Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 3 June

    Зургадугаар сарын нэгэнд 130 хүүхэд төөрчээ

    Хүүхдийн баярын өдөр нийслэлийн хэмжээнд 1,200 гаруй цагдаагийн алба хаагч хамгаалалтад ажилласан байна. Баярын өдөр нийт 130 хүүхэд төөрснийг олж, эцэг, эх болон холбогдох газруудад хүлээлгэн өгчээ.Тодруулбал, Сүхбаатарын талбайд 91, Хүүхдийн паркад 14, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 25 нийт 130 хүүхэд төөрчээ. Эдгээрээс 127 хүүхдийг эцэг, эхэд нь, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран хоёр хүүхдийг хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулахаар 108 …

  • 3 June

    Хилийн боомтоор дэрэвгэр жирэвгэрүүг хууль бусаар гаргахыг завджээ

    Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Ханги хилийн боомтоор иргэд 571 кг дэрэвгэр жиргэрүүг хууль бусаар гаргах гэж байсан Дорноговь аймгийн харьяат иргэн М, Г нарыг Тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлжээ. Энэ хэрэг тавдугаар сарын 29-ны өдөр гарсан байна. Дэрэвгэр жирэвгэрүү нь Монгол Улсын  ховор ургамлын жагсаалтад багтдаг. Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн А/43 …

  • 3 June

    Төрийн ордонд одонтой ээжийн гутал сугарч инээд бэлэглэв

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн I болон II одонг энэ жил улсын хэмжээнд 9465 ээж хүртжээ. Төрийн ордонд энэ сарын 1-ны өдөр болсон  одон гардуулах арга хэмжээний үеэр нэгэн бүсгүйн гутал хоёр ч удаа сугарч, Ерөнхийлөгчөөс одонгоо зүүсэн үйл явдал боллоо. Төрийн ордны Хүндэтгэлийн танхимд ээжүүд Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авах үеэр эмч Л.Ролзодмаад Алдарт эхийн II одон гардуулжээ. Үр хүүхдээ …

  • 3 June

    МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

    УИХ дахь МАН-ын бүлэг болон Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /20196.06.03/ хуваарийн дагуу хуралдана. МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд  нэмэлт, өөрчөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга болон Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийг хоригийг тус тус хэлэлцэх юм байна. Мөн УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэх зарим асуудлыг хэлэлцэхээр товложээ. Ардчилсан намын зөвлөл мөн энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх …

  • 3 June

    Өнөөдөр зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 03-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-16:00 цагт: 13-р хороо Алтан тэвш АОС-ууд, Вэлл март ХХК, Дүүргийн нийтлэг үйлчилгээний газар, Иргэн Ган-Эрдэнэ, Ботаникийн хүрээлэн тал, Нарны зам 99-р байр, Шинэ ОС-ууд болон эдгээрийн ойр орчмоор ⏱10:00-17:00 цагт: 2, 4, 5, 22, …

  • 3 June

    Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэн, говь, талын нутгаар халж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 06 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад …

  • 1 June

    Монгол хүү АНУ-ын алдартай инээдмийн шоуны жүжигчин болжээ

    Америкийн алдарт “Nickelodeon” телевизийн инээдмийн шоунд Монгол хүү тэнцэж, албан ёсны жүжигчнээр ажиллахаар болжээ. Тус телевизийн уран бүтээлчид 1994-2005 онд “Saturday Night Live”-аараа 10 улирал тасралтгүй үзүүлж ирсэн “All that” инээдмийн шоугаа эргэн сэргээж байгаагаа зарласан байна. Дэлхийн алдартай уг шоунд жүжигчнээр шалгуулахаар 12-15 насны 20 мянган хүүхэд өрсөлдсөнөөс АНУ-ын Чикаго хотод амьдардаг С.Чингүүн гэдэг Монгол хүү тэнцэж, “All That” …

  • 1 June

    Жүжигчин Ж.Алтаншагайгийн гэргий “Одонтой ээж” боллоо

    “Фантастик” продакшны жүжигчин, МУСТА Ж.Алтаншагайгийн гэр бүлд өнөөдөр давхар баяр тохиож байна. Учир нь дөрвөн охин төрүүлж өгсөн түүний гэргий Хулан нь “Алдарт эхийн II одон” энгэртээ гялалзууллаа.   Жүжигчин залуу одоогоос хоёр жилийн өмнө NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт оролцох үеэрээ анх аав болж байсан үеийн сэтгэгдлээ ийнхүү ярьж байлаа. Тэрбээр “Эрэгтэй хүний авдаг анхны мэдрэмжүүд дундаас хамгийн гоё …

  • 1 June

    “Би нар” гэр бүлийн уран сайхны кино орон даяар үнэ төлбөргүй гарна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар бүтээсэн “БИ НАР” бүрэн хэмжээний гэр бүлийн уран сайхны киног “Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Юнивишн, Скаймедиа, Ддэш тв болон өргөн сувгийн кабелийн телевизүүдээр дамжуулан орон даяар үнэ төлбөргүй хүүхэд багачуудад бэлэг болгон хүргэхээр болжээ. Энэхүү киноны найруулагчаар Ж.Сэнгэдорж ажилласан бөгөөд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж …

  • 1 June

    Нөөцийн махыг “Миний дэлгүүр”, Оргил, Сансар сүлжээ дэлгүүрүүдээр зарж эхэллээ

    Мах сүүний анхдугаар аян”, Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу нийслэлийн иргэдийн махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Жаргалант мах маркет ХХК, Эрүүл монгол мах эко ХХК нөөцийн махыг бэлтгэн, 2-4 кг-аар жижиглэн савлаж, хэрэглэгчдэд нийлүүлж эхэллээ. Бэлтгэсэн махыг Миний дэлгүүр ХХК -ийн “Миний дэлгүүр” сүлжээ, Моннидэр ХХК-ийн “Оргил” сүлжээ, Алтан жолоо трейд ХХК-ийн …

  • 1 June

    Тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна

    “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг өнөөдөр тохиож байна.Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан бяцхан үрсээ хүндэтгэж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд тээврийн хэрэгслийнхээ ойрын гэрлийг асааж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас уриалж байна.

  • 1 June

    Өнөөдөр сайн дурын 100 залуу багачуудын аюулгүй байдалд анхаарна

    Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу хүүхдийн баярын халуун мэндийг бүх сайн дурын ажилтнуудынхаа нэрийн өмнөөс нийт хүүхэд багачууддаа өргөн дэвшүүлье. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар 100 сайн дурын залуучуудын хамтаар 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Монголын Хүүхдийн ордонд баярлахаар ирсэн …

  • 1 June

    Төв замын хөдөлгөөнийг 18.00 цагт нээнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өнөөдөр /2019.06.01/ Улаанбаатар хотын төв хэсгийн авто замын хөдөлгөөнийг зарим хэсгийг түр хязгаарлах  Нийслэлийн Засаг даргын захирамж өчигдөр гарсан.  Захирамжид дурдсанаар Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах болсонтой холбогдуулж, Д.Сүхбаатарын талбай, Цэцэг төвийн уулзвар, Боловсролын их сургууль, Цаг уурын уулзвар, Амарын гудамж, Туушингийн баруун уулзвар, Олимпийн гудамж, Гадаад хэргийн яамны …

  • 1 June

    Хүүхдүүд төөрөхөөс сэргийлж бугуйвч зүүлгэнэ

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр  11.00-17.00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд “Монгол хүүхдүүд” сэдвийн хүрээнд арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Жилийн жилд хүүхдийн баяраар дунджаар 50-60 хүүхэд төөрдөг бөгөөд  энэ нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг харуулж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар Сүхбаатарын талбай зэрэг олон хүн цугласан газруудад …

  • 1 June

    “Гоо даль” массажны газрын үйл ажиллагааг зогсоожээ

    Нийслэлийн Баянгол дүүргийн аравдугаар хороололд орон сууцны зоорины давхарт байрлан үйл ажиллагаа явуулж байсан “Гоо даль” бие угаалга, массажны газарт Мэргэжлийн хяналтын байгууллагаас тавдугаар сарын 27-ны өдөр шалгалт хийсэн байна. Шалгалтаар тус газрын барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдаагүй, эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, …