Гадаад мэдээ

September, 2015

  • 17 September

    Японы сөрөг хүчнийхэн Абегийн хуулийг хүчтэй эсэргүүцэв

    Японы ерөнхий сайд Шинзо Абегийн батлан хамгаалахын хуулийг парламентын дээд танхимын сөрөг хүчний гишүүд хүчтэй эсэргүүцэж байна. Японы сөрөг хүчнийхэн батлан хамгаалахын хуулийг эсэргүүцэн өчигдөр /IX.16/ хуралдааны үеэр парламентын орлогч дарга, эрх барих намын бусад гишүүд руу дайрч, орилж хашгиран, нэгнээ түлхэлцэн ширүүн маргажээ. Улмаар парламентын дээд танхимын хуралдаан хойшилсон байна.  Сөрөг хүчний гишүүд батлан хамгаалахын хуулийг есдүгээр сарын 27-нд …

  • 16 September

    Facebook-т “Таалагдахгүй байна” гэсэн товчлуур бий болно

    Олон нийтийн сүлжээ Facebook-тээ “Dislike” гэсэн товчлуур бий болгохоо америкийн Калифорни мужийн Менло-Парк хотод хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Марк Цукерберг мэдэгдээд манай ажилтнууд энэ талаар ажиллаж байгаа, тун удахгүй текситийн нь горимд ийм үйлдэл хийнэ гэж мэдэгджээ. Үүний өмнө энэ сүлжээ хандагчдын ийм сэтгэлийн хөдлөл, хариу үйлдэл ялангуяа таагүй хандлагыг илэрхийлэхийг зөвшөөрөхөөс удаан хугацааны туршид татгалзсаар ирсэн юм.  Марк …

  • 15 September

    Парисын дизайнерийн долоо хоногийн шилдэг бүтээлүүд

    Энэ сард Парис хотноо дизайнеруудын бүтээлийн долоо хоног өрнөж байна. Гайхалтай бүтээлүүд шинэлэг санаанууд хөвөрсөөр байгаа гэхэд болно. Нийтдээ 300 гаруй оролцогчид оролцож байгаа юм. Тэдний бүтээлийн сэдэв нь “Үнэт” бөгөөд байгалийн бүтээгдэхүүнийг ашиглан үзэсгэлэн гаргаж худалдаа явуулж байгаа аж. Тэдний хамгийн шилдэг бүтээлүүдийг та бүхэндээ толилуулах гэж байна. Б.Нараа

  • 15 September

    Үерийн улмаас долоон хүн нас барж зургаан хүн ор сураггүй болжээ

    Юта Аризона мужийн хил дээр үерийн улмаас зургаан хүн ор сураггүй алга болж долоон хүн амиа алджээ. Хохирогчид бүгд хүүхэд эмэгтэйчүүд байсан бөгөөд хамгийн бага нь дөрвөн настай хүү байсан байна. Гэнэт орсон хүчтэй борооны улмаас үер болж их ус хавцлыг даган орж ирсэн бөгөөд зам дээр явж байсан хоёр машин үерт өртсөн байна. Машинд явж байсан иргэд Христэд итгэгчид …

  • 14 September

    150 матараа амьтны хүрээлэнд хандивлав

    Канадын Торонтогийн нэг хүн матрын хорхойтон аж. Тэрээр гэртээ 150 матар тэжээдэг гэнэ. 10-аад жил эдгээр матрыг тэжээсэн бөгөөд зарим матар нь 3 метрийг давсан гэнэ. Зарим нь туйлын догшин болохоор эзэн нь аргагүйамьтны хүрээлэнгээстусламж гуйсан байна. Торонто хотын хэвлээр явагч амьтны хүрээлэнгийн ажилтан матрын эзний гэрт очиж, 1.2 – 3.3 метрийн урттай 150 матар хооллож байгааг түүнийг хараад их …

  • 14 September

    Афганд 24 цагийн дотор 100 цэрэг амиа алджээ

    Афганы үндэсний арми амралтын өдрүүдэд болсон цэргийн хэд хэлэн үйл ажиллагааны үеэр армийнхаа 100 гаруй цэргээ алдсан байна. 24 цагийн дотор 34 аймгийнхаа 11 бүс нутагт ийнхүү олон тооны цэрэн амиа алджээ. Мөн 100 гаруй босогчид амиа алдаж 35 хүн гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нэг хүнийг шоронд хорьсон гэсэн мэдээллийг эрх баригчид өглөө. Б.Нараа

  • 14 September

    Дүрвэгчийг дэгээдсэн зураглаач уучлалт гуйжээ

    Хэдхэн хоногийн өмнө Унгарт байсан дүрвэгсдийн үймээний үеэр нэгэн эмэгтэй зураглаач хүүхдээ тэврэн гүйж байсан дүрвэгчийг дэгээдсэн нь олон нийтийг ихээр бухимдуулсан юм. Зураглаач бүсгүй тар даруй ажлаасаа халагдсан ба телевизийн зүгээс ” Бид хүнлэг бус үйлдэл гаргасан зураглаачыг ажлаас нь чөлөөллөө. Ийм үйлдэл гаргасан ажилтны өмнөөс мөн телевизийнхээ зүгээс уучлалт гуйж байна” хэмээн мэдэгдсэн юм. Зураглаач ганц дүрвэгчийг дэгээдсэн …

  • 12 September

    Саудын Арабт аварга том кран унаж 107 хүн нас баржээ

    Саудын Арабын исламын шашинтнуудын ариун хот Меккад аварга том каран унаж, 107 хүн нас барж, 230 гаруй хүн бэртжээ.  “Grand Mosque” нь дэлхийн хамгийн том исламын шашины сүм билээ. Энэхүү сүмийн дээрээс аварга том каран унасан бөгөөд энэ үеэр маш олон сүсэгтэн сүмд байсан ажээ. Саудын Арабын Иргэний Хамгааллын Байгууллагын тэргүүний хэлж буйгаар аадар бороо борж, салхи хүчтэй салхилсанаас болж …

  • 12 September

    Ираны Гадаад Хэргийн Сайд БНХАУ-д айлчлал хийнэ

    Ираны Гадаад Хэргийн Сайд Мухаммед Жавад Зариф Ираны цөмийн зэвсгийн гэрээ хэлэлцээрийн тухай зөвшилцөхөөр ирэх долоо хоногт Хятад улсад айлчлахаар болсон тухай БНХАУ-ын Гадаад Хэргийн Сайд энэ баасан гарагт мэдэгдлээ. Хятад улс нь эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дипломат харилцаагаараа Ирантай нягт хамтран ажилладаг бөгөөд Гадаад Хэргийн Сайд Ван И “АНУ болон Ирантай цөмийн асуудлаар тодорхой шийдэлд хүрэхийн тулд хичээж …

  • 11 September

    Сингапурын сонгуульд эрх баригч нам ялах төлөвтэй байна

    Сингапурт болж байгаа сонгуульд эрх баригч Ардын Үйл Ажиллагааны нам ялах төлөвтэй байна. Гэхдээ түүхэнд анх удаа сөрөг хүчний намын нэр дэвшигчид бүх тойрогт өрсөлдөж байгаа бөгөөд ингэснээр олон суудал авах боломж бүрдэж байгаа аж. Мөн  Ерөнхий сайдын эцэг, Ардын Үйл Ажиллагааны намыг үндэслэгч, төрийн эрхийг олон жил барьсан удирдагч Ли Куан Евыг нас барснаас хойш анх удаа сонгууль болж …

  • 11 September

    АНУ-ын элчин сайд руу халджээ

    АНУ-ын элчин сайд Марк Липпэрт Өмнөд Солонгост айлчлал хийж байхдаа халдлагад өртжээ. Гэмт этгээдийг Ким Ки Жо гэдэг бөгөөд 56 настай, өмнө нь хүн амины хэргээр шоронд хоригдож, 12 жилийн ял эдэлсэн байна. Элчин сайдыг Сөүл зочид буудалд өглөөний арга хэмжээнд оролцож байх үед уг хэрэг болсон бөгөөд Марк Липпэрт нүүр, гарандаа шархдан 80 оёдол тавиулахаар болсон байна. Ким Өмнөд …

  • 11 September

    Хятадын твиттерийн од ял авчээ

    Твиттерийн хятад хуулбар гэгддэг “Weibo”-д 2.5 сая дагагчтай Гуо Мей бүсгүй шүүхээс таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2013 оноос Хятадын интернэтийн од хэмээн нэрлэгдэх болсон Гуог шүүхээс хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөнгө угаасан хэмээн буруутгасан байна. Мөн хоёр жилийн хугацаанд иргэдээс 20 мянган ам.долларыг залилсан гэв. Бүсгүй өнгөрсөн оноос эхлэн олон нийтийн сүлжээгээр өөрийн …

  • 11 September

    Эр хүнтэй гар бариад ял сонсов

    Ираны зураач Атена Фаргадани төрийн алба хаагчдыг дооглож зурсныхаа төлөө өдгөө шоронд хоригдож байгаа билээ. Тэгвэл одоо тэр дахиад шүүхэд дуудагдана. Зураач эмэгтэй өөрийн өмгөөлөгч Мохаммед Мохимитэй гар барьсныхаа төлөө ийн дахин ял сонсохоор болжээ. Өмгөөлөгч нь 29 настай зураач эмэгтэйг шоронд эргэж очих үеэр хоригдол бүсгүй түүний гарыг атгасан аж. Энэ нь Иранд хориотой үйлдэл билээ. Өмгөөлөгч нь ч …

  • 11 September

    Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн 13 жилийн ял сонслоо

    Венесуэлийн сөрөг намын тэргүүн Леополдо Лопез 13 жил 9 сарын ял авчээ. Түүнийг 2014 онд болсон улс төрийн үймээн шуугианыг турхирч 43 хүний амь насанд хүрсэн хэмээн буруутгасан билээ. Тэрээр 2014 оны хоёрдугаар сараас хойш нэгэн цэргийн шоронд хоригдож байгаа юм. Түүнийг гэм буруутай хэмээн шийдвэр гаргаж байх зуур шүүхийн гадаа Леополдог дэмжигчид болон төрийн идэвхтэн хүмүүсийн хооронд мөргөлдөөн болсон …

  • 11 September

    Hyundai Motors-ийн ажилтнууд дахин ажил хаялт хийнэ

    Цалин хөлсний хэлэлцээрт тохиролцолд хүрч чадаагүйн улмаас Hyundai Motors пүүсийн үйлдвэрчний эвлэл дахин ажил хаялт зарлахаар болжээ. Үйлдвэрчний эвлэл болон удирдлагууд цалингийн системд шинэчлэл хийх хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөн ч, ажилчид 9-р сарын 14-ний өглөө ажил хаялт хийж магадгүй байгаа аж. Hyundai нь ажилласан жил дээр үндэслэсэн цалингийн системийг хэрэгжүүлэх шатандаа яваа пүүс юм. Бараг жил орчмын өмнө ажил хаялт зарлаж …