Эрүүл мэндийн яамнаас нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллийн үеэр Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал Covid19-ийн халдварын талаарх Монгол дахь нөхцөл байдлын мэдээллийг өглөө. Анхны КОВИД-19 халдварын мэдээг нэгдүгээр сарын 3-нд хүлээн авснаас хойш эрүүл мэндийн салбар болон Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа ажлаа дүгнэн өчигдөр Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлыг хуралдуулсан байна. Өнөөдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар Эрүүл …
Мэдээ мэдээлэл
March, 2020
-
20 March
“Шуурхай штаб”-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий “Улсын онцгой комиссын шуурхай штаб”-ыг Онцгой байдлын ерөнхий газарт байгуулан ажиллаж байгаа билээ. Тус штаб нь ажиллагааны, төлөвлөлтийн, санхүү, ар тал, хангалтын, санхүү, захиргааны баг хэсэг бүтэцтэйгээр яам, агентлагийн алба хаагчид 24 цагаар коронавируст халдвар тархахаас …
-
20 March
Шагайн харваачид сэтгэлийн хандив өргөв
“Монголын Үндэсний шагайн харваа”-ны хамт олноос нийт 8 200 000 мянган төгрөгийн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө. Тус холбооноос гишүүдийнхээ дунд хандивын аяныг өрнүүлэхэд аймаг, орон нутгийн болоод гадаадад суугаа харваачдаас сэтгэлийн хандивыг ирүүлсэн байна. Мөн “Ахмадын харваачдын шагайн холбоо”-оос нийт гишүүдийн хандив болох 900 000 мянган төгрөгийг Улсын Онцгой комисст хүлээлгэн өгч, хандивын аянд нэгдлээ гэж Онцгой байдлын …
-
20 March
Дэг журам, хариуцлага, сахилга бат, итгэл найдвар л биднийг аварна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэд Та бүхэнд хандан дараах уриалгыг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн уриалгад: “Монголчууд аа, ард иргэд ээ! Бий болсон нөхцөл байдлын улмаас Та бүхэндээ хандан дахин уриалга гаргах шаардлага үүслээ. Титэмт вирусний халдвар монголд цөөнгүй илэрсний улмаас хөл хорио тогтоох, зайлшгүй тусгаарлах нөхцөл байдал үүссэн билээ. Ийм нөхцөлд бид үймж сандрах, хийрхэлд автах, үзэн ядалт түгээх …
-
20 March
Канадын Калгари хотод ажиллаж амьдарч байгаа монголчууд 6 сая төгрөг хандивлав
Канад улсад ажиллаж, амьдардаг монголчуудын төлөөлөл болох Альберта мужийн Калгари хотын иргэд шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор хандивын аяныг өрнүүлжээ. Хандивын аяныг 7 хоногийн хугацаанд өрнүүлсэн бөгөөд нийт 20 гаруй иргэдээс 6 000 000 төгрөг цугларсан байна. Энэхүү цугларсан мөнгөн хандивыг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html
-
20 March
Улсын Онцгой Комисс өнөөдөр хуралдана
Өнөөдрийн хуралдаанаар шийдэх гол асуудал нь сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах тухай юм. Тодруулбал Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийн карантиныг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгах санал гаргаад байсан. Covid19 халдварын эсрэг вакцин, эмчилгээнд яв цав тохирсон эм гарах хүртэл хөл хориогоо үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн олон улсын зөвлөмжүүдийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдрийн …
-
20 March
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг батлууллаа
Монгол Улсын Шадар сайдын 2020 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 22 дугаар тушаалаар “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын бүртгэл, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээний маягт, заавар”-ыг батлууллаа. Энэхүү маягт, заавар нь геологийн гаралтай, биологийн гаралтай, ус, цаг уурын гаралтай, гал түймэр, хүний үйл ажиллагаатай холбоотой осол гэсэн таван төрөлтэй. Ингэснээр Засгийн газрын 2017 оны 355 дугаар тогтоолоор батлагдсан “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг …
-
20 March
Барилгын ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг уриаллаа
Хаврын улирал ирж, цаг агаар урин дулаан болж буй энэ үед барилга бүтээн байгуулалтын ажил ид өрнөж эхэлдэг билээ. Тэгвэл коронавирус (COVID-19)-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын компаниудыг ажил эхлүүлэх, угсралтын үйл ажиллагаагаа түр хугацаагаар хойшлуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас уриаллаа. http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html
-
20 March
Улаанбаатарт өдөртөө 2-4 хэм дулаан байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. 2020 оны 03 дугаар сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зарим газар, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. …
-
19 March
СЗХ: Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос олгосон зээлийн ангиллын хугацаанд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ
Санхүүгийн зохицуулах хорооноос Covid19-ийн улмаас дотоодын эдийн засаг, санхүүгийн салбарт эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж эхлээд байгаа энэ үед санхүүгийн салбарт учирч буй эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах, зээлдэгчдийг зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн эргэн төлөх хуваарьт заасан хугацааг хойшлуулан зээлийн дарамтаас чөлөөлөх, зээлийн зөөлөн бодлого авч хэрэгжүүлж эхлээд байна. Дээрх нөхцөл байдалтай уялдуулан 2020 оны гуравдугаар сарын 17-ны …
-
19 March
Г.Занданшатар: Эдийн засгаа тогтвортой байлгаж, цаашид идэвхжүүлэх нь нэн чухал зорилт боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ноос ноолуур, алтны салбарын үйлдвэрлэл, борлуулалт, цаашид анхаарах асуудал, эдийн засагт үүсэж буй хүндрэлийг даван туулах, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд эдгээр салбарын гүйцэтгэх үүрэг, ач холбогдол, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох байгууллагын албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгууллаа. Уулзалтад УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, …
-
19 March
Д.Сумъяабазар: Шатахууны үнэ 200 хүртэлх төгрөгөөр буурна
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болон нүүрсний экспорттой холбоотой шийдвэр гаргажээ. Энэ талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. “Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурсантай холбогдуулан УУХҮЯ-аас шатахуун түгээх станцуудад шаардлага хүргүүлсэн бөгөөд шатахууны үнэ литр тутамд 50-100 төгрөгөөр буурсан байна. Цаашид, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэл шатахууны үнэ литр тутамд 200 төгрөгөөр буурах боломжтой. …
-
19 March
Галт тэргэнд ажиллаж байгаа эмч нар 2 цаг тутамд зорчигчдын халууныг үзэж байна
Улаанбаатар төмөр зам Хувь нийлүүлсэн нийгэмлэг нийслэлээс орон нутгийн чиглэлд аялах зорчигч тээврийн галт тэргийг замд гарахаас өмнө мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийн дагуу ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж байна. Мөн УБТЗ ХНН-ийн Төв эмнэлгийн эмч нар орон нутгийн бүх чиглэлийн галт тэргэнд ажиллаж байгаа ба 2 цаг тутамд зорчигчдын халууныг шалгаж, “Улаанбаатар” төв вокзалд галт тэрэг тосох, тандалт хийх эрүүл мэндийн баг …
-
19 March
Францын “Орано Майнинг” компани Онцгой комисст нэг тэрбум төгрөг хандивлалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр /2020.03.19/ Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзлаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвд эмчлүүлж буй Франц Улсын иргэний халуун тогтвортой, хордлого тайлагдсан, биеийн байдал сайжирсан тухай сайн мэдээгээр уулзалт эхэллээ. Уулзалтын үеэр Элчин сайд Ф.Мэрлин тус улсын “Орано Майнинг” компанийн зүгээс Шадар сайдад тусгайлан албан …
-
19 March
Гар ариутгагч бүтээгдэхүүн, ариутгалын спиртийн хомсдол үүсээгүй
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудаар худалдаалагдаж буй гар ариутгагч, спирт зэрэг ариутгалын бүтээгдэхүүний нөөц, хангамжид хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтад “Фарм трейд” эм ханган нийлүүлэх байгууллага, “Энто” эм ханган нийлүүлэх байгууллага, “Монос” эм ханган нийлүүлэх байгууллага, тэдгээрийн эмийн сангууд хамрагдлаа. Хяналт шалгалтаар гар ариутгагч спирт, ариутгалын шингэн бодисуудын нөөц хангамж хангалттай, хомсдол үүсээгүй …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл