Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 28 May

    Ялалтын баярын парад зургадугаар сарын 24-нд болно

    Ялалтын баярт зориулсан цэргийн жагсаал ирэх 6 дугаар сарын 24-нд болно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай зөвлөгөөн хийх үеэрээ мэдэгджээ. “Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгож байна. Ялалтын баярын парадыг бид 6 дугаар сарын 24-нд буюу 1945 онд ялалт байгуулсан цэргүүдийн парад болж, Ленинградыг хамгаалж Москвагийн ойролцоо тулалдаж явсан дайчид Улаан талбайгаар явж байсан тэр өдөр хийх болно” хэмээн …

  • 28 May

    Dreamers нэгдлийн залуус шийдвэр гаргагчидтай уулзлаа

    Монгол улсаа дэлхийн бусад улс орнуудтай эн тэнцүү хөгжилтэй улс болгохын тулд, эх орондоо сайхан амьдрах боломжийг бий болгохын төлөө, Монгол залуусын оюунаар бий болсон гарааны бизнесүүд дэлхийн зах зээлд гарч баялаг бүтээдэг болгохын тулд мөрөөдлөө нэгтгэсэн #Dreamers нэгдлийн залуучуудын төлөөлөл өнгөрсөн 1 сар орчмын хугацаанд хийж хэрэгжүүлсэн, судалж боловсруулсан саналаа Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд танилцууллаа. /Dreamers нэгдлийн санаачлагч, …

  • 28 May

    Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлыг олгохоор боллоо

    Засгийн газрын ээлжит хурал 5 дугаар сарын 27-ны Лхагва гаригт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Коронавируст халдварын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбогдуулан боловсролын бүхий л байгууллагууд сургалтын үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулж, хүүхдүүдийг сурах боломжоор хангаж байгаа билээ. Иймд төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хувьсах зардлыг нь хүүхдийн тоонд үндэслэн 2019-2020 оны хичээлийн …

  • 28 May

    Налайх дүүргийн “Залуучуудын хөгжлийн жишиг төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн алслагдсан дүүрэг гэгддэг Налайх 37.600 гаруй хүн амтай. Түүний гуравны нэг буюу 13 мянга орчим нь залуучууд. Тэгвэл тэдгээр залууст чиглэсэн төрийн бодлого үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг газар нь дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн “Залуучууд хөгжлийн жишиг төв” юм.  Тус төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны наймдугаар сарын …

  • 28 May

    ОХУ-д сурдаг 570 оюутан эх орондоо ирлээ

    Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ-д сурдаг оюутнуудаа татан авах ажиллагааг 05 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ хугацаанд нийт 570 оюутан эх орондоо ирсэн бөгөөд Алтанбулаг хилийн боомтоос Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Улаанбаатар төмөр замын галт тэргээр Улаанбаатар хотруу явуулж, 21хоног тусгаарлана гэж Улсын онцгой …

  • 28 May

    А. Даваажаргал: Хөрсний усанд дөрвөн хүүхэд тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан

    Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын …

  • 28 May

    Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Казахстан улсын хооронд иргэдээ харилцан татан авах тусгай нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Харин Казахстаны 100 гаруй иргэн нутаг буцах …

  • 28 May

    Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргажээ

    Шинэ Дэли дэх Монголын ЭСЯ-наас анхааруулга гаргасан байна. Тус анхааруулгад “Улсын Онцгой Комисс (УОК) Энэтхэг улс руу тусгай захиалгат нислэг үйлдэх шийдвэрээ өөрчлөөгүй. ЭСЯ эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн нэрс, хүсэлтийг тодорхой саналын хамт ГХЯ-ны Консулын газарт болон УОК-т хүргүүлсээр байгаа. Тусгаарлах байр, эмч, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ, ОХУ, Япон, Турк, БНСУ дахь цагийн байдал, тэнд байгаа иргэдийн хүсэлтийг харгалзан татан …

  • 27 May

    Дахивар хог авах цэг, дахин боловсруулах үйлдвэрүүдийн байршлыг мэдэх дата сантай боллоо

    Монгол Улсын хэмжээнд хогийн цэг рүү тээвэрлэгдэн дарж булшлагдаж буй хог хаягдлын хэмжээ нь жил бүр дунджаар 281,706 тонноор нэмэгдэж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд жилд дунджаар 150,043 тонноор нэмэгдэж байна гэсэн судалгаа бий.  Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн нэгдүгээр зорилтод 2020 он гэхэд Нийслэлийн айл өрх, аж ахуй нэгж байгууллагуудын  хог хаягдлын 30 хувийг эх үүсвэр дээр ангилан …

  • 27 May

    Энэтхэг Улсад Covid19-ийн халдварын тоо 150,000-аас давлаа

    Энэтхэгийн улсын эрүүл мэндийн яамнаас лхагва гаригийн өглөө COVID19 халдварын тохиолдлын тоо 150,000-аас давж, 151,767-д хүрсэн, нас барсан хүний ​​тоо 4,337 боллоо гэдгийг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд тус халдвараар 170 хүн нас барж, 6,387 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Мөн мэдээллээр өнөөдрийн байдлаар 64,426 хүний бие сайжирч эмнэлгээс гарсан байна. Гуравдугаар сарын 25-нд зарласан хорио цээрийн дэглэмийг гурав дахь удаагаа сунгаж тавдугаар …

  • 27 May

    Сонгуулийн үеийн ариутгал, халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийн зардалд 2 тэрбум 400 сая төгрөг зарцуулахыг сангийн сайдад зөвшөөрөв

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор сонгогчдын санал авах байрыг ариутгах, халдваргүйжүүлэлт хийх, сонгогчид сонгуулийн байгууллагын болон мэргэжлийн байгууллагын ажилтныг хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн томилолтод шаардагдах зардлын хэмжээг батлав.  Зардалд нийт 2 тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайдад зөвшөөрч, Засгийн газрын тогтоол …

  • 27 May

    Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг шинэчлэн тогтоов

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг шинэчлэн батлав. Протез, ортопед болон тусгай хэрэгслийн жагсаалтыг шинэчилж, есөн төрлийн протезийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Жишиг үнийг инфляцийн өсөлт, зах зээлийн бодит үнэ ханш, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн холбогдох тооцоо судалгаа …

  • 27 May

    10,000 программист бэлтгэх төслийн бүртгэл явагдаж байна

    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас  “10,000 программист” бэлтгэх төслийг хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөл нь мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах зорилготой юм.   Уг төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн хүүхэд, залуучуудад программ бичих анхан болон ахисан шатны ерөнхий суурь мэдлэг олгох бөгөөд …

  • 27 May

    Чойжин ламын сүм музейг батлагдсан зураг төслийн дагуу тохижуулж байна

    Чойжин ламын сүм музейн тохижилтын явцын талаар өнөөдөр нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр, Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнх, Чойжин ламын сүм музейн захирал Д.Отгонсүрэн нар өнөөдөр мэдээлэл өглөө. Улсын их хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны …

  • 27 May

    Стандартын шаардлага хангаагүй барилгын хашааг буулгах, солих ажил үргэлжилж байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар хуралдаанаас стандартын шаардлага хангаагүй, иргэдийн амь нас, эд хөрөнгө аюулгүй байдалд эрсдэл учруулж байгаа хашаа, хороонд хяналт тавьж, засаж сайжруулах үүрэг даалгавар өгөгдсөн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Цагдаагийн удирдах газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, …