Хууль эрх зүй

June, 2017

  • 21 June

    90 минутын бичлэгтэй холбоотой шалгалтын материалыг прокурорт хүргүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан билээ. Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын …

  • 20 June

    Тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн анхааралд

    Нийслэлийн Татварын газар, Замын цагдаагийн албатай хамтран хуулийн хугацаанд албан татвар, төлбөрөө төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг албан татвар төлбөрт хамруулахаар зургаадугаар сарын 13-24-ний өдрийг хүртэл хугацаанд хяналтын үзлэг, шалгалтыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зохион байгуулан ажиллаж байна. Иймд энэ сарын 24-ний өдрийг хүртэл сайн дураараа татвар хураах цэгүүдэд тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрөө төлж буй тээврийн хэрэгсэл …

  • 20 June

    “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгууллаа

    Цагдаагийн газрын 75 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Хэрэг бүртгэгч, Мөрдөн байцаагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүрэх түвшингийн шалгуур үзүүлэлтийг хангаж, алба хаагчдын ажлыг эрчимжүүлэх, үр дүнг бодитоор үнэлж, ажил мэргэжлээрээ бусдыгаа хошуучилсан алба хаагчийг шалгаруулах зорилгоор “ШИЛДЭГ МӨРДӨН БАЙЦААГЧ -2017” ажил мэргэжил, ур чадварын тэмцээнийг 2017 оны 06 сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Уралдаанд цагдаагийн газырн …

  • 19 June

    Утасны дугаараа нийтийн сүлжээнд байршуулахгүй байхыг анхаарууллаа

    Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянаж яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Уг гэмт хэргийг үйлдсэн этгээд нь интернет сүлжээнд байгаа иргэдийн цахим шуудангийн хаяг, утасны дугаарыг олж авч, цахим шуудангийн хаяганд хууль бусаар нэвтрэн интернет банкны үйлчилгээний эрхийг сэргээн, гүйлгээний нууц дугаарыг тухайн …

  • 19 June

    Гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах, түүхий эд тээвэрлэж явсан 65 зөрчил илрүүлжээ

    Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 128, зөрчлийн шинжтэй 1350 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ. Нийт 1437 ослыг материалжуулан шалгаж байна. Гудамж талбайд хийсэн шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 690 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 25.6 хувиар буурсан байна. Шалган бүртгэх товчоодод нэмэгдлээр хэв …

  • 14 June

    Г.Дэнзэн нарын ялыг хэвээр үлдээжээ

    ЗГХЭГ-ын дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн нарын таван хүнд холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Тавантолгой” компаниас 17 тэрбум төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт буруутган Г.Дэнзэнд 3.6 жил, “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьт хоёр жилийн …

  • 14 June

    Монгол Улсад зорчих, оршин суух гадаадын иргэдийн анхааралд!!!

      Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг. Хэрэв хяналт шалгалтаар тухайн гадаадын иргэн биедээ паспорт болон түүнийг орлох бичиг баримтгүй нь тогтоогдсон тохиолдолд Гадаадын иргэний …

  • 13 June

    Туулын хайргыг хулгайгаар зөөсөөр байна

    Одоогоос хоёр сар гаруйн өмнө Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэвлэлийн бага хурал зарлан Туул голын сав газраас хайрга олборлохыг зогсоож байгаагаа мэдэгдсэн. Түүний дараахан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол мөн ийм утга бүхий мэдэгдэл хийж, туул голын орчмын тусгай зөвшөөрлүүдийг цуцална хэмээсэн. Улаанбаатарчуудын ундны усны эх үүсвэр болсон Туул голоос компаниуд олон жилийн турш хайрга, дайрга олборлосоор ирсэн нь …

  • 12 June

    Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн “Сохо мебель”ийн захирал хил даван зугтжээ

    Өнгөрсөн долоо хоногийн даваа гариг буюу энэ сарын 5-нд 22 настай бүсгүй Нарны хорооллын …р байрны 22-р давхраас унаж амь насаа алдсан билээ. Талийгаач Ж нь өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст “Ажилладаг газрынхаа захиралд зодуулчихлаа” хэмээн гомдол гаргасан байдаг. Гэвч цагдаагийн байгууллагад гаргасан түүний гомдол бүхий бичиг алга болж, цагдаагийн алба хаагч авлигад идэгдсэн нь тодорхой болсон. …

  • 12 June

    Монголбанкийг “дампууруулсан” Н.Золжаргалыг Австриас авч ирэх үү?!

    -Монголбанк, Засгийн газрын шийдвэрээр хэрэгжсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, хохирлыг барагдуулах ёстой гэж Ажлын хэсэг үзэж байна- Өнгөрсөн сарын 24-ны өдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд танилцуулсан нь одоог хүртэл асуудал дагуулсан хэвээр байна. Учир нь, тус банк 2012-2016 оны хооронд гурван их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан нь шалгалтаар тогтоогдсон …

  • 9 June

    Зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ил болгоно

      УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Уг шалгалт Монголбанкны хараат бус байдалд халдсан, Төвбанкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан …

  • 9 June

    29 дүгээр тусгай сургуулийн хашаанд барьсан барилгын түр хашааг буулгалаа

    Сүхбаатар дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэрт байрлах сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн хашаанд газар олгосон байсныг Нийслэлийн Засаг даргын А/184 тоот захирамжаар хүчингүй болгосон билээ. Тухайн хэсэгт барилга барихаар барилгын түр хашаа барьсан байсныг буулгаж газрыг бүрэн чөлөөлж, сургуулийн захиргаанд хүлээлгэн өглөө гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

  • 5 June

    Хөвсгөлийн 3068 хүний халамжийн нэмэгдэл хаачив?

    Монгол Улсад халамжийн үйлчилгээ авдаг олонмянган иргэн бий. Хөгжлийн бэрхшээлтэй, олонхүүхэдтэй, асрагчаа алдсан, эмзэг бүлгийн гээддотроо олон төрөл. Тэдний олонхид нь төрөөсолгож буй тусламж, үйлчилгээ амьдралынх ньгол эх үүсвэр гэдэгтэй маргаж болохгүй. Гэтэлэдгээр эмзэг бүлгийн иргэд төрөөс олгож буйхаламжийн үйлчилгээг бүрэн авч чаддаггүйзөрчил зарим аймагт байдаг юм байна.Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнбайгууллагуудын үндэсний холбооны Хөвсгөлаймгийн салбар төвийнхөн “Зууны мэдээ” сониндхандлаа. Тэд …

  • 3 June

    АТГ: Гомдол, мэдээллийн дийлэнхийг санхүүгийн зөрчил эзэлж байна

    Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний албанаас 2017 оны 5 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд 1800-1969 тусгай дугаарт ирүүлсэн гомдол мэдээлэлд дүн шинжилгээ хийв. Энэ хугацаанд нийт 31 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гомдол, мэдээлэл нь агуулгын хувьд төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой 12, ашиг сонирхлын зөрчилтэй гэх 11 гомдол, мэдээлэл байсан бол гэмт хэргийн …

May, 2017

  • 30 May

    Эрүүгийн 5 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ

      Авлигатай тэмцэх газраас 2017 оны 05 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 35 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 1 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 24 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 52 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 5 эрүүгийн …