Мэдээ мэдээлэл

August, 2019

  • 15 August

    Иргэдийн саналд үндэслэн “A, B, C” бүсчлэлд хуваах ажлыг хойшлууллаа

    Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-наас буюу өнөөдрөөс эхлэн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг “A, B, C” бүсчлэлд хувааж, шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. Уг зохицуулалтыг дэмжих, эсэх тал дээр холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу иргэдийн дунд нээлттэй санал асуулгыг шат дараатай явуулахад нийт 13 мянга орчим иргэд оролцож 60 хувь нь дэмжихгүй гэсэн …

  • 15 August

    Эхний долоон сард нялхсын эндэгдэл 1.6 хувиар буурчээ

    Улсын хэмжээнд 2019 оны эхний долоон сард 45 мянган эх амаржиж, 45.3 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 306 буюу 0.7%-аар нэмэгдсэн. Мөн амьд төрсөн хүүхэд 359 (0.8%)-өөр нэмэгджээ.  Харин энэ оны долдугаар сард 6,876 эх амаржиж, 6,947 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 540 (8.5%)-өөр, амьд төрсөн хүүхэд 560 (8.8%)-аар өссөн явдал байв. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл энэ оны …

  • 15 August

    Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал болно

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна. Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурлыг ирэх Даваа гарагт хийхээр болов.

  • 15 August

    Өчигдөр орон нутгийн замд гурван хүн амь насаа алджээ

    Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2019.08.14/ нийт 311 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 236 дуудлага иржээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд долоон хүн гэмтжээ. Харин орон нутагт зам тээврийн ослын улмаас гурван хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Хүний амь нас хохирсон зам тээврийн ослууд бүгд онхолдох байдлаар бүртгэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сарын 14-ны өдрийн 06:10 …

  • 15 August

    Бодибилдингийн мэргэжлийн тамирчны эрх олгох тэмцээн Монголд болно

    Дэлхий хэмжээний мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тамирчны эрх олгох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээн наймдугаар сарын 24-д Corporate Convention Center-т болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр тэмцээн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Монгол Улсад анх удаа болох IFBB Pro Qualifier Mongolia тэмцээний онцлог нь ямар нэгэн олон улсын болон дотоодын холбооны харьяалал шаарддаггүй учир сонирхсон тамирчин бүр оролцоход нээлттэй. Мөн тэмцээнд оролцоход улс болон бүсийн эрх авах …

  • 15 August

    Гэмт хэргийн улмаас 711 хүн нас баржээ

    Энэ  оны эхний долоон сарын байдлаар  нийт 20.4 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс: Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2087 Хүүхэд оролцсон гэмт хэрэг 515 Эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1734 Бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1044 Гэмт хэргийн улмаас 5200 иргэн гэмтэж, 711 иргэн нас барж, 130.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Учирсан хохирлын 27.4 тэрбум төгрөгийг нөхөн төлөөлүүлсэн байна. 2019 оны эхний …

  • 15 August

    ҮСХ: 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурчээ

    Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх долдугаар сарын судалгааг өнөөдөр /2019.08.15/ танилцууллаа. Судалгаанаас харахад, нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 194.4 мянган төгрөгөөр өсчээ. Өрхийн орлого өсөхөд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин нэг …

  • 15 August

    Нийслэлийн хүрээний анги, байгууллагуудад иж бүрэн шалгалтыг эхлүүллээ

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/225 дугаар  тушаалаар Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн Онцгой байдлын газарт иж бүрэн шалгалтыг зохион байгуулж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн иж бүрэн шалгалтыг НОБГ-ын харьяа Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэст энэ сарын 19-нийг хүртэл зохион байгуулах юм. Шалгалтаар …

  • 15 August

    27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ

    2014 оноос хойш БНСУ-ын Кёнги аймгийн дэмжлэгээр Санмён Их сургууль болон Samsung electronics хамтран “Ухаалаг анги” төслийг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дээрх байгууллагуудаас 2.2 тэрбум вонны хөрөнгө оруулалт хийгдсэн бөгөөд Монгол Улсад нийт 27 сургуулийн анги танхимыг “SMART” буюу ухаалаг анги болгон тохижуулжээ. Ингэснээр ерөнхий боловсролын бага, дунд, ахлах сургуулийн сурагчид смарт сургалтын орчинд  орчин үеийн тоног төхөөрөмж  дээр өөрийгөө дайчлан ажиллаж сурч боловсрох боломж нээгдэж байгаа юм. БМДИ-ийн захирал Ж.Болормаа: …

  • 15 August

    МХЕГ: “Сауд гоби коэл транс” компаниар нөхөн сэргээлт хийлгэнэ

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, “Сауд гоби коэл транс” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг тус компанийн уурхайд ажиллаж, улсын ахлах байцаагчийн актаар өчигдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоолоо. Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөхийг даалгав. Тусгай зөвшөөрөл дуусгавар болсон …

  • 15 August

    Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төслийн хэлэлцүүлэгт оролцох эцэг, эхчүүдийг бүртгэж байна

    Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл танилцуулах, санал авах, нээлттэй хэлэлцүүлэг наймдугаар сарын 16-ны Баасан гарагт 14:00 цагт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нэг давхарын хурлын зааланд болно. Сурагчийн дүрэмт хувцасны стандартын төсөл нь хэрэглэгч болон үйлдвэрлэгч хоёр талд хамааралтай тул эцэг эхчүүд, хэрэглэгчид, үйлдвэрлэгчдийг идэвхтэй оролцохыг урьж байна. Тодруулбал, манай улсад хамгийн сүүлд 2013 онд сурагчийн дүрэмт хүувцасны загварын баримт бичиг батлагдсан. …

  • 15 August

    Эрүүлжүүлэх байрны үйл ажиллагаанд ашиглах тоног төхөөрөмжийг хүлээн авлаа 

      Хууль зүй, дотоод хэргийн яамны “Архидан согтуурахтай тэмцэх сан”-гийн хөрөнгөөр “Еврофарм” ХХК-ий нийлүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээн авах үйл ажиллагаа энэ сарын 13-ний өдөр  боллоо. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн алба, Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах …

  • 15 August

    НӨАТ-ын урамшууллын тохирол Ням гарагт явагдана

    НӨАТ-ын урамшууллын 2019 оны наймдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг наймдугаар сарын 18-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. 2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.  Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 …

  • 15 August

    Дэлхийн “Цагдаагийн олимп”-д манай баг тамирчид амжилттай оролцож байна 

    Дэлхийн “Цагдаагийн олимп”-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид тэмцээний зургаа дахь өдөр Жиу-жицу бөхийн төрлөөр оролцлоо. Хөх бүсний ангилалд: Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг жинд мөнгөн медаль, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал 68кг жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж +100кг-ийн жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн …

  • 15 August

    Түрээсийн орон сууцанд тэнцсэн иргэдийн анхааралд

    Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийн сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэдийн бичиг баримтыг ирэх даваа гаригаас хүлээн авч эхэлнэ. Эхний шатанд тэнцсэн иргэд зорилтот найман ангилал тус бүрдээ 10-аас дээш материал бүрдүүлж, өөрийн биеэр очиж, баталгаажуулах юм байна. Тэнцсэн иргэд наймдугаар сарын 19-нөөс 23-ныг хүртэл тав хоногийн хугацаанд нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвийн “Мишээл” болон “Дүнжингарав”-ын салбаруудад ажлын цагаар авч …