Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 20 May

    Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдыг орон сууцжуулна

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 5 дугаар сарын 20-ны Лхагва гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангана Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Коронавируст халдварын цар тахлын үед …

  • 20 May

    Монголын Хөлбөмбөгийн талбайн улирлын нээлтийн тоглолт ирэх сарын 2-нд болно

    Монголын Хөлбөмбөгийн Холбооны гадаа талбайн улирлын нээлтийн тоглолтод өнгөрсөн жилийн “Мазала Дээд Лиг”-ийн аварга Улаанбаатар Сити болон “МХБХ-ны Цом”-ын аварга Хаан Хүнс Эрчим багууд өрсөлдөнө гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ. Эрчим багийн хувьд өнгөрсөн жилийн “Хаан Хүнс” клубтэй нэгдэж, “Хаан Хүнс Эрчим” нэрийн дор энэ жилийн өрсөлдөөнөө эхлүүлнэ. Харин тивийн тэмцээнд бэлдэж байсан ч КОВИД-19-ийн улмаас тоглолт нь цуцлагдсан “Улаанбаатар …

  • 20 May

    Тавдугаар сарын хүүхдийн 100 мянган төгрөгийг олгож эхэллээ

    Өнөөдөр 1,144,630 хүүхэд, багачуудад хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж эхэллээ гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдэгдлээ. Тэрбээр “Коронавирусний  цар тахлын үед  Засгийн газраас иргэдээ дэмжих багц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн хоёр хоногт буюу  энэ сарын 18, 19-нд нийгмийн халамж, туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд олгодог  хүнсний талоны мөнгөн дүнг хоёр  дахин,  халамжийн тэтгэврийг 100 …

  • 20 May

    Энэтхэг улс хөл хориогоо дахин хоёр долоо хоногоор сунгалаа

    Энэтхэг улсад цар тахал сүүлийн үеүүдэд нэлээд газар аваад байгаа бөгөөд тус улсын засгийн газраас халдварын тархалтыг зогсоохын тулд гаргасан хөл хориогоо дахин хоёр долоо хоногоор сунгахаар болжээ. Гуравдугаар сарын 24-нээс Энэтхэгт сургууль, нийтийн тээвэр болон ихэнх аж ахуй нэгжүүдийг хаагаад байгаа билээ. Тус улсад одоогийн байдлаар нийт 90 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдээд байгаагаас 2896 хүн нас барсан байна. …

  • 20 May

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил маргааныг хянан шийдвэрлэж байна

    Чингэлтэй дүүргийн хэмжээнд газрын зөрчил, маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн Засаг дарга “Газрын зөрчил маргааныг хянах, шийдвэрлэх Байнгын зөвлөл”-ийг байгуулжээ. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Т.Наранбат нар газрын зөрчил маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг цахимаар хүргэлээ. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын …

  • 20 May

    ВИДЕО: Канад улсад агаарын үзүүлбэр үзүүлж байсан нисдэг тэрэг айлын байшин дээр унажээ

    Өнгөрсөн Ням гарагийн өглөө Канадын Камлупс хотод агаарын үзүүлбэр үзүүлж байсан Канадын нисэх хүчний нисдэг тэрэг энгийн иргэдийн байшин дээр унажээ. Уг ослоос болж тухайн онгоцны хоёр нисгэгчийн нэг нь нас барж нөгөө нь хүнд бэртэл авсан харамсалтай хэрэг гарсан байна. Канадын нисэх хүчний албан ёсны вэбсайт дээрээ хийсэн мэдэгдлийн дагуу бол нисдэг тэрэг нь тухайн үед ковид-19 цар тахлын …

  • 20 May

    Бага насны хүүхдэд гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оногдуулжээ

    Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхдийг зодож, амь насыг нь хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус Аймгийн прокурорын газраас 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг …

  • 20 May

    Н.Цэрэнбат: Иргэн, ААН-үүдэд зориулсан ногоон зээлийн үйлчилгээг үргэлжлүүлнэ

    БОАЖЯ-наас Монголын банкны холбоотой хамтран ногоон зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, дулаалга болон халаалтын асуудал, нүхэн жорлон, зуухаа  шинэчлэх хүсэлтэй иргэдэд зориулж 40 хүртэлх сая төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэй олгож эхэлсэн. Мөн ариун цэврийн байгууламж болон дулааны асуудлаа ногоон технологи ашиглан шийдэх хүсэлтэй аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд ч жилд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 9 …

  • 20 May

    НТГ: Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, долоон иргэнийг шалгарууллаа

    Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 21 дэх жилдээ “ЭРСДЭЛИЙН ЭСРЭГ ХАМТДАА” уриан дор “Татвар төлөгчдийн өдрүүд 2020”-ийг орон даяар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Татварын газраас Нийслэлийн шилдэг татвар төлөгч 20 аж ахуйн нэгж, Нийслэлийн шилдэг татвар төлөгч 7 иргэнийг шалгаруулав. Нийслэлийн шилдэг 20 татвар төлөгч аж …

  • 20 May

    Монголбанкнаас зорилтод бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ипотекийн 8 хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо. Уг хөтөлбөрийг УИХ-аас Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны …

  • 20 May

    Улс төрийн намуудаас МАН анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ байгууллаа

    Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам анх удаа нэр дэвшигчидтэйгээ хариуцлагын гэрээ  байгууллаа. МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус намаас өрсөлдөх  76 нэр дэвшигчтэй дээрх гэрээг үзэглэсэн юм.  Эрх баригч намынхан 76 нэр дэвшигчээ энэ сарын 16-ны өдөр Бага хурлын VI хуралдаанаараа  албан ёсоор тодруулсан. Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үндсэн гурван шаардлага …

  • 20 May

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан энэ сарын 27-нд болно

    Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэрт гомдол гаргаж, эрх бүхий байгууллагаас уг гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерт оролцогчоос ирүүлсэн 20 сая төгрөг хүртэлх тендерийн баталгааг улсын орлого болгохоор …

  • 20 May

    Гандболын спортын анхны ном хэвлэгдэн гарлаа

    Коронавирусийн үеэр спортын байгууллагуудын тэмцээн наадам, бэлтгэл сургуулилтын ажил үндсэндээ зогсонги байдалд орсон гэж хэлэхэд болно. Харин энэ үеийг ашиглан Монголын Гандболдын холбооноос “Гандболын спорт” номын материалыг олох, бэлтгэх, судлах, унших, цуглуулах, бичих, эмхэтгэх, редакторлах, хэвлүүлэх зэрэгт олон төрлийн ажлыг ихээхэн цаг хугацаа зарцуулан хийж 2020 оны тавдугаар сарын 13-ны өдөр энэхүү номоо хэвлүүлэн гарлаа. Спортын салбарынхан дундаас анх түрүүнд 2020 оны салхийг хагалж гандболын спортын хамт олон энэ …

  • 20 May

    Б.Хурц нарыг шүүх хурал хойшиллоо

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх …

  • 20 May

    “Нягтлах тусам аюулгүй ” аян үргэлжилж байна

    Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг  2020 оны 4 дүгээр сарын 20-оос эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Энэ удаагийн “Нягтлах тусам аюулгүй” аяныг Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, ХААН Банк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж, олон нийтэд санхүүгийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх чиглэлээр мэдлэг мэдээллийг түгээхийг зорьж байна. Иргэд …