Гадаад мэдээ

July, 2015

  • 21 July

    Туркт болсон дэлбэрэлтийн улмаас 27 хүн амиа алджээ

    Сири улстай хил залгаа орших Туркийн Сурук хотод амиа золиослогч бөмбөг дэлбэлсний улмаас 27 хүн нас барж, 100 гаруй хүн гэмтэж бэртжээ. Дотоод хэргийн яамны мэдэгдэж буйгаар дэлбэрэлт орон нутгийн цагаар 09 цагийн орчимд соёлын төвд болсон байна. Сирийн Кобэйн хотын ойролцоо барилгын засварын ажилд туслахаар зуун зуун залуус ажиллаж байсан юм. Туркийн албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, энэ нь …

  • 21 July

    Эмч нар хүүгийн амнаас 232 шүд авч дэлхийн дээд рекордыг тогтоолоо

    Энэтхэгийн өсвөр насны хүү хар дарсан зүүд мэт долоон цагийг шүдний эмчийн сандал дээр өнгөрөөжээ. Учир нь түүний амны хөндийд тэр чигээрээ шүд ургасан байна. Энэ нь түүний амны хөндийн хавдараас болсон гэж үзжээ. Эмч нар түүнд долоон цаг зарцуулсаны эцэст хүүгийн амнаас 232 шүд гарган авсан байна.

  • 21 July

    Дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг киног хойд Солонгост бүтээжээ

    Сингапорын кино бүтээгчид дэлхийн хамгийн анхны 360 градус эргэдэг камераар бичсэн кино бүтээжээ. Энэхүү киногоо хамгийн хаагдмал улс болох Хойд Солонгост бүтээсэн байна. Баримтат энэхүү кино нь Хойд Солонгосын аж амьдрал, тэдний амьдралын бодит орчинг харуулсан аж. Мэдээж энэ кино нь ямар нэгэн улс төрийн зорилгогүй байсан ба зөвхөн тухайн улсын иргэд, аж амьдрал, байгаль дэлхий, өв уламжлалыг харуулсан байна. …

  • 21 July

    Найман настай бүх биеэрээ үстэй охин энгийн охин шиг амьдрахыг хүсч байна

    Хятад улсын иргэн найман настай охин төрөхдөө л бүх биеэрээ хар үстэй төржээ. Түүний ингэж төрөх шалтгаан нь Hypertrichosis буюу Амбрасын синдромноос болсон байна. Амбрасын синдром нь хүний үсний ургалтыг хурдасгадаг аж. Охиныг төрсөнөөс хойш түүний бүх биеэр тэр ч байтугай нүүрээр нь хүртэл дүүрэн үс ургадаг гэнэ. Шаолинг охин ийм байдлаасаа маш их ичдэг бөгөөд бусад охидын адил даашинз, усны …

  • 20 July

    Киргиз дангаараа АНУ-аас харилцаагаа тасалснаа мэдэгдлээ

    Киргиз улсын эрх баригчид дангаараа АНУ-аас харилцаагаа тасалж, хамтын ажиллагаагаа зогсоож байгаагаа мэдэгдлээ. “Вашингтон хотод 1993 оны 5-р сарын 19-нд байгуулсан Киргиз ба АНУ-ын Засгийн газруудын гэрээ хэлэлцээрийг Киргиз улс дангаараа цуцалж байгаагаа мэдэгдэж байна” хэмээн тус улсын Сайд нарын зөвлөлийн мэдэгдэлд өгүүлжээ. Үүний шалтгаан нь алуурчин Азимжан Аскаров. Азимжан Аскаров бол цагдаа хөнөөж, үндэстэн ястнуудын хооронд дайсагнал өдөөсөн хэргээр …

  • 20 July

    Цоо эрүүл бүсгүйд үхэх эрх олгожээ

    Сэтгэл гутралд орсон ч гэлээ бусдаар бол цоо эрүүл нэгэн бельги бүсгүйд үхэх эрх олгожээ. Ёсзүйн үүднээс нэр болон наснаас нь өөр ямар ч мэдээллийг өгөхөөс татгалзсан байна. Лаура гэдэг энэ бүсгүй эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд аль хүүхэд байхаасаа л амиа хорлох тухай бодож эхэлсэн учраас үхэлд хүргэх тунг тариулахыг хүсэж байгаагаа өгүүлжээ. Амьдралаас уйдсан энэ бүсгүй 21 наснаасаа хойш …

  • 20 July

    ”Ромео Жульетта” Таж Махалд амиа хорлохыг завджээ

    Энэтхэгийн залуу хос хайр сэтгэлийн бэлгэдэл болсон Таж Махал дотор амиа хорлохыг завджээ. Хинди болон исламын шашинт хосуудын гэрлэлтийгэцэг, эхчүүд нь эсэргүүцсэн тул хамтдаа амиа хорлохоор шийдсэн аж. Энэтхэгт шашин ондоотой хосуудын гэрлэлтийг эсэргүүцэх нь элбэг байдаг юм. Хосууд хоолойгоо хэрчсэнээс их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэнээр амийг нь аварч чаджээ. Дэлхийн долоон гайхамшгийн нэр …

  • 20 July

    Гэр бүлийнхэн дээрээ очих гэсэн аав, хүү хоёр хил зөрчжээ

    Манай улсын хоёр иргэн энэ сарын 12-нд Беларусь улсын хилийг хууль бусаар давах гэж байгаад тус улсын хилчдэд саатуулагдсан байна. 38 настай залуу 15 настай хүүгээ дагуулан Беларусын хилийг давж улмаар Латва улсаар дамжин ХБНГУ-д очих гэж байсан гэнэ. Тэд хоёр улсын хил дээр байдаг Неман голыг хийлдэг завиар гатлан Латвад очих төлөвлөгөөтэй байжээ. Тэдний ийн хил зөрчих болсон шалтгаан …

  • 20 July

    Өмнөд Солонгосын тагнуулч амиа хорложээ

    Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны ажилтан уулархаг бүс дэх авто зам дээр явж байхдаа амиа хорлосныг цагдаагийнхан олж тогтоожээ. Тагнуулын ажилтнууд утасны яриа чагнасан хэрэгт буруутгагдаж байгаа энэ үед тэрээр амиа хорлосон нь ийнхүү олон нийтийн анхаарлыг татаж байгаа юм. Тэрээр утасны яриа чагнасан талаарх чухал мэдээллийг устгасан тухай тэмдэглэл үлдээжээ. 2012 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн хууль бусаар утасны яриаг …

  • 20 July

    Uniqlo дэлгүүр дэх секс бичлэгийн эздийг баривчилжээ

    Uniqlo брэндийн дэлгүүрийн нэгэн салбарт секс бичлэг хийсэн хэрэгт буруутган 5 хүнийг баривчилсан тухай Хятадын Сынхуа агентлаг дамжуулсан байна. Бээжин хот дахь тус дэлгүүрийн салбарын хувцас солих өрөөнд хийсэн уг бичлэг нь өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Хэвлэлийнхний мэдээлснээр уг бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсанаас хойш хэдхэн цагийн дараа түүнд гарсан хосыг баривчилсан байна. Мөрдлөг шалгалтын хүрээнд …

  • 18 July

    Хятадын хакерын бүлэглэлийг илрүүлжээ

    Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын Засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд “АРТ30” хакерын бүлэглэл нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ы орнууд, Энэтхэгийн эдийн засаг, цэрэг, батлан хамгаалал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын коммунист намд холбоотой асуудал болон эдгээр улс орнуудын барилга, эрчим хүч, дэд …

  • 18 July

    Хаясан хогийг эзэнд нь буцаан өгчээ

    Австралийн Күинслэнд мужийн оршин суугч Фредерик Томлинсон ой дотроос овоолготой хог олжээ. Загасны шилэн аквариум, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийн дотроос тэрбээр эзнийх нь нэрийг тогтоох боломжтой бичиг баримтыг олсон байна. Байнга архи дарс ууж, хэрүүл үүсгэдэг байсан эрээс эхнэр нь хүүхдүүдээ аваад явжээ. Фредерик тэрхүү сайн эрийн хаясан хогийг цуглуулаад гэрийнх нь хаягаар хүргэн өгч, гадаа нь буулгасан аж. эх …

  • 16 July

    Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнуудыг тагнаж байжээ

    Хятадын хакерууд Зүүн өмнөд Азийн орнууд болон Энэтхэг улсын засгийн газрын мэдээллийн сүлжээг сүүлийн арваад жилийн турш хакердаж байсан тухай АНУ-ын сүлжээний аюулгүй байдлын “Fire Eye” компани кибер тагнуулын үйл ажиллагааны талаарх илтгэлдээ мэдээлсэн байна. Уг илтгэлд АРТ30 нэртэй бүлэг нь сүүлийн арваад жилийн турш АСЕАН-ны орнууд, Энэтхэг Улсын эдийн засаг, цэрэг, батлан хамгаалах хүчин чадал, маргаантай газар нутгийн асуудал, Хятадын …

  • 9 July

    Тоглоом тоглож Youtube-ээс жилд 7 сая доллар олдог залуу

    Дэлхийн хамгийн их дагагчтай /37 сая/ PewDiePie нэртэй Youtube сувгийн эзэн 25 настай Felix Kjellberg гэдэг Швед залуу 2014 онд 7 сая доллар олжээ. Тэрээр видео тоглоом тоглон түүнийгээ хөгжилтэй байдлаар тайлбарлан Youtube хуудсандаа байршуулдаг. “Youtube-ээр маш олон хүн мөнгө олж саятан болдог. Гэхдээ түүн шиг ихийг олдоггүй. Төсөөлөөд үз дээ. Түүнийг Youtube-д нэг бичлэг байршуулахад л 24 цагийн дотор …

  • 9 July

    Египет эр охиндоо Facebook хэмээх нэр хайрлажээ

    20 настай египет эр Жамаль Ибрагим саяхан төрсөн бяцхан охиндоо Фэйсбүүк / Facebook/ хэмээх хачирхалтай нэр хайрлажээ. Тэрээр ийм маягаар тус сайтал баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь Египетэд олныг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахад “Facebook” сайтын үүрэг асар чухал байсан аж. Тэрээр охиноо чухам хэзээ төрснийг хэлээгүй ч ер бусын, өвөрмөц нэртэй охинд нь ах дүү хамаатан …