Гадаад мэдээ

August, 2015

  • 24 August

    БНХАУ-ын хуучин дарга Зянь Зэминийг гэрийн хорионд оруулсан бололтой

    БНХАУ-ын удирдагчид, удирдагч асан Зянь Зэ Минийгээ баривчилж гэрийн хорионд оруулсан тухай мэдээлэл шуугиан тарьж байгаа эхэллээ. 1989-2002 онд улсаа удирдсан тэрбээр шинэ дарга Ши Жиньпиний эсрэг томоохон үйл ажиллагаа явуулахыг оролдсон бололтой. Хятадын Коммунист намын хуучин удирдагчид суудлаасаа буухаараа хөшгний араас удирдан чиглүүлдэг бичигдээгүй хуультай ч энэ удаа Зянь дарга Ши Жиньпиний эсрэг илт тэмцсэн гэлцэнэ. Зянь Зэ Минийг …

  • 24 August

    Хятадад дахин химийн үйлдвэр дэлбэрчээ

    Хятад дахин химийн үйлдвэр дэлбэрсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Тодруулбал Хятадын зүүн бүс нутгийн Шаньдун мужид өнгөрсөн бямба гаригт химийн үйлдвэр дэлбэрч 9 хүн гэмтсэн байна. Тус мужийн Зыбо хотод байрлах химийн үйлдвэрийн агуулахад гал гарсан байна. Энэхүү химийн бодис дэлбэрсэн явдал хоёр дахь удаагаа болж байгаа явдал юм. Энэ сарын 12-нд Тяньжин хотын химийн бодис хадгалж байсан агуулахад дэлбэрэлт болсны уршгаар …

  • 22 August

    ДОХ туcсан 16 эмэгтэйг цаазалжээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн  барьцаанд байсан 16 эмэгтэйг ДОХ-ын халдвар авсан хэмээн олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэйчүүд олон сарын турш бэлгийн боолчлолд өртөж ДОХ-ын халдвар авсан хэмээн Иракийн хүний эрхийн байгууллагаас сэтгүүлчдэд мэдэгджээ. Хэт даврагчдын барьцаанд ойролцоогоор  2000 гаруй охид, бүсгүйчүүд бэлгийн боолчлолд өртөж байгааг тогтоосон байна. Амиа алдсан эмэгтэйчүүдийн бие өнгөрсөн сараас эрс муудаж …

  • 21 August

    Ливи улсын “ардчилал” ард түмэндээ юуг “авчрав”

    Ливи улсын удирдагч Каддафиг АНУ тэргүүтэй холбоотнууд  дарангуйлагч, хүний эрхийг зөрчигч хэмээн дэлхий нийтэд сурталчлан таниулж, улмаар ард түмнийг нь дотроос нь турхиран түүний эсрэг босгосноор Ливийн хувьсгал  болж, уурласан улангассан босогчид нь удирдагчаа буудан алж, гудамжинд чирж гарсан байдаг. Тэгвэл Каддафийн үед Ливи улс ямар байсан одоо ямар байгааг харьцуулсан байдлыг танилцуулья. Ардчилал нэртэй үйл хэрэг, хувсгал бүхэн сайн  сайхан …

  • 21 August

    Ким Чен Ун армиа байлдааны бэлэн байдалд оруулав

    ПХЕНЬЯН. /AP/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Солонгосын ардын армийг байлдааны бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээллээ. Хоёр орны хил дээр байрлуулсан суртал ухуулгын чанга яригчуудаа Өмнөд Солонгос унтраахгүй бол “шийдвэртэй байлдааны ажиллагаанд” армийн тэргүүний анги нэгтгэлүүд бэлэн байх ёстой. Энэ тушаалыг наймдугаар сарын 20-нд буюу пүрэв гарагт болсон Солонгосын Хөдөлмөрийн намын Төв …

  • 21 August

    Шуурхай мэдээ: Хоёр Солонгосын хилд буудалцаан боллоо

    Хэдхэн цагийн өмнө Өмнөд, Хойд Солонгосын хил дагуу буудалцаан болсон тухай БНСУ-ын “Ёонхап” агентлаг мэдээллээ. Хил орчимд болсон уг буудалцааны тухай дэлгэрэнгүй мэдээлэл ирээгүй бөгөөд үйл явдал ердөө хэдхэн цагийн өмнө болсон аж. БНСУ-ын хэвлэлд бичсэнээр тус улсын хилийн хяналтын радарт Хойд Солонгосын тусгай хүчнийхэн илэрсэн байна. Хэрэг явдал баруун хил орчимд болсон бөгөөд өдрийн 03:52 цагийн орчимд хилийн зурвас орчимд …

  • 20 August

    Монголд очихгүй байх итгэмээргүй 27 шалтгаан

    Buzzfeed.com хэмээх дэлхийн томоохон сайтад өчигдөр буюу 8-р сарын 19 ны өдөр аялагч Алиш ба Жарид хоёрын нийтэлсэн хачирхалтай нэгэн фото нийтлэл гарчээ. Тэд Монгол улсад очиж болохгүй байх 27 шалтгаан нэртэй нийтлэлийг гаргасан байна. Үнэндээ энэ нь гарчигнаасаа эхлэн эсрэгээрээ байх хачирхалтай нийтлэл гэж хэлж болох юм. Доторх агуулга нь бүгдийг эсрэгээрээ байсан бөгөөд Монгол орныг хамгийн ихээр зорих …

  • 19 August

    Ял завших гэж 10 жилд 13 удаа жирэмсэлжээ

    Хятадын 39 настай Зэн гэдэг эмэгтэй шоронд хоригдох ялаас зугтаах гэж 10 жилийн хугацаанд 13 удаа жирэмсэлсэн байна. Санхүүгийн луйвар хийснийхээ төлөө энэ бүсгүй 2005 онд бүх насаар хоригдох ялаар шийтгүүлжээ. Ял сонсгох үед жирэмсэн байсан бүсгүйг гэрийн хорионд оруулсан байна. Хэсэг хугацааны дараа эмэгтэй үр хөндүүлсэн ч дахиад жирэмсэн болжээ. Ийм байдлаар 10 жилийн хугацаанд Зэн 13 удаа жирэмсэлснээ  …

  • 19 August

    Нэг тосгоны 600 иргэн нарнаас болж хачирхалтай өвчин тусчээ

    Бразилын Арарас тосгонд нэгэн хачирхалтай өвчин дэлгэрчээ. Энэ өвчинөөр тосгоны 800 иргэнээс 600 нь өвчилсөн бөгөөд өвчний шалтгаан нь нарны хэт ягаан туяанаас үүдэлтэй гэнэ. Шинж тэмдэг нь нүүрний бүх арьс хэт ягаан туяанд түлэгдсэн мэт болдог ба цаашдаа арьсны хорт хавдар болон хүндрэх аюултай аж. Тодруулбал арьс нь дахин сэргээгдэх боломжгүй болтлоо түлэгдэж гэмтэнэ гэсэн үг юм. Жардин хэмээх …

  • 19 August

    В.Путин Хар тингэсийн гүн рүү шумбажээ

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Крымийн Хар тэнгисийн гүн рүү гүний шумбагч завины тусламжтайгаар шумбажээ. Хар тэнгисийн гүнд  живсэн хөлөг онгоцны  эд анги болон эртний эд зүйлсийн үлдэгдлийг  өөрийн нүдээр харжээ. В.Путины хувьд энэ гүний шумбалт нь анхных биш ажээ. Тэрээр 2011 онд  Тамансийн булангийн тэнгисийн гүн рүү  эртний хот болох  Фанагорийн археологийн судалгааны үеэр  мөн шумбаж байсан байна. А.Гал

  • 18 August

    Авлигад авсан мөнгийг нь бүтэн хоногийн турш мөнгөний 3 машинаар тоолжээ

    Энэтхэгийн нэгэн авлигачийн авсан мөнгийг тус улсын цагдаа нар бараг бүтэн хоногийн турш тоолжээ. Тодруулбал, яг 21 цаг. Тэгэхдээ бүр мөнгөний 3 машинаар шүү. Энэ бол Калькутт хотын нэгэн инженерийн авсан хахууль, яг 3,2 сая доллар гээд төсөөл дөө. Тэрбээр орон нутгийн эрх баригчдын захиалгыг гүйцэтгэдэг нэгэн байж. Түүнийг одоо хүүгийн хамт баривчлаад байна. Инженер энэ мөнгөө гэрийнхээ буйдан, гудас, дэрэнд …

  • 18 August

    Осама Бин Ладены хүү АНУ-руу довтлохыг уриаллаа

    Ал Кайда бүлэглэлийн удирдагч  агсан Осама Бин Ладены хүү Хамза Бин Ладен Ал Кайда бүлэгт дуут захидал илгээсэн байна. Ал Кайда бүлгийн дэмжигчид тус дуут захидлыг твиттерт тавьжээ. Дуут захидалд Хамза Бин Ладен Ал Кайда бүлгийг АНУ болон АНУ-н хамтрагч орнууд руу довтлохыг уриалсан аж. Түүний эцэг Осама Бин Ладен 2011 онд АНУ-н тусгай хүчнийхний явуулсан ажиллагаагаар Пакистан улсад алагдсан …

  • 18 August

    Саудын Арабын Шах эхнэрээ идэж болно гэв

    Саудын Арабын Шах Абдуль бин Баз аш-Шейх олныг шуугиулсан, цочирдмоор шийдвэр гаргажээ. Тэрээр эрэгтэйчүүд өлсөж туйлдсан тохиолдолд өөрийн эхнэрээ “идэж” болно гэсэн шийдвэр /фатва/ гаргажээ хэмээн Al-Quds al-Arab сонин мэдээлсэн байна. Фатва гэдэг нь лалын шашинтны аливаа асуудлыг шариатын хуулиар шийдэх, Исламын зарчимд үндэслэсэн, шах буюу шийдвэр гаргах түвшний хүний гаргадаг шийдвэр аж. Энэхүү гаргасан шийдвэрээр бол өөрийн эхнэрийн биеийн аль нэг хэсгийг идэхийг зөвшөөрчээ. …

  • 18 August

    Улстөрчид, төрийн албан хаагчдыг өршөөлд хамруулаагүй гэв

    Өмнөд Солонгос. Тус улсын Ерөнхийлөгч 6000 гаруй гэмт хэрэгтэнд өршөөл үзүүлэх шийдвэр гаргаад байна. Тэдний дунд хөрөнгө завшсан хэргээр хоригдож буй тус улсын гурав дахь том бизнес группын тэргүүн багтаж байгаа юм. “Энэ шийдвэр эдийн засгаа бэхжүүлэх, сэргээх зорилготой” хэмээн Ерөнхийлөгч Пак мэдэгдсэн ч тэргүүлэх бизнесменүүд хуулиас дээгүүр байгаагийн илэрхийлэл боллоо хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Хууль зүйн сайд Ким Хен-вунгийн …

  • 17 August

    Тяньжины дэлбэрэлтийн талаар худал цуу тараасан хэмээн вэбсайтуудыг хаажээ

    Хятадын боомт хот Тяньжины дэлбэрэлтийн улмаас 100 гаруй хүн сураггүй алга болсон байна. Тэдгээр хүмүүсийн 85 нь албан үүргээ гүйцэтгэж явсан гал сөнөөгчид байна хэмээн тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ. Дэлбэрэлтийн улмаас 112 хүн нас барсан бөгөөд хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нэмэгдсээр байна. Онц аюултай болон химийн бодис бүхий агуулах дөрвөн хоногийн өмнө дэлбэрсэн юм. Уг дэлбэрэлтийн талаар худал мэдээлэл нийтэд …