Мэдээ мэдээлэл

May, 2020

  • 12 May

    БТСГ-ын дэд даргаар Ц.Одонбаярыг томиллоо

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэд сайд Г.Ганбаяр өчигдөр /2020.05.11/ Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаярыг БТСГ-ын дэд даргаар томилж буй тухай БСШУС-ын сайдын тушаалыг уншиж танилцууллаа. Тэрээр энэ үеэр Ц.Одонбаяр нь олон жил БТС-ын салбарт идэвхи зүтгэлтэй ажиллаж буй мэргэшсэн, бэлтгэгдсэн боловсон хүчин гэдгийг онцолж, цаашид улам хичээнгүйлэн ажиллахыг хүслээ. БТСГ-ын дэд дарга Ц.Одонбаярын хувьд спортын салбарт …

  • 12 May

    Өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр” тохиож байна

    Өнөөдөр буюу жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай. Монгол Улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Жил бүрийн сувилагчдын өдрийн хүрээнд тэдний мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, сурталчилах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг. Өнөөдөр Монгол Улсад 11 мянган сувилагч мэргэжил эзэмшсэн хүн байна. Английн …

  • 12 May

    Гурван хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна

    ҮСХ-ноос манай улс дахь Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн танилцуулгыг гаргаад байна.  Танилцуулгад 2018 оны байдлаар манай улсад ядуурлын түвшин 28.4 хувь болж, 2016 онтой харьцуулахад бага зэрэг буурсан байна. Гэсэн хэдий ч 3 хүн тутмын нэг нь зайлшгүй шаардлагатай хүнсний болон хүнсний бус хэрэглээний зүйлийг худалдан авах чадваргүй хэвээр байна. Ажилгүйдлийн түвшин өнгөрсөн 2019 онд 10.0 хувь болж өмнөх оноос …

  • 12 May

    Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай

    Өнөөдөр буюу 2020 оны тавдугаар сарын 12-ны өдөр хуралдах байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлын хуваарийг та бүхэнд хүргэж байна. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;Бусад. 2. …

  • 11 May

    С.Амарсайхан: Нийслэл үнэт цаас гаргаж зах зээлд бэлэн байгаа орон сууцыг худалдан авч, түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулна

    Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнөөдрийн мэдээллийн цагаараа Улаанбаатар хотод анх удаа бонд гаргаж иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байгаа талаар онцоллоо. Нийслэлд хөрөнгөөр баталгаажсан бондыг гаргах замаар зах зээлд борлуулагдахгүй бэлэн байгаа орон сууцыг нийслэлийн Орон сууцны корпораци худалдан авч улмаар түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдийг орон сууцжуулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын хэлснээр уг хөтөлбөрийг УИХ, Засгийн …

  • 11 May

    Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан долоо хоног бүрийн даваа гараг бүр олон нийтэд цаг үеийн нөхцөл байдал, Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч буй. Өнөөдрийн ээлжит мэдээллээрээ Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалтай харилцаатай зарим хотуудтай цар тахлын үед хэрхэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй …

  • 11 May

    “Хотын соёл” онлайн контент фестивалийг зарлалаа

    Хотын соёл аяны хүрээнд онлайн контентын уралдаан зарласан талаар өнөөдөр нийслэлийн Соёл урлагийн газраас цахимаар мэдээлэл хүргэлээ. Иргэд олон нийтэд  хотын соёлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, эерэг хандлагыг нэмэгдүүлэх, оролцоог нь дэмжих зорилгоор нийслэлийн Соёл урлагийн газраас санаачилан “Жи энтэртаймэнт” ХХК хамтран “Хотын соёл” онлайн контент фестивалийг зохион байгуулж байна.Онлайн фестиваль нь видео реклам шторк, видео мэдээ, сурвалжлага, цахим нийтлэл, гэрэл зураг, аудио реклам, подкаст  гэсэн таван төрлөөр явагдах бөгөөд …

  • 11 May

    Мал эмнэлгийн явуулын хяналтын постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой

    ХХААХҮЯ,  МЭЕГ-аас Мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, нийтийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад дутагдалтай байсан Мал эмнэлгийн явуулын хяналтын пост,  сумдуудын тасагт иж бүрэн компьютерыг өнөөдөр гардуулан өглөө. Эдгээр мал эмнэлгийн явуулын постыг Өлзийтийн уулзвар, Тавантолгой, Шар хөтөлд байрлуулахаар төлөвлөсөн байна.  Энэхүү постуудыг малын халдварт өвчний сэжиг илэрсэн тохиолдолд лабораторийн зориулалтаар ашиглах боломжтой юм.  Ийнхүү ХХААХҮЯ, МЭЕГ-аас Дэлхий …

  • 11 May

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК : Ногдол ашгаа НӨАТ-ын буцаан олголт авдаг дансаараа авах боломжтой

     “Эрдэнэс-Тавантолгой” ХК долоо хоног бүрийн даваа гарагт хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа /2020.05.11/ зохион байгуулж тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат,  Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр нар мэдээлэл өглөө.   “Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 22 мянган тонн нүүрс олборлож, 426 тэвшээр 30.3 мянган тонн нүүрс ачиж, 1319 тэвшээр 150 мянган тонн нүүрс экспортод гаргалаа. …

  • 11 May

    Ерөнхий сайд асан С.Баяр нарын гэм буруугийн шүүх хурлыг энэ сарын 25-нд товлолоо

    Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болж, яллагдагч нарын гэм буруугийн шүүх хурлыг 2020 оны тавдугаар сарын 25-ны 09:00 цагт хийхээр товлолоо. http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html

  • 11 May

    Зүүнбаян-Тавантолгой чиглэлд 22.5 км дээд бүтцийн ажил хийгджээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт ажиллаж, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 414.6 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын трассын дагуу бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Дэлхий дахиныг хамарсан коронавируст цар тахлын улмаас Монгол Улс хилээ хаагаад гурван сар болж буй хэдий ч төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж байна. Төмөр замын бүтээн байгуулалтыг дотоодын боловсон хүчин, …

  • 11 May

    НОСК-ийн харьяа охин компани байгуулж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг орон сууцанд оруулна

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хурлаар Ковид-19 халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж буй 6409 төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг дэмжих, орон сууцны нөхцөлийг сайжруулах зорилгоор түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус төслийг хэрэгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийн харьяа охин компани байгуулан, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргаж, …

  • 11 May

    Cоёл, урлагийн салбарынхан “Ковид-19” цар тахлын эсрэг нэгдэж буйгаа илэрхийллээ

    Шинэ төрлийн “Ковид – 19” цар тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор улс, орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээрийн дэглэм тогтоосон энэ цаг үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас иргэдийг аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд уриалах, нийгмийг соён гэгээрүүлж эерэг нөлөөллийг бий болгох, өвчний эсрэг тэмцэж буй албан хаагчдад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор “Хамтдаа сэргийлье” уриан дор олон талт ажлыг хийж хэрэгжүүлж байна. …

  • 11 May

    Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого өмнөх оны мөн үеэс 52.4% буурчээ

    Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний дөрвөн сард 235.9 тэрбум төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 16.3 тэрбум төгрөгөөр буюу 7.4%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Ийнхүү орлого өсөхөд уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа төмрийн хүдэр, жонш, нүүрсний тээвэрлэлт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Харин дөрөвдүгээр сарын орлогын хувьд өмнөх сараас 2.9 (4.9%) тэрбум төгрөгөөр өсөж, 61.8 тэрбум төгрөг болсон байна. Мөн энэ оны эхний …

  • 11 May

    Франц улсад байгаа монгол иргэдийн анхааралд

    Франц Улсад 5 дугаар сарын 11-ний өдрөөс эрүүл ахуйн онцгой дэглэм, хөдөлгөөн хязгаарлалтыг хэсэгчилэн сулруулах гэж байгаатай холбогдуулж тухайн өдрөөс ЭСЯ-ны консулын үйлчилгээг биечлэн үзүүлэх боломжтой боллоо. Консулын үйлчилгээний байрны багтаамж, агаар солилцоо зэргээс шалтгаалж иргэн таны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлчилгээг Даваа-Баасан гарагт 14.00-17.00 цагт товлосон цагуудад иргэд цахим шуудангаар цаг авч үйлчилгээ үзүүлэх байдлаар ажлын хуваарьт …