Мэдээ мэдээлэл

April, 2020

  • 22 April

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-д элсэв

      УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд өнөөдөр /2020-04-22/ шинэ гишүүн нэмэгдлээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчлсан намын гишүүнчлэлээ сэргээж, намын дарга УИХ-ын гишүүн С.Эрдэнээс намын батлахаа гардан авлаа. Ингэснээр УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд нэг гишүүн нэмэгдэн орж хуулийн дагуу намын бүлэгтэй болох боломжтой боллоо. Тэрбээр намын батлахаа авах үедээ ” Би 1994 онд элсээд 2011 оны нэгдүгээр сард гарсан …

  • 22 April

    Нийслэлд шинээр 122 га талбайд ногоон байгууламж байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэг  хүнд  ногдох  ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын тоосжилтыг бууруулах зорилгоор гудамж талбайг зүлэгжүүлэхээр тусгасан билээ. Энэ хүрээнд хотын Захирагч С.Амарсайхан иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцлийг сайжруулахын тулд ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж шинээр байгуулах,  сул шороо хөрс ихтэй газруудыг зүлэгжүүлж ногоон байгууламж бүхий газруудын арчлалт хамгаалалтыг эрчимжүүлэх үүргийг …

  • 22 April

    Үйлдвэрчний эвлэл муу үйлийн бамбай байх ёсгүй

    Үйлдвэрчний эвлэлийн үүрэг уг нь товчхон. Хөдөлмөрийн харилцааны эрх зүйн орчны хүрээнд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Бүр энгийндээ бол ажилчдын цалин хөлс зохистой байна уу, цагаараа таатай орчинд ажиллаж чадаж байна уу гэдэгт санаа тавина. Яг энэ хэлбэрээрээ дэлхий нийтэд ойлгогддог. Манайд ч үлгэр жишээ үйлдвэрчний хороод бий. Хувийн хэвшилд өнөөхөндөө төгөлдөржөөгүй ч төрийн мэдлийн байгууллага, …

  • 22 April

    Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж,  Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв.  Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг …

  • 22 April

    “Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хайрын будаа клуб” ТББ-ын хамт олон хандивын аянд нэгдлээ. Тус байгууллагаас голомтод үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдын хүнсний хэрэгцээнд  зориулж 1тн гурилыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн юм. 1991 оноос хойш 29 дэх жилдээ нийгэмд үйлчилсэн сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ жил ард, иргэдийнхээ амь нас, …

  • 22 April

    УОК-т “Намуун дэлбээ” эмийн сангаас хэрэгцээт бараа материалыг хандивлав

    Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна. Тухайлбал, өнөөдөр “Намуун дэлбээ” эмийн сангаас 2 500 000 төгрөгийн өртөг бүхий амьсгалын аппарат, өвчтний ор, тэргэнцэр болон 300 ширхэг даавуун амны хаалтыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Энэ үеэр хүнд цаг үед Монгол хүн бүр хариулагатай, эв нэгдэлтэй …

  • 22 April

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хуулийн төслүүд өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ коронавируст (COVID-19) халдварын цар тахлын үед эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр санхүүжилтийн болон зээлийн хэлэлцээр, хөтөлбөрүүдийг соёрхон батлах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн барив. Санхүүжилтийн болон зээлийн …

  • 22 April

    Төр хувийн хэвшлийн түншлэлээр гэр хорооллын ахуйн бохир усны асуудлыг шийдвэрлэнэ

    Нийслэлийн ИТХ-аас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Нийслэл дэх Төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөр баталсан. Уг дэд хөтөлбөр батлагдсанаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хийх боломж бүрдсэн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төр хувийн хэвшлийн түншлэл гэж цаасан дээр тунхаглаад л орхидог. Хувийн хэвшлийнхний үүрэг …

  • 22 April

    Зөвшөөрөлгүй гаражуудыг буулгаж, Өрхийн эрүүл мэндийн төв барина

    Нийслэлийн Засаг даргын иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, зөвшөөрөлгүй эзэмшиж буй газруудыг албадан чөлөөлж, тоглоомын талбай бүхий автомашины давхар зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж барьж тохижуулах А/513 дугаар захирамжын хүрээнд нийслэлийн Газар зохион байгуулалтын алба газар чөлөөлөх ажил зохион байгуулж байна.  Чингэлтэй дүүргийн II хорооны нутаг дэвсгэр, …

  • 22 April

    Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Ж.Батзандан, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар нар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийг өнөөдөр (2020.04.22) УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Н.Амарзаяа, С.Бямбацогт, Д.Ганболд, Д.Лүндээжанцан нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, нийгмийн хэрэгцээ, …

  • 22 April

    Жолоочийг хутгалж машиныг нь дээрэмдэн зугтсан этгээдүүдийг баривчилжээ

    Жолоочийн цээжин тус газар хутгалж хэргийн газраас оргон зайлсан гэмт этгээдүүдийг ТЦА-ны алба хаагчид шуурхай илрүүлэн дайчлан баривчиллаа. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны 23:50 цагт үл таних залуус “Toyota Рrius” маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн цээжин тус газарт нэг удаа хутгалж, гэмтэл учруулан автомашиныг дээрэмдээд зугтсан хэрэг гарчээ. Тээврийн цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн …

  • 22 April

    Санхүгийн луйвраас сэргийлэхийг уриалсан “Нягтлах тусам аюулгүй” аяныг хэрэгжүүлж эхэллээ

    Монголбанкнаас Цагдаагийн ерөнхий газар, арилжааны банкуудтай хамтран хэрэгжүүлсэн “Ятгах тусам нягтал” аяны үргэлжлэл болгон “Нягтлах тусам аюулгүй” аяныг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 20-ны өдрийг дуустал зохион байгуулахаар боллоо. Энэ удаагийн аяныг хэрэгжүүлэхэд Монголбанк, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба, Хаан банк зэрэг байгууллагууд оролцож, бусад холбогдох байгууллагууд хамт зохион байгуулж байна. Монголбанк нь энэхүү аянд “Олон …

  • 22 April

    Ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж, дахин төсөл хэрэгжүүлэгчдэд батламж гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг …

  • 22 April

    Д.Нарангэрэл: Ажиглалтад 1,228 хүн байгаа

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээлэл боллоон Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 2.5 сая хүн өвчлөөд байна. Мөн өвчний улмаас 177 мянга гаруй хүн нас барсан бол одоогоор 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д 5,642 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт өвчлөлийн тоо 53 мянгад хүрээд байна. 51 хүн өчигдөр нас барсан нь энэ …

  • 22 April

    Шалан дээр зайдас хийж байсан цехийн үйл ажиллагааг түр зогсоожээ

    Иргэдийн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан. Иймд мэдэгдэл хүргүүлж, тус байгууллагад зөрчлийн …