Аялагчид аян замынхаа дийлэнхийг машинаар туулжээ. Мөн тэд гурван удаа онгоцоор ниссэн гэнэ. Нэг нислэг нь аяллын зорилгыг аюулд оруулах шахсан байна. 24 цагийн дотор 20 мужаар амжиж ороход нь саад учирчээ. Гэвч аялагчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулснаар аяллаа үргэлжлүүлж чадав. Энэ нь Гарфорсын тогтоосон анхны амжилт биш юм. 2012 онд тэрбээр ганцхан хоногийн дотор дэлхийн таван тивд хөл тавьж чадсанаар Гиннесийн амжилтын номд багтсан билээ. 2013 онд норвеги эр дэлхийн бүх улсад очжээ. Мөн жилийн дараа ганцхан өдрийн дотор 19 оронд очиж шинэ дээд амжилтыг тогтоосон аж.
Ганцхан хоногийн дотор 20 мужаар аялав
Адал явдалт аялалд дуртай Норвегийн аялагч Гуннар Гарфорс өөрийн хоёр найзтай хамт нэгхэн хоногийн дотор Америкийн 20 мужаар орж амжсан байна. Норвеги эрчүүдийн очсон анхны муж Мэн байлаа. Дараагаар нь тэд Нью-Гэмпшир, Массачусетс, Коннектикут, Род-Айлэнд, Вермонт, Нью-Йорк, Пенсильвани, Нью-Жерси, Делавэр, Мэрилэнд, Виржини, Баруун Виржини, Алабама, Хойд Каролина, Миссисипи, Арканзас, Миссури, Кентакки мужуудаар орсон гэнэ. Эцсийн цэг нь Иллинойс муж байсан аж.
Эх сурвалж www.wikimon.mn