Мэдээ мэдээлэл

February, 2020

  • 13 February

    З.Энхболд:Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ. Тэрбээр өнөөдөр /2020.02.13/ үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. З.Энхболд“Би өргөдлөө өгөөд ажлаа өгч байна. Гурван сарын дараа сонгуулийн компанит ажил эхэлнэ. Сонгуулийн ажилдаа төвлөрөх шаардлагатай байгаа учраас ажлаа өгнө. Ерөнхийлөгч хүлээж авна гэж амласан учраас өнөөдөртөө ажлаа өгчихнө байх. Янз бүрийн цуурхал гарсан учраас …

  • 13 February

    Коронавирусийн халдварын тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэн ажиллах боломжтой байна

    Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна. Тус эмнэлэг 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэж, …

  • 13 February

    Уран илтгэгч С.Эрдэнэболд 100 сая төгрөгөө төлжээ

    Ардчилсан намынхан сонгуульд нэр дэвшихийг горилогчдоосоо дэнчин болох 100 сая төгрөгөө хэдийнэ аваад эхэлчихсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд одоогийн байдлаар 100 гаруй хүн хүсэлтээ илэрхийлж, дэнчингийн мөнгөө өгсөн гэдгийг ч хэлсэн. Тэдгээр горилогчдын нэг нь Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч Сүхбаатарын Эрдэнэболд. Тэрээр Сүхбаатар дүүргээс өрсөлдөхөөр зэхэж байна. Илтгэл мэтгэлцээний тэмцээнээр дагнан, уран донгодож сурсан түүнийг Ц.Элбэгдорж …

  • 13 February

    Ардчилсан Нам коммунист нам болсон уу

    Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-22 хооронд Хятад өргөн бүрэлдэхүүнээр айлчилж, Хятадын Коммунист намын төлөөллүүдтэй уулзсан. Гэвч тухайн үед АН энэ тухайгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр огт мэдээлээгүй өнгөрсөн байдаг. Хятадын CCTV-р тухайн айлчлалын талаарх мэдээ гарсан бөгөөд энэ нь олон нийтийн сүлжээгээр тарахтай зэрэгцээд АН-н удирдлагууд яаран сандран мэдэгдэл хийв.  Тэд мэдэгдэлдээ “Улс хоорондын найрсаг харилцаа болон намуудын хамтын ажиллагааг шинэ …

  • 13 February

    С.Амарсайхан: Томоохон зах худалдааны төвүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж онцгой анхаарах хэрэгтэй

    Нийслэлийн Онцгой комисс цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өчигдөр НЗДТГ-ын А танхимд хуралдлаа. Хуралдааны эхэнд томуу, томуу төст өвчлөлийн талаар болон коронавирусын талаар мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа өглөө. Тэрбээр “Томуу, томуу төст өвчлөл өнгөрсөн нэгдүгээр сарын байдалтай харьцуулахад 2.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Эмнэлгийн ачаалал хэвийн, өнөөдрийн байдлаар 582 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна” гэв. Харин коронавирусын …

  • 13 February

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэмийн хүйтэн байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах тул зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа ихсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. 2020 оны хоёрдугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи …

  • 12 February

    Экологийн цагдаагийн алба, байгаль орчны төрийн бус байгууллагатай хамтран ажиллана

    Экологийн цагдаагийн алба, “Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл” ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир хэлэхдээ, “Манай 2 байгууллага иргэд, хүүхэд залууст экологийн боловсрол олгох, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллана. Ингэж иргэдийн хандлагыг өөрчилж, зөв дадлыг төлөвшүүлэхэд байгаль орчны эрдэмтэн судлаач, мэргэжлийн хүмүүсийн оролцоо тун чухал. Бид байгаль орчинг сүйтгэж, ан …

  • 12 February

    Тээврийн цагдаагийн алба хаагчдад тархины бичил цахилгаан эмчилгээ хийдэг аппаратаар үйлчилж эхэлжээ

    Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/121 дугаар тушаалаар цагдаа, дотоодын цэргийн байгууллагын хэмжээнд хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын сэтгэл санааны ерөнхий байдал, ажлаас халшрах хам шинжийн төвшинг тодорхойлж, сэтгэл засалд хамруулах алба хаагчийг илрүүлэн оношлох, цаашид сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тандалт судалгааны ажлыг зохион байгууллаа. …

  • 11 February

    Урт цагааны үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн Засаг даргад өргөн барина гэв

    Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, тус газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын нөхцөл байдлын талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өглөө. Энэ үеэр “Ашиглалтын шаардлага хангахаа болиод удсан “Урт цагаан”-ы үйл ажиллагааг зогсоох тухай саналаа нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын …

  • 11 February

    Улсын хэмжээнд ХОМ бүртгүүлэх явц байдал 94.5 хувьтай байна

    Нийтийн албан тушаалтнууд Авлигын эсрэг хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үнэн зөв гаргаж бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна. 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 11 цагийн байдлаар 39587 мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлээд байна. Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яам, Үндсэн хуулийн цэц, …

  • 11 February

    Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

      Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 12-нд Архангай, Булган, Завхан, Увс, Хөвсгөл аймгийн нутгаар, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр,  15, 16-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12, 13-нд ихэнх нутгаар, 14-16-нд  говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Иймд зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг …

  • 11 February

    Цахилгаан автобусыг ирэх сарын 2-ны өдөр хүртэл туршилтаар үйлчилгээнд гаргана

    Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор  нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна. Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн найман цахилгаан автобусыг  “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ  инженер техникийн ажилчид туршиж байгаа бөгөөд уг автобус нь  дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 60 хувь зардал хэмнэдэг онцлогтой аж. Нийт 36 хүний суудалтай тус цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын хоёр цэгийг байгуулсан байна. …

  • 11 February

    Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонг монгол эмэгтэй алба хаагчид гардуулжээ

    Иргэний хамгаалалтын олон улсын одонгийн нарийн бичгийн дарга нарын газар болон Олон улсын одонгийн дотоод хорооны нарийн бичгийн дарга нарын газрын шийдвэрээр ОБЕГ-ын Бодлого, зохицуулалт, хамтын ажиллагааны газрын Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Ч.Ариунаа Олон улсын Иргэний хамгаалалтын “Офицер” одонгоор шагнасныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал гардууллаа. Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай …

  • 11 February

    Гадаад харилцааны яамны шуурхай утасны дугаар шинэчлэгдлээ

    Гадаад харилцааны яамны шуурхай утасны дугаар шинэчлэгдлээ. Иргэн Та Гадаад харилцааны яамны “70082222” шуурхай утасны дугаарт холбогдож, тус яамны Консулын газраас үзүүлдэг үйлчилгээний талаар мэдээлэл авах, ГХЯ, хилийн чанадад суугаа ДТГ-ын албан хаагчидтай холбоотой сахилгын болон ёс зүйн зөрчлийн асуудлаар мэдээлэл өгөх, гомдол гаргах боломжтой боллоо. Ажлын бус цагаар консулын яаралтай асуудлаар тус яамтай холбогдох бол 83042222, 83052222 дугаарын утсаар …

  • 11 February

    Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Японы ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн 3-р нарийн бичгийн дарга Мураками Мэй, нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг нар байлцав. Уулзалтын эхэнд хотын Захирагч С.Амарсайхан Монгол Улсыг сайн …