энэ улсын иргэдийн гэртээ тэжээдэг  нохой  нь тус улсын хүүхдийн тооноос давж гарлаа гэж Бразилийн үндэсний газарзүй, статистикийн хүрээлэн мэдээлсэн байна. Тооллогын дүнгээс үзвэл өмнөд америкийн энэ улсад 52 сая нохой тоолуулсан нь 14 хүртэлх насны 44,9 сая хүүхдийн тооноос давжээ. Бразилийн айл өрхийн 44,3 хувь нь гэртээ нохой тэжээдгээс үзвэл нэг айлд бараг …

  • 5 June

    Төрөөгүй хүүхдээ цахим ертөнцөөр худалдахыг оролджээ

    Атланта хотод амьдардаг нэгэн эмэгтэй цахим ертөнцөөр өөрийн хэвлийдээ тээж байгаа 6 сартай хүүхдээ худалдахыг оролдсон байна. Олон нийт үүнийг эсэргүүцэн түүнийг цагдаагийн байгууллагад өгсөн боловч хуулийн хүрээнд энэ нь ямар ч асуудалгүй болж таарсан аж. Эмэгтэй фэйсбүүк пэйж хуудаснаа “6 сартай жирэмсэн. Энэ хүүхдийг хүсэхгүй байгаа тул эм юмуу мөнгөөр худалдана. Баталгаатай цагаан арьстан. Надтай холбогдож тохиролцох гэсний хэрэггүй. …

  • 5 June

    Энэтхэгт хэт халуун болсоны улмаас 2330 хүн нас баржээ

    Энэтхэгт хэт халсны улмаас олон тооны хүн нас бараад байна. Ойролцоогоор сүүлийн 14 хоногийн хугацаанд 48 цельсийн халуун болоод байгаа юм. Энэтхэгийн ард иргэд одоогийн байдлаар бороо орохыг л хүлээж байгаа боловч цаг агаарын байдлаар бороо орох шинжгүй байгаа гэнэ. Хэт халуун болсны улмаас 2330 хүн нас бараад байгаа бөгөөд 24 цагийн дотор 42 хүн нас бараад байгаа юм. Мөн Дели …

  • 4 June

    Их Британид “Галзуу хулгана” замаасаа гарчээ

    Их Британийн хамгийн том хүүхэд залуучуудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 8 метр өндөр “галзуу хулгана” нурсны улмаас найман хүн маш хүнд бэртсэн байна. Эх сурвалжуудын мэдээлснээр осол болсноос гурван цагийн дараа зорчигчдыг төмөр нурангин доороос аврах ажиллагааг эхлүүлжээ. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд суулгасан уг “галзуу хулгана” системийн тооцоолол алдсаны улмаас замаасаа гарсан гэж Их Британийн цагдаа нар дүгнэжээ. Осол болсон Alton …

  • 4 June

    Интернет ч ”түгжирдэг” болох нь

    Дэлхийн томоохон хотуудын хамгийн том асуудал бол замын түгжрэл. Тэгвэл замын түгжрэл удахгүй гар утасны сүлжээ, интернетэд нөлөөлж саатал үүсгэх магадлалтай хэмээн “Machina Research”-ийн судлаачид мэдэгджээ. Учир нь тээврийн хэрэгслүүд сүүлийн үед “ухаалаг” болж, утасгүй интернет ашиглан газрын байршил зэрэг мэдээллийг хоорондоо солилцдог болсон.  Тиймээс 2020 он гэхэд бүх машины тавны нэг нь Wi-Fi-тай болно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Ийнхүү …

  • 4 June

    410.000 доллараар авсан шинэ гэрт нь могой үүрлэсэн байжээ

    Жоди Жефф нар өөрсдийн хоёр хүүхдийн хамт мөрөөдлийн байшингаа худалдан авч тэндээ нүүж орсон байна. Ойролцоогоор 410000 доллараар худалдан авсан боловч эцэст нь тэд нүүхээс өөр аргагүй болжээ. Учир тэдний худалдан авсан байшинд могой, бусад төрлийн шавж үүрлэсэн байсан байна. Анх худалдан авахдаа тэд мэдээгүй бөгөөд энэ жил цаг агаар эрт дулаарсан учир могойнууд хөдөлж эхэлсэн аж. Тэд байшингаа эхлээд …