Уул уурхай

December, 2018

  • 29 December

    Эрдэнэт үйлдвэр залуу ажилтнаа 2 өрөө байраар урамшууллаа

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэрэмжит Тэргүүний ажилтнуудын шинэ жилийн ёслолын цэнгүүн уурхайчин бүрийн хүсэн хүлээдэг баяр байдаг. Энэ өдөр компанийн нийт ажилтнуудын 6000 гаруй бүртгэлийн дугаар бүхий хайрцагнаас Ерөнхий захирлын сугалаагаар 2 өрөө байрны супер азтан тодордог уламжлалтай. “Эрдэнэт” үйлдвэрийн 2018 оны 2 өрөө байрны эзнээр Авто тээврийн байгууллагын жолооч, Булган аймгийн Сэлэнгэ сумын уугуул Баттуулын Хишигчулуун тодорлоо.

  • 24 December

    Эрдэнэт үйлдвэр 2018 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарлаа

    МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны онцлох 10 аж ахуйн нэгж, салбарын шилдгүүдийг тодруулдаг “Энтрепренер 2018” ёслолын ажиллагаа энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг 22 дахь жилдээ ийнхүү шалгаруулан өргөмжилсөн. МҮХАҮТ-аас Энтрепренер  цомын эзнийг тодруулан алдаршуулахдаа тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг …

  • 15 December

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон алсын хараа, үнэт зүйлээ шинэчлэн тодорхойллоо

    Компанийн удирдлагууд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсийг баталгаажуулан гарын үсэг зурлаа. Түүхэн ойг тохиолдуулан жилийн хугацаанд Хөгжлийн бодлогын газар, Хөгжлийн хэлтэс хамтран үйлдвэрийн удирдлага, ажилчдын дунд хэлэлцүүлэг явуулсан. Хамт олноос гаргасан саналыг үндэслэн компанийн Алсын харааг “Дэлхийн жишиг, Монголын бахархал компани байна”, Эрхэм зорилгыг “Бид, тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялгийг бүтээнэ”, Үнэт зүйлсийг …

  • 5 December

    Молибдений баяжмал үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүрэн биеллээ

    Эрдэнэт үйлдвэрийн энэ оны 11-р сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөө амжилттай биелж байна.  Уулын цул гаргалт 102,5 хувь, төлөвлөгөөнөөс 49000 м3 илүү гаргасан.  Нийт хүдэр олборлолт 103,6 хувийн биелэлттэй, төлөвлөгөөнөөс 108 мянган тонн хүдэр олборлосон. Хүдэр боловсруулалт 103,9 хувь, төлөвлөгөөнөөс 100 мянган тонн  хүдэр илүү боловсруулсан.  Хүдэр дэх зэсийн агуулга зэсээр 0,74, молибден 0,187 хувийн биелэлттэй гарлаа. Металл авалт зэсээр 88,81 хувь, …

November, 2018

  • 30 November

    У.Хүрэлсүх: Цагаан суваргын орд ард түмний өмч,улс буцааж авна

    УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан дуусч үдээс хойш 15 цагаас хуралдахаар завсарлалаа. Чуулганы хуралдааны үеэр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Энэ ашиг сонирхлын зөрчилтэй сайд нараа чуулганы танхимаас гар гээд хэлчих зориг алга уу. Энэ 30 гэр бүл гэж яриад байгаа нь хэн бэ. Нэрсийг нь сонсмоор байна вэ” гэв. Харин Ерөнхий сайд …

  • 16 November

    Эрдэнэт үйлдвэрийн Оюунлаг залуус тодорлоо

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан тус компанийн Залуучуудын холбоо, Монголын оюун ухааны академи, Уурхайчин соёлын ордон хамтран энэ сарын гуравны өдөр “Оюунлаг залуу-2018” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Уурхайчин залуус оролцсон анхдугаар тэмцээнийг хоёр үе шаттайгаар явуулсан бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн бүх цех, нэгжээс шалгарсан шилдэг 12 баг оюуны бяд шалган өрсөлдөв. “Оюунлаг залуу-2018” тэмцээний тэргүүн байрт С.Буяндэлгэр ахлагчтай Ил …

  • 7 November

    Эрдэнэт үйлдвэрт техникийн шинэчлэл үргэлжилж байна

    Ил уурхайн Засварын хэсэг, Цахилгааны хэсгийн ажилчид ЭКГ-10 маркын экскаваторыг өнөөдөр ажилд нь гаргалаа. Тус техник нь ОХУ-д үйлдвэрлэгдсэн бөгөөд 1997 оноос ашиглагдаж байгаа юм. “Эрдэнэтийн овоо”-ны баялагийг олзворлоход Ил уурхайд ОХУ, Герман улсад үйлдвэрлэгдсэн, 10, 15 м.кубын багтаамжтай 11 экскаватор зогсолтгүй ажиллаж байдаг. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хөгжлийн цогц бодлогын хүрээнд техник, технологийн шинэчлэл тасралтгүй хийгдэж байна.

  • 6 November

    Эрдэнэтийг цогц үйлдвэрлэлийн хот болгох үйлсэд залуус нэгдлээ

    Эрдэнэт хотын унаган хүүхдүүд санаачлан “Эрдэнэтийн үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо”  нийгэмд үйлчлэх  Төрийн бус байгууллагыг байгуулжээ. Залуусын бүтээлч санаачлага, үйлдвэрлэгчдийг дэмжих замаар Эрдэнэт хотын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах зорилготой уг  байгууллагын  Гүйцэтгэх захирал У.Энхбаяр болон тэргүүлэгчид  өөрсдийн үйл ажиллагаа, чиглэлийг сэтгүүлчдэд танилцуулав.  Манай улсын гурав дахь том хот хэмээдэг Эрдэнэтийн унаган хүүхдүүд хэдийнэ эрийн цээнд хүрч, төрөлх хотоо хөгжүүлэх үйлсэд …

October, 2018

  • 19 October

    Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхийг Нийслэл хотод сөхлөө

    Монгол Улсад шинэ цагийн аж үйлдвэрийн цогцолборыг амжилттай хэрэгжүүлсэн Зууны манлай бүтээн байгуулалт, Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах тухай Монгол, Зөвлөлтийн хамтарсан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 45 жил, Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад орж, анхны баяжмалаа гаргаж эхэлсний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн баярын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” …

  • 19 October

    У.Хүрэлсүх: Эрдэнэт үйлдвэр Монгол Улсын үйлдвэржилтийн нэрийн хуудас юм

    Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн 40 жилийн ойн “Эрдэнэт үйлдвэр түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, тус үйлдвэрийн шавыг тавихаас эхлэн бүтээн байгуулалтын бүхий л цаг хугацаанд оюун ухаан, хичээл зүтгэл гаргаж оролцсон үе үеийн төр засгийн удирдлага, монголчуудтай мөр зэрэгцэн зүтгэсэн зөвлөлтийн болон оросын мэргэжил нэгт нөхөд, баялаг бүтээгч, уурхайчин …

  • 18 October

    Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

    Монгол Улсын Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Түүхэн хөгжил-40” хүндэтгэлийн арга хэмжээ, “Эрдэнэт үйлдвэр-40 жил” үзэсгэлэн 2018 оны 10 дугаар сарын 18-19 ний өдөр Улаанбаатар хотноо болж байна. Ойд зориулсан арга хэмжээ болон Эрдэнэт үйлдвэрийн 2018 оны 3 дугаар улирлын үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлтийн талаар Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нийгмийн асуудал …

  • 16 October

    Олон улсын гэрэл зурагчид Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

    Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөл, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо зэрэг төр, засгийн болон ТББ-ууд нэгдэн манай орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” сэдэвт төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд манай улсад олон улсын нэртэй гэрэл зурагчид ирсэн бөгөөд ажлын шугамаар Эрдэнэт үйлдвэрт зочлов. Тодруулбал, Японы мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” …

  • 12 October

    Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц. Нямдорж сайд аа

    Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг дагаад тус салбарт авлига, хүнд суртал, хээл хахуулийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь авлигын талаар судалж шинжилсэн зүйл бараг алга. Тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлээд уурхайг хаах хүртэлх бүх л үйл явц, цаг үед хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил дагаж байгаа гэхэд нэг …

  • 10 October

    Эрдэнэтийн залуус санаачлан Уурхайчин залуус-2018 хэлэлцүүлэг зохион байгууллаа

    Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 40 жилийн ойг тохиолдуулан компанийн Залуучуудын холбоо Монголын Залуучуудын холбоо, Чиглэлийн Залуучуудын Зөвлөлүүдтэй хамтран Уурхайчин залуу 2018 нөхөрсөг уулзалт, нээлттэй хэлэлцүүлгийг Улаанбаатар хотод 2018 оны 10-р сарын 04-нөөс 06-ны өдөр зохион байгууллаа. Уг уулзалт хэлэлцүүлэгт “Эрдэнэт” үйлдвэрийн цех хэсгийн төлөөлөл 30 шилдэг залуу, ДЦС-IV ТӨХК-ийн ЗХ, УБТЗ-ын ЗХ, ИНЕГ-ын Залуучуудын холбооны төлөөллүүд хамтран оролцов. Хэлэлцүүлгийн зорилго нь  …

  • 3 October

    УУХҮ-ийн сайд IMARC-2018 олон улсын чуулга уулзалтад оролцоно

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид  10 дугаар сарын 29-ний өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах Олон улсын уул уурхай, эрдэс баялгийн чуулга уулзалт (IMARC-2018)-д оролцоно. Чуулга уулзалт Австрали Улсын Мельбурн хотноо тав дахь удаагаа зохион байгуулагдах юм. Энэ жилийн чуулга уулзалтад 6000 гаруй уул уурхайн салбарын шийдвэр гаргагчид, бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагчид, уул уурхайн түүхий …