Гадаад мэдээ

September, 2015

  • 3 September

    Цочирдом мэдээ: Сирийн живсэн хүү дүрвэгсдийн эмгэнэлт дүр зургыг тод харууллаа

    Туркийн амралтын газрын ойролцоо Бодрум хойгийн эрэгт нэгэн хүү живж нас барсан байсан зураг олон нийтийг цочирдуулж байна. Уг хүү Сирээс Грек рүү дүрвэж байсан ойролцоогоор 12 иргэний нэг байжээ. Туркийн хэвлэл мэдээллээр энэ хүү нь гурван настай байсан ба өөрийн таван настай ахтайгаа цуг ийнхүү дүрвэж байжээ. Харамсалтай хүү болон түүний ах хоёр аль аль нь амиа алдсан гэж мэдээлж …

  • 3 September

    Бээжинд болох цэргийн ёслолын жагсаал маргааш 11.00 цагаас эхэлнэ

    БНХАУ-ын Бээжин хотноо 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Эх сурвалжийн мэдээлснээр ойн арга хэмжээ Бээжин хотын цагаар 09.00 цагаас эхлэх бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин гадаадын орнуудын удирдлага, олон улсын байгууллагын удирдлагуудтай энэ үеэр уулзах юм байна. Үүний дараа Бээжин хотын цагаар 10.00 цагаас  цэргийн ёслолын жагсаал албан ёсоор эхэлнэ. Энэ нь Монголын …

  • 2 September

    Японы сурагчдын хар өдөр: Есдүгээр сарын 1

    Есдүгээр сарын нэгэн бол ихэнх газарт зуны амралт дуусч, хичээл сургууль эхэлдэг өдөр. Японд ч мөн адил.Гэхдээ энэ өдөр бас Японы сурагчдын хамгийн их амиа хорлодог өдөр гэнэ. BBC-гийн мэдээлснээр “1972-2013 онуудад нийт 18,048 хүүхэд амиа хорлосноос наймдугаар сарын 31-нд 92, есдүгээр сарын нэгэнд 131, есдүгээр сарын хоёронд 94 хүүхэд дунджаар амиа егүүгтэсэн” байна. Үүнээс гадна жил бүрийн дөрөвдүгээр сарын …

  • 2 September

    22 шөнө тоглоод амьсгал хураажээ

    ОХУ-ын Башкир улсын Мөрдөн байцаах газар 22 шөнийн туршид компьютер тоглоом тоглоод нас нөгчсөн 17 настай хүүгийн үхлийн шалтгааныг шалгаж байгаа аж. Учалинск дүүргийн оршин суугч энэ залуу таалал төгссөн нь өнгөрсөн сарын 30-нд тодорхой болжээ. Талийгаач залуу наймдугаар сарын 08-нд хөлөө хугалсан бөгөөд гэртээ хийх юмгүй хэвтэж байсан учраас шөнө болгон компьютер дээр Дота гэдэг тоглоомыг тоглож байсан гэнэ. …

  • 2 September

    Чөлөөлөх дайны ялалт ба олон  улсын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо

    Наймдугаар сарын 26-29-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 1945 оны “чөлөөлөх дайн”-ы ялалтын 75 жилийн ойд зориулсан олон улсын томоохон цогц арга хэмжээнүүд өрнөлөө. Анх 1913 оноос Монгол улсын Үндэсний их сургууль, ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын Улсын их сургууль, мөн Монголын Ховд аймгийн “Ховдын толь” сонин, “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо болон АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо Горно-Алтайска хот дахь Вестник-Горно Алтайска …

  • 2 September

    Индонезид цалин нэмэхийг шаардсан жагсаал өрнөж байна

    Өчигдөр буюу 9-р сарын нэгэнд Индонезийн үйлдвэрийн ажилчид цалин, тэтгэмж, хангамжыг нэмэхийг шаардсан жагсаал хийлээ. Учир нь тус улсын мөнгөн тэмдэгт болох рупигийн ханш унаснаар ажилчдын авдаг цалин хэвээр байгаа ч ханшын асуудлаас болж амьдрахад хэцүү болоод байгаа гэнэ. Тэдний жагсаалын гол зорилго нь өөрсдийн авдаг цалинг доллар болгох шийдвэрийг гарган цалингийн болон халамж, тэтгэмжийн хэмжээг нэмэх юм. Энэхүү жагсаалаас …

  • 2 September

    Японы алдарт хүүхэлдэй Дораемоны үзэсгэлэн олон нийтийн анхаарлыг татжээ

    Өмнөд Солонгосын Сөүл хотноо болсон Хятадын алдарт манга буюу зурагт номноос сэдэвлэн хийсэн хүүхэлдэй Дораемоны үзэсгэлэн гарчээ. Энэ хүүхэлдэй нь Японы хамгийн алдарт хүүхэлдэйн кино бөгөөд 100 жилийн өмнө хийгдэж байсан гэдэг. Сөүл хотноо зохиогдож буй энэ үзэсгэлэн 8-р сарын 31-ээс эхэлсэн бөгөөд 10-р сарын 4-ныг дуустал болох боловч үзэгчид маш ихээр сонирхож байгаа аж. Хоёр хоногийн байдлаар 100 гаруй …

  • 1 September

    Өвөрмонгол: Зүүн үзэмчин хошуунд сүлдний тахилга болжээ

    Өнгөрсөн 8 сарын 22-ны цагаан морь өдрийг тохиолдуулан Зүүн үзэмчин хошууныхан хөдөө сүлдний тахилгаа хийлээ. Тахилгын ёслолыг О.Ёндон удирдан гүйцэтгэж явуулсан бөгөөд Хөдөө сүлдний тахилгын хөшөөг Зүүн үзэмчин хошууны засгийн дарга Бөхчулуу болон Монгол улсын иргэн угтаа  үзэмчин зүүн гарын хошууны засаг бэйл агсан Содномтовчоо нараас эхлэж соёлын үлэмж залгамж чанарыг харуулсан юм. Мөн Монгол улсын иргэн  Содномтовчоо, Шийдэнням нарт …

  • 1 September

    Оросын шинэ хуулийг Google дагаж, Facebook сөрөв

    Өнөөдрөөс буюу есдүгээр сарын 1-нээс Орост үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын компаниуд Орос иргэдийн мэдээллийг зөвхөн Орост хадгалах хууль хэрэгжиж эхэлж байна. Google компани энэ хуулийг даган сервэр тоног төхөөрөмжөө ОХУ-д байрлуулсан бол Facebook компани эсэргүүцэж байгаа гэнэ. Мөн Apple компани ирэх оны нэгдүгээр сараас Орос иргэдийн мэдээллийг ОХУ руу шилжүүлэхээр амлаад байгаа аж. Apple-тай нэгэн адил SAP, Samsung, Lenovo, …

  • 1 September

    Хамгийн энх тунх орон

    “Lancet” сэтгүүлд нэгэн сонирхолтой судалгаа нийтлэгджээ. Дэлхийн хамгийн эрүүл, энх тунх, иргэд нь урт насалдаг орнуудыг жагсаасан байна. Олон улсын эрдэмтэд дэлхийн 18 хөгжингүй орны сүүлийн 20 жилийн эрүүл мэндийн тоо баримтыг судалж доорх жагсаалтыг гаргажээ. Иргэд нь хэдэн нас хүртлээ эрүүл саруул амьдардаг болон дундаж наслалт гэсэн хоёр үзүүлэлтийг гол болгосон байна. Ингээд хамгийн энх тунх зургаан орныг жагсаавал: …

August, 2015

  • 31 August

    Нэг сарын хугацаанд 90 гаруй хүнийг цаазаар авчээ

    Өнгөрсөн нэг сарын хугацаанд “Лалын улс” бүлэглэлийн босогчид Сирид 90 гаруй хүнийг цаазаар авсан гэх мэдээллийг ажиглалтын байгууллага өгчээ. Шашин шүтлэгийг гутаан доромжилсон, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх АНУ тэргүүтэй агаарын цохилтын эвсэл болон олон улсын байгууллагуудтай хамтран ажилласан, Сирийн Засгийн газрын төлөө зүтгэсэн гэх мэт шалтгаанаар олон арван иргэнийг цаазалсан байна гэж ажиглалтын байгууллага мэдэгджээ. Ингэснээр Сирид цаазаар авахуулсан иргэдийн …

  • 31 August

    Хархнууд дөнгөж төрсөн нярайг иджээ

    Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн Андхра-Прадеш мужид нэгэн хүү мэндэлжээ. Уг хүү төрөлхийн эрүүл мэндийн асуудалтай байсан учраас түүнийг Гунтура дахь нэгдсэн эмнэлэг рүү шилжүүлсэн байна. 20-ны өдөр түүнд мэс ажилбар хийсэн бөгөөд инкубаторт хийсэн аж. Гэтэл долоо хоногийн дараа эцэг, эхэд нь бяцхан хүү нь нас барсан гэж мэдэгджээ. Эмнэлгийн захиргаа хүү мэс ажилбарын дараах хүндрэлүүдээс болж таалал төгссөн хэмээн …

  • 28 August

    Ким Жөн Ун: Хоёр Солонгосын хамтарсан мэдэгдэл нь эвлэрэлд хүрэх түүхэн боломж

    Өмнөд Солонгосын хоёр цэрэг энэ сарын 4-нд цэрэггүй бүсэд минанд өртсний дараагаар хоёр Солонгосын  хил дээр хурцадмал байдал үүссэн билээ. Энэ байдлыг намжаах зорилгоор Өмнөд болон Умард Солонгосын нөлөө бүхий эрх баригчид олон цагийн турш хэлэлцээ хийсний үр дүнд асуудлыг эвээр шийдэж чадсан билээ. Улмаар Өмнөд Солонгос суртал ухуулгаа зогсоож, Умард Солонгосын тал минатай холбоотой хэргийн төлөө уучлал хүссэн юм. …

  • 28 August

    Нацистуудын гэр бүлд хар хүүхэд мэндлэв

    Охайо мужийн Молли Крэм гэдэг залуу ээж Чикаго хотын үр шилжүүлэн суулгах төвийг шүүхэд өгөх юм уу галдан шатаах бодолтой байгаа гэнэ шүү. Учир юунд вэ гэвэл, уг төвийн ажилтнууд “багахан” хэмжээний алдаа гарган түүнд хар арьстан эрийн үрийн шингэнийг суулгачихсан аж. Гэтэл тэр эмэгтэй өөрийн нөхөр шиг арьс өнгөөр ялгаварлан гадуурхагч, неонацист нэгэн гэнэ. “Одоо би яаж манай хөдөлгөөний …

  • 28 August

    YouTube Gaming ажиллаж эхэллээ

    Анх E3 үзэсгэлэнд танилцуулж байсан YouTube Gaming вэб хуудас энэ зуны туршид хөгжүүлэлтэнд байсан бөгөөд өнөөдөр бүх улс орны интернэтийн сүлжээнд үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэллээ. Энэхүү вэб сайт нь цахим спортыг сонирхогч болон сонирхож буй мянган мянган залуусыг нэгтгэсэн хамгийн том сүлжээ болж байгаа юм. Та вэбээр дамжуулан тоглоомын талаарх мэдээлэл авах, бусад тоглогчдын бичлэг болон шууд дамжуулалтыг …