Дэлхийн хамгийн жижигхэн хүн гэгддэг Балба улсын иргэн Чандра Бахадур Данги өнгөрөгч сарын 28-нд 75 насандаа таалал төгссөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Катманду хотын иргэд өчигдөр түүнийг сүүлчийн замд нь үдсэн бөгөөд салах ёс гүйцэтгэхээр 20 мянган хүн цугларчээ. Түүний өндөр 54.6 см юм. Дангиг өнгөрсөн 2012 оны долоодугаар сард Геннисийн холбоо дэлхийн хамгийн жижиг хүнээр бүртгэж авсан билээ. Тэрээр 750 грамм …
Гадаад мэдээ
October, 2015
-
9 October
Ром хотын Мэр огцров
Ром хотын захирагч Иньяцио Марино (Ignazio Marino) пүрэв гаригийн орой огцров. Тэр төсвийн мөнгө ашигласан хэрэгт холбогдсон юм. Хотын захиргааны зээлийн картыг ашиглан гэр бүлийн хамт ресторан зэрэгт орж бараг 20 мянган евро үрсэн нь тогтоогджээ. Тэрээр энэ мөнгийг эргүүлэн тушаана гэж амлаад байгаа юм. Эхлээд сөрөг хүчин мэрийг огцрохыг шаардсан ч Ардчилсан намынхан ч тун удалгүй уг шаардлагад …
-
9 October
Энэ жил Формула-1 зарагдаж магадгүй
Өнгөрсөн Мягмар гарагт Формула-1 уралдааны эзэн Берни Элкклстоун Автсрид болсон Беккенбауер камп уулзалтанд оролцох үедээ Формула-1 зарагдаж магадгүй гэж ярьжээ. Тэрээр манай хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцааныхаа зарим хэсгийг алдаж байгаа хэмээн ярьжээ. Формулагийн хувьцааг Люксембургийн CVC Capital Partner, АНУ-ын хөрөнгө оруулалтын BlackRock and Waddell, Норвегийн Norges Bank болон Берни Элкклстоун нар эзэмшдэг. Эдгээрээс CVC Capital Partner грүпп 35.5%-г нь эзэмшдэг …
-
9 October
Фейсбүүк “dislike” товчтой болох биш харин …
Өчигдөр шөнө Фейсбүүкийн зүгээс нэгэн шинэчлэлтийг туршилтанд гаргажээ. Сар гаруйн өмнө “like”-ийн эсрэг утга илэрхийлсэн “dislike” товчийг веб сайтдаа байршуулах тухай Марк Зукерберг саналаа илэрхийлж байсан. Гэвч явцын дунд “dislike” товчийг олон хүн буруугаар ашиглах боломжтойг олж мэдсэн аж. Харин одооноос тэр санаагаа ялимгүй өөрчилж зөвхөн “dislike” утга бүхий санаагаар хязгаарлалгүй инээж, баярлаж, гайхширч, уйтгарлаж, уурлаж байгаа сэтгэл хөдлөлийг үзүүлсэн …
-
8 October
Туршилтын шатанд яваа Оросын шинэ зэвсэг техникүүд
Ойрын хугацаанд ОХУ-д хийгдэж буй зарим шинэ төрлийн зэвсэг, техникийн төсөл, туршилтын тухай мэдээг багцалж бэлдлээ. 1. ОХУ өөрийн Зэвсэгт хүчнээ шинэ зэвсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах, хуучин зэвсэгээ сайжруулахад зориулан 325 тэрбум ам.долларын нүсэр том төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүгээр зогсохгүй 2020 он гэхэд уг төлөвлөгөөнийхөө 70 хувийг биелүүлсэн байх зорилго тавин маш эрчимтэй ажиллаж байна. Төслийн хүрээнд тэнгисийн …
-
7 October
Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос хүний араг яс олджээ
Афганистаны Ерөнхийлөгчийн ордноос үл танигдах хоёр хүний араг яс олджээ. Мөргөлдөөн дайн тулаанд нирвэгдсэн тус улсад хэрцгийгээр амиа алдсан төрийн өндөр дээд албан тушаалтан болон тэдний гэр бүлийнхний цогцос байж магадгүй гэж албаныхан таамаглаж байна. Ерөнхийлөгчийн ордон маш бат бөх дэлбэрэлтэд тэсвэртэй хана болон байгалийн үзэмж төгөлдөр нууц гарц шиг загвартай цэцэрлэгт хүрээлэнтэй бөгөөд энэ нь нийслэл Кабул хотын хөл …
-
7 October
Хятадад л харж болох хачирхалтай шийтгэл
Хятадын нэгэн компани ажилчдаа борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлсэнгүй хэмээн маш хачирхалтайгаар шийтгэжээ. Энэ нь тэд ажил үүргээ биелүүлж чадаагүйн төлөө олон нийтийн газраар мөлхөх хэрэгтэй болсон байна. Энэ шийтгэлийн үйл явцын зураг олон нийтийн цахим хуудаснаа маш хурдацтайгаар тархсан бөгөөд олон нийт дургүйцлээ илэрхийлж эхэлсэн аж. Учир нь эдгээр ажилчдыг шийтгэсэн газар нь Жөнжоу хотын хамгийн хүн ам ихтэй газар байсан …
-
6 October
Крымийн удирдлагууд Жолиг урив
Украины автонамит муж байсан Крымийн хойгийн захирагч Сергей Аксенов өчигдөр Оросын “TASS” агентлагт ярилцлага өгөх үеэрээ Америкийн уран бүтээлч, жүжигчин Анжелина Жолид Крымд хүрэлцэн ирэх урилга явуулсан тухайгаа ярьжээ. Тэрбээр “Бид Жолитой уулзахыг хүсч байна. Энэ гайхалтай уран бүтээлч рүү урилга явуулсан. Жүжигчинг гэр бүлийнхээ хамт Крымд хүрэлцэн ирж, Хар тэнгист амрахыг хүсч байна. Мэдээж хэрэг бидний урилгыг хүлээн авах …
-
5 October
Афган дахь эмнэлгийг АНУ бөмбөгдлөө
Афганистаны Кундуз дахь эмнэлгийг бөмбөгдсөнийг олон улсын хүмүүнлэгийн “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хатуу шүүмжиллээ. Үүний улмаас 12 ажилтан, долоон өвчтөн амиа алдсан юм. Долоон өвчтөний гурав нь хүүхэд байсан хэмээн “Хил хязгааргүй эмч нар” байгууллагаас мэдэгдэв. АНУ-ын нисэх хүчний онгоцууд аравдугаар сарын 3-ны үүрийн 02:08-03:15 цагийн хооронд (орон нутгийн цагаар) Кундуз дахь эмнэлгийг 15 минут тутамд агаараас довтолж бөмбөгдсөн …
-
1 October
Америкчууд оны шилдэг машиныг нэрлэв
“Хойд Америкийн шилдэг суудлын автомашин, шилдэг газар сайгүй явагч машин” (North American Car and Truck/Utility of the Year, NACTOY) 2016 оны нэр дэвшигчдийн жагсаалтыг гаргажээ. Түүнд нь 10 суудлын автомашин мөн 12 пикап, кроссверүүд багтсан тухай Motor Authority мэдээлэв. “Шорт-хуудсанд” тухайлбал, арав дахь үеийн Honda Civic ба цахилгаан кроссвер Tesla Model X зэрэг нэрлэгдсэн байв. Эхний Honda Civic машиныг есдүгээр …
-
1 October
Тэнгэрээс хар тамхи унажээ
Мексик Улстай хиллэдэг АНУ-ын Аризона мужийн Ногалес хотод 12 килограмм марихуан хар тамхи хийсэн гялгар уут нэгэн машины гарааш дээр унажээ. Майя Доннели гэдэг эмэгтэй аянга ниргэх шиг чимээ сонсоод аадар бороо удахгүй орох нь гэж боджээ. Тэрбээр эргэж унтсан бөгөөд сэрснийхээ дараа л гараашны дээвэр нь цоорчихсон, нохойн үүр нь хэмхэрсэн болохыг олж мэдэв. Нохойн үүрэн дотор хар наалддаг …
September, 2015
-
29 September
Эверестэд авирах уулчдын насны хязгаарыг тогтоов
Балбын засгийн газар нутагт нь дүнсийх Эверестийн оргил өөд тэмүүлэгчдийн насны дээд болон доод хязгаарыг албан ёсоор тогтоож баталлаа. Тодруулбал, 18-75 насны ямар ч уулчинд Эверестийн оргил “нээлттэй” гэнэ. Учир нь Эверест өөд авирах хүсэлтэй ахмад уулчид олон удаагийн дайралтаар амжилтгүй авиралт хийж, уулын хаа нэгтээ өөд болох явдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай болжээ. Мөн хэт залуу уулчдыг амь дүйсэн …
-
28 September
Эверестэд авирсан Японы уулчин есөн хуруугаа алджээ
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Балба улсад сүүлийн 80 гаруй жил гараагүй хүчтэй газар хөдлөлт болж 8000 гаруй хүн амь насаа алдаж, 20 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Энэ хэрэг гарсны дараа Балбын Засгийн газар Эверестэд аялж, авиралт хийж байсан хүмүүсийг буулган, гурван сарын хугацаанд хориг тавьж байсан. Харин тус хоригийг өнгөрсөн сарын 25-нд цуцлан хамгийн эхэнд авирах …
-
28 September
Дүрвэгсдээс хүйтэн зэвсэг хураав
Чехийн Вышни Лгота суурины дүрвэгсдийн лагериас цагдаагийнхан төмөр сандлын хөл, гуанзны хутга зэргийг ирлэн хурцалсан хэрэгслүүдийг хураасан байна. Дүрвэгсэд хөршүүдээсээ өөрдсийгөө хамгаалахын тулд хүйтэн зэвсэг бэлтгэжээ гэж “Idnes.cz” сайтад өгүүлсэн байна. Вышни Лгота гэх түр орогнох лагерьт янз бүрийн үндэсний шашны элдэв урсгалын хүмүүс амьдардаг бөгөөд тэдний хооронд мөргөлдөөн гарах нь их байдаг. “Амьдрал маш чухал болсон нутгаас ирсэн учир …
-
28 September
Хятадын Шау Кей Ванд гал гарч хэд хэдэн завь өртжээ
Хятадын завины боомтын ойролцоох Шау Кей Ван байранд гал гарсан байна. Гал ойролцоох 200 метрт байрлах газрыг хамарч маш хүчтэй дэгджээ. Завины боомтын ойролцоо байрладаг уг байранд гал гарсанаас болж таван завь галд өртжээ. Галд хүний амь өртөөгүй бөгөөд таван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хамгийн сүүлд мэдээлсэнээр иргэдийн амь нас аюулгүй байгаа гэнэ. Гал сөнөөгчид яаралтай ажилласан бөгөөд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл