Хууль эрх зүй

May, 2017

  • 24 May

    БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаалаар Соёмботой ууланд газар ашиглах эрхийг цуцаллаа

    Соёмботой уулыг ухаж байна гэсэн зураг, мэдээлэл олон нийтийн цахим сүлжээгээр гарсан. Тэгвэл өмнө нь зөвшөөрсөн Газар ашиглах эрхийг БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган цуцаллаа. Ингэснээр Зайсан толгойн аман дахь Соёмботой уулыг ухаж барилга барьж байсныг таслан зогсоосон юм. “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай “БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын тушаал:

  • 24 May

    Австралид амарч яваа Н.Золжаргал Монголбанкны 488 тэрбумын алдагдлыг төлөх үү

    Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалын хууль зөрчсөн үйлдлүүд хэрээс хэтэрсэн тухай мэдээллийг эх сурвалж мэдээлж байсан. Хууль бусаар мөнгө хэвлэж, түүнийгээ Ардчилсан намын эрх баригчид болон арилжааны банкинд олгож, түүнээсээ хувь хүртэж байсан гэх Н.Золжаргалын үед монгол төгрөгийн бодлого хамгийн ихээр алдагдсан байдаг. Монголбанкны ерөнхийлөгч бол маш чухал албан тушаал. Гэтэл мань хүн өндөр үнэтэй зочид буудал, үе мултарсан охидуудаар …

  • 24 May

    Өмгөөлөгч гэх  Г.Батбаярыг хуулийн байгууллагад шалгуулахаар ханджээ

    Сүүлийн үед  сошл орчинд О.Осоржаамаа гэх залуу, өмгөөлөгч Г.Батбаяр нар “од” болоод байгаа. О.Осоржаамаагийн тухайд фэйсбүүкт live хийсэн шууд бичлэгийг 120,000 гаруй хүн үзэж, 500-800 шэйр хийгдэж, 4000 гаруй хүн сэтгэгдлээ илэрхийлж сошл орчинд шуугиан тариад байгаа билээ. Харин хэвлэлийн хурал бүхэнд  бараг л “оролцож”, өөрийгөө мундаг сайн  өмгөөлөгч  мэтээр  “пиардаж ” явдаг өмгөөлөгч Г.Батбаярын хувийн асуудалтай нь холбоотой мэдээлэл хэвлэлээр …

  • 24 May

    Хотын удирдлагууд үүл даргын багийн 39 тэрбум төгрөгийн зөрчлийг хэзээ ил болгох вэ?

      -Аудитийн хийсэн шалгалтаар ганцхан жилийн дотор 39 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь ихээхэн асуудал дагуулж мэдэхээр нөхцөл байдал үүсчээ- Өнгөрсөн баасан гарагт НИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан болж энэ оны төсвийн тодотголыг хэлэлцсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг хурлаар анхааралт татсан нэг сэдэв нь хотын дарга асан Э.Бат-Үүлийн үеийн төсөв санхүүгийн зарцуулалтанд хийсэн аудитын байгууллагын дүгнэлт …

  • 23 May

    Автомашин мотоцикльтой мөргөлдөж, нэг хүн нас баржээ

    Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт өнгөрсөн амралтын өдөр автомашин, мотоцикльтой мөргөлдсөн осол гарчээ. Тодруулбал тус сумын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар шороон замд УАЗ-469 маркийн Л жолоочтой автомашин нь улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикльтой мөргөлджээ. Ослын улмаас мотоциклийн жолооч 24 настай Б-н амь нас хохирсон байна. Дулааны улиралд унадаг дугуй, мопед, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн …

  • 22 May

    Сонгины амралтын модон гүүрнээс автомашин унаж дөрвөн хүн гэмтжээ

    Өнгөрөгч амралтын өдрүүдээр цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 94 жолоочийг илрүүлжээ. Мөн өдрүүдэд, зам тээврийн ослын 433 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас нэг хүний амь нас хохирч, 24 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтжээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нутаг Биокомбинатын зам, Сонгины амралт явах замын модон гүүрэн дээрээс “Greatwall” маркийн автомашин онхолдож дөрвөн …

  • 22 May

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүх бүрэлдэхүүн хэрхэх бол…

    -Түүнийг Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлд заасны дагуу “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэсэн үндэслэлээр хэргийг нь шүүх рүү шилжүүлсэн. Б.Эрдэнбатад холбогдох хэргийн шүүх хурал ийнхүү өнөөдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна- “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг Хан-Уул дүүр­гийн Прокурорын газрын хяналтын прокуророос шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. …

  • 22 May

    Д.Хаянхярваа: “Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстой”

    Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар  танилцуулгыг хийлээ. Танилцуулгын үеэр УИХ-ын зарим гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Д.Хаянхярваа гишүүн хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүст хууль тэгш үйлчлэх ёстойг сануулав. Дуучид, баячуудын хүүхдүүд гэхээр чимээгүй өнгөрдөг жишиг тогтчихсон байхад хар тамхитай тэмцэх тухай асуудлыг …

  • 22 May

    “ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР-2017” нэг сарын аян эхэллээ

    Хяналт шалгалтын үйл ажиллагааг олон нийтэд таниулан сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд улам бүр ойртуулах зорилгоор “Мэргэжлийн хяналтын үйл ажиллагааг сурталчлан таниулах өдөрлөг”-ийг 2017 оны 5 сарын 19-ны өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа. Энэ үеэр “Зохистой хөдөлмөр-2017” сарын аян нээлтээ хийлээ. МХЕГ-ын Хөдөлмөр нийгмийн хамгаалал тусгай хяналтын газраас “Зохистой хөдөлмөр-2017”  сарын аяныг орон даяар эхлүүлснийг зарлалаа. Тус аяны хүрээнд хөдөлмөр нийгмийн …

  • 19 May

    Өлгийтэй хүүхдээ хаяад явсан хэрэг гарчээ

    Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооноос нярай хүүхэд олджээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 161 дүгээр цэцэрлэгийн хашаанд бараан хувцастай эмэгтэй 3.2 кг жинтэй өлгийтэй хүүхэд орхиж явсан байна. Эх сурвалжуудын хэлж буйгаар тус хүүхэд долоо хоногтой эмэгтэй хүүхэд аж. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

  • 19 May

    8000 амьд төрөлтөнд нэг тохиолддог ховор хүндрэлээс болж эх амиа алдсан гэв

      Монголчууд үхэх төрөх ижилхэн гэж ярьдаг. Эрүүл саруул ураг тээчихээд эцэстээ төрөхийн хүндрэлээс болж алтан амиа алдана гэдэг үнэхээр эмгэнэлтэй бас харамсалтай юм. Ер нь төрөхийн хүндрэл, төрөх эмнэлгийн эмч, сувилагч нарын хайхрамжгүй буруутай байдлаас болж эх, ураг амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох харамсалтай хэргүүд гардаг. Гэхдээ үнэхээр эмчийн буруугаас болж амиа алдсан уу, эсвэл өөрөөс нь шалтгаалсан төрөхийн …

  • 18 May

    Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлье

    Өчигдөр 11:00 цагийн орчид Баянгол дүүрэг, 4 дүгээр хороололд гурван настай хүүхэд таван давхрын гэрийнхээ цонхноос унасан харамсалтай хэрэг гарлаа. Тиймээс эцэг эхчүүд та бүхнийг хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлэхийг уриалж байна. Азаар хүүхдийн амь нас эрсдээгүй ч хүнд бэртэж түргэний тэргээр ГССҮТ-д хүргэгджээ. Хэрэг гарах үед хүүхэд ээжтэйгээ хоёулхнаа байсан бөгөөд ээж нь нойл орох хооронд унасан байна. Одоогоор хүүхдийг …

  • 18 May

    Сүхбаатарын талбай дэх өдөрлөгийн хүрээнд Жолооны үнэмлэх олголтод урт дараалал үүсжээ

    Сүхбаатарын талбай дээр Хууль зүйн яамны нээлттэй хаалганы өдөр хоёрдох өдрө болж байна. Үүнтэй холбогдуулан  Иргэдийн хамгийн их дараалал үүсгэсэн жолооны үнэмлэх нөхөж олгохтой холбогдуулан Замын цагдаагийн газрын  холбогдох ажилтнаас тодруулга авснаа хүргэж байна. – Нээлттэй хаалганы өдрийн хүрээнд танай байгууллагын зүгээс иргэдэд ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ? – Хууль зүйн яамны харьяа байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр хоёрдох өдрөө зохион …