Гадаад мэдээ

August, 2015

  • 17 August

    Галт уул дэлбэрчээ

    Эквадор улсын нутаг дэвсгэрт байрладаг Котопакси галт уул дэлбэрсэн талаар мэдээллээ. Галт уулын тогооноос 5 км өндөр утаа суунаглаж байна. Галт уул 4 удаа дэлбэрсэн ч, дэлбэрэлт гадагшаа хальж гараагүй тогоон дотроо болсон гэжээ. Үүний дараа Котопакси галт уул халуун үнс нурмаа цацаж төв замууд, айлын байшин барилгууд, автомашинууд үнсэнд дарагдсан байна. Холбогдох хүмүүс галт уулын ойр орчим дахь цэцэрлэгт …

  • 15 August

    Парагвай улсад 11 настай охин хүүхэд төрүүлжээ

    Эмч нар үр хөндөлт хийхээс татгалзсаны улмаас Парагвай улсад хойд эцэгтээ хүчиндүүлсэн 11 настай охин хүүхэд төрүүлсэн байна. Ромын Католик шашинтай Парагвай улс эхийн биеийн байдал маш хүнд, хүүхэд төрүүлэх боломжгүй тохиолдолд л үр хөндөлт хийдэг. Парагвай бол үр хөндөлтийн эсрэг дэлхийн хамгийн хатуу хуультай орнуудын нэг. Эх хүүхдийн биеийн байдал харин сайн байгаа аж. Тэрээр 10 настай байхдаа 42 …

  • 14 August

    Өмнөд Солонгост 6500 ялтныг өршөөжээ

    БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Кын Хэ Дэлхийн хоёрдугаар дайн дуусгавар болсны 70 жилийн ойд зориулж 6527 хоригдолд өршөөл үзүүлжээ. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дотор гэр бүлийн эзэмшлийн SK Group холдингийн тэргүүн Чой Тхэ Вон байгаа юм. Түүний эхнэр Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Ро Дэ Угийн охин билээ. 2013 онд бизнесмэн эр 40 гаруй сая доллар шамшигдуулсан хэрэгт буруутгагдсан бөгөөд дөрвөн жилийн хорих …

  • 13 August

    Тяньжин: Амиа алдагсдын тоо 44-д хүрчээ

    Хятадын “www.shanghaidaily.com” сайтад Тяньжинд болж буй явдлыг хураангуйлан мэдээлжээ. Бээжингийн цагаар өчигдөр 23.30 цагт уурхайн тэслэгч болон тэсрэх бөмбөг хураасан агуулахад дэлбэрэлт болж, Тяньжин хотноо дараалласан дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн үеэр 17 хүн амиа алдсан бол өнөөдрийн 14.00 цагийн байдлаар амиа алдагсдын тоо 44-д хүрчээ. Дараалласан дэлбэрэлтээс болж 548 хүн гэмтсэн бөгөөд тэднийг хотын 11 эмнэлэгт хуваарилж, анхан шатны тусламж үзүүлж …

  • 13 August

    Хүчингийн хэрэг хийсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

    ОХУ-ын Буриадын цагдаагийн газраас хүчингийн хэрэг хийсэн гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ. Тэд Буриадын нэгэн тосгонд эцэг, эхтэйгээ уулзахаар ирсэн бүсгүйг машиндаа хүчээр суулган авч яваад хээр аваачиж хүчирхийлсэн гэнэ. Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн ч гэмт этгээдүүдийг Монголын иргэд байх магадлалтай гэж үзэж буй. Хэрэгтнүүд мөнгөлөг цагаан өнгийн “Тоёота Харриер” машинтай байсан бөгөөд хэргийн газраас зугтахад нь хохирогч …

  • 13 August

    Хятадад асар хүчтэй дараалсан дэлбэрэлт болов

    Өчигдөр орой орон нутгийн цагаар 11:30 цагийн үед Хятадын далайн боомт хот Тяньжинд хүчтэй дэлбэрэлт болжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр уг дэлбэрэлт нь аюултай барааны тээвэрлэлт хийдэг Тяньжиний Донжянь Порт Руй Хай Интернэшнл Ложистикс хэмээх тээвэр зуучийн компанийн агуулахад болсон байна. Дэлбэрэлтийн үеэр агаарт мөөг хэлбэртэй асарт том үүл бий болж 10 км зайтай газарт доргилт мэдрэгджээ. Дэлбэрэлтээс болж 17 хүн …

  • 12 August

    19 эмэгтэйг цаазалжээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл 19 эмэгтэйг цаазалж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид эдгээр эмэгтэйчүүдийг өөрсөдтэй нь гэрлээгүй, дотно харилцаанд ороогүй хэмээн цаазалсан гэдгийг Курдистаны Ардчилсан намын төлөөлөгч Садь Мимусиниги баталсан байна. Эмэгтэйчүүдийг Мосул хотын төвд төмөр торонд хийгээд “Аллахын дайчдыг үл тоогчид, ичгүүртэй амьтад” хэмээн мэдэгджээ. Тэднийг Мосул хотын захын хороололд …

  • 12 August

    БНСУ-ын алдарт жүжигчин Сунг Хе Гю татвараас зайлсхийсэн хэрэгтээ уучлал хүсжээ

    Монголчуудад “Амьдралын ээдрээ” киноны гол дүр Сү Ён-ы дүрээр эчнээ танил болсон БНСУ-ын алдарт жүжигчин  Сунг Хе Гю их хэмжээний татвараас зайлсхийлсэн хэрэг хийсэндээ уучлалт гуйжээ. Хэргийг сануулахад жүжигчин бүсгүй 2008-2011 онуудын хооронд олсон нийт 5 тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3%-ийг ямар нэгэн бичиг баримтгүй зардал болгон хассан, дараах 2 жилд нь олсон орлогоо ихээхэн хэмжээгээр хасаж мэдүүлсэн зэрэг …

  • 11 August

    Хэт даврагчид 10 хүн цаазалжээ

    Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Афганистан, Сирийн иргэдийг цаазалж буй дүрс бичлэгээ твиттертээ байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү бичлэгт Иракт эрхээ тогтоосон исламын дайчид бус тус бүлэглэлийн Афганистан дахь салбарын дайчид аллага үйлдэж буй нь бичигдсэн байна. Хэт даврагчид тагнуул, хулгай хийсэн, худлаа хэлсэн гэх шалтгаанаар 25-65 насны 10 эрэгтэйг буудан хороож дараа нь дэлбэлжээ. Иракийн эрх баригчдын …

  • 11 August

    Фергюсон хотноо онц байдал зарлажээ

    АНУ-ын Миссури мужийн захирагч Жей Никсон, Фергюсон хотноо болж буй зөрчил мөргөлдөөнтэй холбогдуулан өчигдөр 19.30 цагт онц байдал зарлаж, цагдаагийн ажилчдыг жагсаалыг хүчээр тарааж, эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг баривчлахыг үүрэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Фергюсон хотын иргэд өнгөрсөн ням гаригаас эхлэн цагдаагийн ажилтан Даррен Уилсоны гарт амиа алдсан 18 настай Майкл Браун хүүг дурсч, тайван жагсаал зохион байгуулж байсан юм. Цагдаа нар …

  • 10 August

    Үерт амиа алдсан хүний тоо 96-д хүрэв

    Мьянмарт болсон үерийн улмаас амиа алдсан хүний тоо 69-д хүрч нэмэгджээ. Өнгөрсөн баасан гаригт тэдний тоог 88 гэж мэдээлсэн байв. Тус улсын баруун өмнө зүгийн нам дор газрууд үерт нэрвэгдсэн байна. Өнгөрсөн зургаадугаар сард борооны улирал эхэлж Мьянмарт үер болсон. Үүнээс хойш үерийн гамшигт 330 мянган хүн, 500 мянган га тариалангийн талбай нэрвэгджээ. Борооны улирал нь тавдугаар сарын дунд үеэс …

  • 10 August

    Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээдүүдийг баривчилжээ

    Пакистаны зүүн зүгт бага насны хүүхдийг хүчирхийлж гэр бүлийнхнээс нь мөнгө салгахын тулд сүрдүүлсэн гэх долоон сэжигтнүүдийг баривчилжээ. Сэжигтнүүд хүүхдийг хүчирхийлж буй дүрс бичлэгийг эцэг,  эхэд нь явуулж их хэмжээний мөнгө өгөхийг шаарджээ. Өнгөрсөн долоо хоногт Пакистанд хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцсэн хэсэг хүмүүс жагсаал хийж, энэ талаар эрх мэдэлтнүүд анхааралдаа авахгүй байгааг буруутган дургүйцлээ илэрхийлжээ. Нутгийн цагдаагийн албаныхан жагсаалыг хүчээр тараахын …

  • 7 August

    Анхааруулга: Чихэвчээ зүүж унтаж болохгүй

    Чихэвч байнга хэрэглэж,унтахдаа дуу сонсож хэвтдэг хүмүүст анхааруулахад !!! Гэртээ ганцаараа амьдардаг Тайланд эмэгтэй утсаа цэнэглэнгээ чихэвчтэй унтсанаас тархинд нь масс өгөн улмаар ачаалал нэмэгдэж хамар, чихнээс нь их хэмжээгээр цус алдаж харамсалтайгаар амиа алджээ. Хэд хоногийн дараа талийгаачийг гэрээс нь өмхийрсөн байдалтай олсон байна. Эх сурвалж: www.mongolcomment.mn

  • 7 August

    Галт тэрэгний ослоор 24 хүн амь насаа алдав

    Энэтхэгийн Мадхя Прадеш мужид галт тэрэгний хоёр цуваа хоорондоо хоёр минутын зайтай замаасаа гарснаас 24 хүн амь насаа алдаж, 25 хүн бэртжээ. Эсрэг чиглэлд явсан хоёр галт тэрэг үерийн усанд автсан гүүрэн дээгүүр гарч байсан ба хэд хэдэн вагон нь голд унасан байна. Энэтхэгт борооны улирал болж, хур тунадас ихээр орсноос төмөр замын далан усанд эвдэрсэн аж. Түүнчлэн төмөр замаар өдөр …

  • 6 August

    Өвөр Монголд 6 хүн мөндөрт цохиулж амиа алдлаа

    Манайтай хил залгаа оршдог Өвөр Монголд хүчтэй аадар бороо орсны улмаас ихээхэн хэмжээний хохирол учирчээ. Гэхдээ дээрх аадрын үеэр мөндөр бууснаас 6 хүн амь үрэгдэж, 43 мянган хүн гэмтэж бэртсэн талаар “Чайна Ньюс” мэдээллээ. Орос нутгийн эрх баригчид аадрын улмаас гамшиг болсон бүс нутгаас 200 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн мөндөр 8 га гаруй тариаланг үгүй хийсэн гэжээ. Үүний …