“Эрчим хүч ба хийн зах зээл-Монголд боломж бий юу” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг явагдлаа. Эрчим хүчний сайд Д.Зоригтод хаяглан ирсэн асуултуудад дараахь хариултыг өглөө. -Монголоор хийн хоолой дайран өнгөрөх талаарх хэлэлцүүлэг боллоо. Энэ ер нь хэр боломжтой вэ? -Энэ бол том боломж байсан. ОХУ болон Хятадын хийн хоолойн асуудал маш олон жилийн турш яригдаж байж энэ жил шийдэгдсэн. Монголын талаас бол …
Уул уурхай
April, 2015
-
10 April
Монгол Улс нүүрсний эрчим хүчнээс татгалзахгүй
“Coal Mongolia-2015” чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн гол сэдэв болох нүүрснээс цахилгаан эрчим хүч гаргах тухай асуудлаар Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатараас тодруулга авлаа. Тэрбээр “Монгол улс дэлхийн бусад улс оронтой харьцуулахад Улаанбаатараас өөр газар нүүрсхүчлийн хий ялгаруулдаг томоохон станцууд байхгүй. Тиймээс бид Европ, Хятадыг дуурайгаад ногоон хөгжил гэж давхих нь буруу. Яагаад гэвэл энэ тариф асар өндөр …
-
9 April
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн замаар нүүрс тээвэрлэхээр боллоо
Зам, тээврийн сайдын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар тушаалаар Тавантолгойн орд газраас БНХАУ-д нийлүүлэх нүүрсний тээвэрлэлтийг Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 239 км хатуу хучилттай замаар тээвэрлэхээр тогтсон байна. Тус шийдвэртэй холбогдуулан Тавантолгойн орд газраас Гашуунсухайтын боомт хүртэл нүүрс тээвэрлэж байсан “Тавантолгойн нүүрсний уурхай-Чулуун Овоо-Жавхлант баг-Гашуунсухайтын боомт-Улсын хил”-ийн чиглэлийн шороон замыг хааж, байгаль орны нөхөн сэргээх ажлыг уурхай эзэмшигч, …
-
7 April
Уул уурхайгаас орон нутагт төвлөрүүлж буй орлогын хэмжээг нэмэгдүүлнэ
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж, УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр тогтов. Өнөөгийн мөрдөгдөж буй Төсвийн тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогын 5 хувийг Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилах замаар орон нутгийн хөгжлийг дэмжих бодлого баримталж байна. Харин ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай …
-
7 April
Тавантолгойн төслийн талаар мэдээлэл хийв
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болсны дараа өнөөдөр /2015.04.06/ Монгол Улсын Их Хурлын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар АН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгой төслийн талаар гурван зүйл заалттай шийдвэр гаргасан болохыг танилцуулав. Нэгдүгээрт, АН-ын бүлэг …
March, 2015
-
26 March
”Урагшаа, Тавантолгой” иргэдийн санаачлага Тавантолгойн ордыг ашиглах шинэ хувилбар санал болголоо
Монгол улс эдийн засгийн хямралд орж улс орны байдал улам хүндэрсээр байгааг бид бүхэн мэдэж байгаа. Дорвитой арга хэмжээ авахгүй бол хямрал улам гүнзгийрч улсыг дампууралд хүргэх нөхцөл байдал үүсээд байна. Шийдлийн нэртэй засгийн газраас нэмж өр тавих, ОУВС-ийн стандбай хөтөлбөрт хамрагдах зэрэг өдөр хоногийг аргацаасан “шийдлүүд”-ийг санал болгож хэрэгжүүлхийг хичээж буй нь дунд болон урт хугацаандаа хямралыг гүнзгийрүүлж Монголын …
-
25 March
Экспортод гаргаж буй нүүрсний ангиллыг олон улсын жишигт нийцүүллээ
Монгол Улс баяжуулсан, коксжих, сул коксжих, эрчим хүчний, хүрэн нүүрс зэрэг ангиллаар нүүрс экспортолж байгаа боловч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцохдоо тухайн нүүрсний ангиллаас үл хамааруулан илчлэгийг голлох үзүүлэлт болгож байсан. 2015 оны 3 дугаар сарын 16-ны Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, нүүрсний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох …
-
24 March
Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох явц хэвийн үргэлжилж байна
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгож эхэлсэнээс хойш нийт 780 аж ахуйн нэгж Ашигт малтмалын газарт бүртгүүлээд байна. Нийт бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 698 нь дотоодын хөрөнгө оруулалттай, 44 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай /БНХАУ-17, Сингапур-9, Австрали-3, Канад-3, Люксенбургийн вант улс-3, бусад-9/, 11 нь хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байна.Өнөөдрийг хүртэл цахим хэлбэрээр 720 өргөдлийн …
-
23 March
Уул уурхайн сайд Р.Жигжид Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийлээ
“Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын дагуу 6 удаагийн сонгон шалгаруулалт зохион байгуулжээ. Сонгон шалгаруулалтын дүнд 29 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 24 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна. 5 талбайд шинээр оролцогч аж ахуйн нэгж шалгарч …
-
22 March
Сэтгүүлчдийн баг Ноён ууланд очин газар дээрээс нь сурвалжлага бэлтгэжээ
Өдөр шөнө тэнцсэн 3 дугаар сарын 22-ны өдөр бидний 40 орчим сэтгүүлч сурвалжлагч зураглаач нөхөд Ноён уулыг зорьсон юм. Уг арга хэмжээг Тэнгэрийн чуулган бүлгэмээс санаачлан амжиллтай зохион байгуулсан бөгөөд Мянга сонсохоор нэг үз нэртэйгээр сэтгүүлчдийг Ноён уулыг газар дээрээс нь сурвалжлуулж, ард иргэд, нутгийн засаг захиргаа, Сентерра Гоулд компани зэрэг бүхий л эх сурвалжаас мэдээ мэдээлэл авах нөхцлийг бүрдүүлж …
-
22 March
Хайгуулын 27 тусгай зөвшөөрөл олгожээ
Ашигт малтмалын газраас аж ахуйн нэгжүүдийн өргөдлийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг дахин шинээр олгосон. Энэ дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаа өнгөрсөн нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэж нийт 27 тусгай зөвшөөрөл олгосон юм. Мөн Ашигт малтмалын газраас зөвшөөрөл олгох боломжтой нэмэлт 219 талбайд орон нутгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн тухай Ашигт малтмалын газраас …
-
18 March
Малын үхэл хорогдол, өвчлөлийн шалтгаан нь УРАН байж болзошгүй
Ази, Европын орнуудын байгаль хамгаалагчдын төлөөллөөс бүрдсэн эрдэмтэн судлаачид болон Монголын судлаачид өнөөдөр Ураны хор хөнөөлийн талаар мэдээлэл хийлээ. 2012 оноос эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант баг, Сүхбаатар, Дорнод, Дундговь, Архангай аймагт онош тодорхойгүйгээр малын үхэл хорогдол бүртгэгдэж, орон нутгийн мал эмнэлгийн удаа дараагийн дуудлагыг мэргэжлийн байгууллага болон төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байсан байна. Тухайлбал Дорноговь аймгийн Улаанбадрах, …
-
18 March
Ураны асуудлаар олон улсын эрдэмтэд зөвлөлдөнө
Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл, ХААИС, Дэлхийн Монгол ногоон нэгдэл байгууллагаас хамтран “Ураны хайгуул, олборлолт түүний эерэг ба сөрөг үр дагавар” сэдэвт олон улсын семинар, хэлэлцүүлгийг маргааш ХААИС-д зохион байгуулах гэж байна. Семинарын зорилго нь ураны хайгуул, олборлолтын эдийн засгийн үр ашиг, түүний байгаль орчин, хүн болон малд үзүүлэх үр дагавруудын талаар хийгдсэн судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулах юм. Мөн шинжлэх …
-
16 March
Уул уурхайн компаниуд 4.1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлжээ
Татварын ерөнхий газраас сүүлийн 5 жилд татвар төлөлтөөрөө тэргүүлсэн 100 аж ахуйн нэгжийн нэрийг гаргажээ. Уг жагсаалтыг “Эрдэнэт” үйлдвэр тэргүүлсэн бөгөөд 2010-2014 онд 2 их наяд 93 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлсэн байна. Удаах байранд “Оюутолгой” ХХК 493.5 тэрбум төгрөгөөр оржээ. Тус жагсаалтын эхний 10 компанийн 9 нь уул уурхайн олборлогч компани байгаа бол ганц “АПУ” ХК л уул уурхайн салбарын …
-
10 March
Б.Батцэнгэл: Үхсэн малыг мал эмнэлэг аваачин задалж үзэхэд уушиг нь өвчилсөн байсан
Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уулхайн үйл ажиллагаа явагдах болсонтой холбоотойгоор иргэдийн мал хордож үхэх зэрэг шинж тэмдэгүүд илэрч байгаа тухай Дөрвөлжин сумын иргэн, Цаг уурын техникч Б.Батцэнгэлээс тодруулга авлаа. – Баян-Айрагт цианит натри алдагдсан гэж нутгийн иргэд ярьж байгаатай холбогдуулан Байгаль орчны яамнаас шалгалт хийж байна. Тоос, тоосонцор маш их байна гэж байгна. Тэгэхээр тоос, тоосонцорын хэмжээ, тухайн …