2011 оноос хойш яригдаж буй “Эрдэнэт” үйлдвэр дэргэд байгуулах зэсийн катодын үйлдвэрийн барилгын ажлыг ирэх 2014 оны эхээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр нь өдөрт 100 мянган тонн катодын зэс боловсруулах хүчин чадалтай бөгөөд одоогоор төслийн нарийвчилсан судалгааны ажил үргэлжилж байгаа ажээ. Л.Бадрах
Уул уурхай
October, 2013
-
11 October
Одоо үед алтны хоёр төрлийн ордыг түшиглэн олборлолт хийдэг
Алт нь Au гэж тэмдэглэгддэг, нэгэн төрлийн химийн элмент юм. Алт гэдэг үг нь Аurum буюу Үүрийн туяа гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Алт нь байгаль дээр цэврээр (дангаараа) орших ба хувийн жин ихтэй (хүнд), зөөлөн, гялалзсан шар өнгөтэй металл хэлбэртэй байдаг. Байгальд маш ховор тохиолдолд 6; 8;12; ханатай талст хэлбэрээр оршдог. Ихэнхдээ байгальд нунтаг тоос, үйрмэг, нимгэн хуудас, нарийн үслэг төрхтэйгээр газрын давхаргад судал, бусад металл болон чулуулагтай …
-
10 October
Оюутолгойн гэрээг сайжруулахгүй бол Засгийн газрыг огцруулна
УИХ дахь бие даагч гишүүдийн зөвлөлөөс Оюутолгойн гэрээний асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Оюутолгой компанид Монголын талыг төлөөлөх ТУЗ-ийн гурван гишүүн Лондонд очиж “Рио-Тинто” компанийнхантай хэлэлцээр хийгээд ирж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн. Тэгвэл энэ мэдээлэл нь хэтэрхий бөөрөнхий “тата-тунга” маягийн ямар ч тодорхой мэдээлэлгүй байсныг бие даагч гишүүд хэлж байна. Тиймээс энэ мэдээллийг олон нийтэд ил болгож, нээлттэй байлгахыг шаардаж …
-
8 October
Оюутолгойн ажлын хэсгүүд өчигдрөөс эхлэн ажилдаа оржээ
Оюутолгойн асуудлаар зөвшилцөлд хүрэхийн тулд хувь нийлүүлэгчдийн хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн өчигдрөөс ажилдаа ороод байгаа гэнэ. Талууд чиг үүрэг тус тусдаа гурван ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийнхэн удахгүй Оюутолгойн уурхай дээр очиж, газар дээрх үйл ажиллагаатай танилцахаас гадна хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллараар өссөн шалтгааныг тодруулах юм байна. Ажлын хэсэгт Монголын талаас “Эрдэнэс МГЛ” болон “Эрдэнэс Оюутолгой”-н мэргэжилтнүүд …
-
5 October
“Kincora Copper” компани Дорноговь аймаг дахь хайгуулын ажлаа эрчимжүүл эхэлжээ
Дорноговь аймгийн баруун хэсэгт орших Хүрэл үнэг төслийг хэрэгжүүлж буй “Kincora Copper” компани хайгуулын ажлаа эрчимжүүлэхээр ажилдаа ороод байна. Тус компанийн хийж буй “Induced Polarization” буюу эсэргүүцэл, туйлшралаар чулуулаг, хүдрийн биетийг тодорхойлох судалгааны эхний үр дүнгүүд сайн үзүүлэлттэй гарч буй ажээ. Энэ улиралд тус компани судалгаа хайгуулын ажлаа үргэлжлүүлэн хийж, IP судалгаагаар өмнө нь судлагдаагүй хэсгийг болон илүү гүн хэсгийг …
-
4 October
Хөрөнгө оруулагчдын “Invest Mongolia” чуулга уулзалт Токиод болно
“Фронтиер” ХХК-иас Invest Mongolia хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Токио хотод зохион байгуулахаар болжээ. Уг чуулга уулзалт энэ оны арванхоёрдугаар сарын 11-нд болох юм. “Оюутолгой” төслийн дараагийн санхүүжилт Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх, олон улсын эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт, Монголын ногоон эдийн засагт Японы санхүүжилт хийх боломж ба сорилт, “Эрдэнэс Тавантолгой” болон Монголын бусад компани Токиогийн хөрөнгийн биржид бүртгүүлэх боломж, Монголын …
-
3 October
“Энтрий Гоулд” компани “Оюутолгой”-д лицензээ шилжүүлэхээр болжээ
Канадын “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ “Оюутолгой” буюу “Turquoise Hill Resources” компанид шилжүүлэхийг зөвшөөрсний дараа тус компанийн Торонтогийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 10 хувиар өссөн байна. “Энтрий Гоулд” болон “Оюутолгой” ХХК-ийн толгой компаний болох “Рио Тинто” групп, Монголын талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт Лондон хотноо хэлэлцээр хийсэн бөгөөд үүний үр дүнд “Энтрий Гоулд” компани өөрийн эзэмшлийн лицензээ ордын …
-
1 October
Оюутолгойн удирдлагууд Лондонгоос баяртай мэдээ авч иржээ
Оюутолгойн төслөөс болж Монголын Засгийн газар болон “Рио-Тинто” компанийн хооронд үүссэн үл ойлголцлыг арилгахаар Лондонг зорьсон холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн бага хуралд “Эрдэнэс Оюутолгой” компанийн дэд захирал н.Даваадорж, Уул уурхайн яамны Стратеги, бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Отгочулуу, хуулийн зөвлөх н.Энхбат оролцож, Лондонгийн хэлэлцээр амжилттай дууссаныг онцлов. Монголын талаас нийт 22 асуудлыг хэлэлцээрийн ширээний ард барьж …
September, 2013
-
27 September
Өмнөговь аймаг дахь уул уурхайн компаниудад 2016 оноос эхлэн гүний ус ашиглуулахгүй
Өмнөговь аймгийн ИТХ-аас өнгөрсөн долдугаар сарын хоёрны өдөр тогтоол гаргаж, 2016 оноос тус аймагт уул уурхайн үйлдвэрлэлд гүний ус ашиглахыг хориглосон юм. Энэхүү тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйгээс гадна УИХ, Засгийн газрын шийдвэрийг давсан тогтоол хэмээн компаниуд үзэж байна. Тогтоолын талаарх зарим зүйлийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуунаас тодрууллаа. Өнгөрсөн долдугаар сард …
-
27 September
Дэлгэрхаан жоншны ордыг “Prima Fluorspar” худалдаж авахаар болжээ
“FireBird Management” компанийн хөрөнгө оруулалт бүхий “Бэрх Уул” ХК-ийн эзэмшлийн Дэлгэрхаан жоншны ордыг “Prima Fluorspar” компани худалдаж авахаар болоод байна. Энэ тухай есдүгээр сарын эхээр Prima мэдээлжээ. Тус компани Канадын Британийн Колумб мужид “Liard Fluorspar” жоншны төслийг мөн эзэмшдэг байна. Дэлгэрхаан ордыг эзэмшсэнээр тус компани дэлхийд жоншны үйлдвэрлэлээрээ нэлээд томоохонд тооцогдох үйлдвэрлэгч болох юм. Хэнтий аймагт орших Дэлгэрхааны ордын жоншны …
-
26 September
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар орон нутагт эрх мэдэл очно
Улсын Их Хурал 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдөр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хууль”-ийг баталж энэ өдрөөс хойш 3 жилийн хугацаанд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгогдоогүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглосноор хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо буурч ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо өссөн нь зарим талдаа сайн боловч зам, барилга, дэд бүтцийн …
-
25 September
Экспортлосон гэх “Оюутолгой”-н зэсийн баяжмал Хятадын гааль дээр гацжээ
“Оюутолгой” төслийн зэсийн баяжмалын экспорт өнгөрсөн долдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Одоогийн байдлаар “Оюутолгой” төслийн баяжуулах үйлдвэрт өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулж байгаа ажээ. Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хүрээнд есдүгээр сарын 18-ны байдлаар нийт 160 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүний 38 мянган тонн баяжмалыг Монгол-Хятадын хилийн боомт Ганцмод руу тээвэрлэсэн бол “Оюутолгой”-н агуулахад 122 мянган тонн бүтээгдэхүүн хадгалагдаж …
-
21 September
Эрчим хүчний нүүрсний 50-иас багагүй хувийг “Тавантолгой” цахилгаан станцд нийлүүлнэ
“Тавантолгой” цахилгаан станц” төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталжээ. Тус төслийн нэгжийн захирал М.Энхсайхан зөвлөлийн хурлын эхэнд ерөнхий явц, баримтлах зарчим, санхүүжилтийн тухай мэдээлэл хийжээ. ТЭЗҮ-ийг хэлэлцэх үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч, зөвлөх инженер Н.Мягмарсүрэн гол хэрэглэгч “Оюу Толгой”-н уурхайн цахилгаан хэрэглээний горимын мэдээллийг нарийн тооцоолж ажиллах хэрэгтэй гэсэн байна. …
-
20 September
“Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-ын шинэ гишүүд Рио Тинтотой яриа хийхээр Лондон явна
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн анхны гадаад айлчлалаа Япон улсад хийлээ. Айлчлал амжилттай боллоо гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг пүрэв гариг бүр болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн УИХ-ын ээлжит бус чуулган эхэлсэн, Засгийн газар таван хуулийн төсөл өргөн барьсан талаар мэдээллээ. Орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширлаа, зогсох нь гэсэн айдас иргэдийн дунд байна. Валютын …
-
19 September
Нүүрс тээвэрлэгчид гадаадын ажиллах хүчний квотод уян хатан бодлого баримтлахыг хүсэв
Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж 9 дүгээр сарын 18-ны өдөр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзан, тэдний ажилд гардаг хүндрэл бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцлоо. Уулзалтын үеэр нүүрс тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл хилийн боомт дээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо дутмаг байдгаас үйлчлүүлэгчдэд ихээхэн хүндрэл учирдаг, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл