Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Дархан, Налайхын замын ажлын гүйцэтгэлийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын …
Мэдээ мэдээлэл
August, 2019
-
13 August
Гол, усны ослоос урьдчилан сэргийлье
Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна. Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа …
-
13 August
Монголоос европын бүх чиглэлийн галт тэрэгний тасалбар захиалан авах боломжтой боллоо
ОХУ-ын орон нутгийн бүх чиглэлд болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн /ТУХН/ улсууд, Европын орнууд, хятадын зарим хотууд руу аялах зорчигчийн галт тэрэгний ирэх, буцах тасалбарыг УБТЗ-ын Зорчигч тээврийн Тасалбарын төвөөс худалдан авах боломжтой боллоо. Та захиалгаа 21-242471 утсаар өгөх боломжтойгоос гадна биечлэн ирж захиалж болно.
-
13 August
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр солонгос хоолны фестиваль, “K-POP” бүжгийн тэмцээн болно
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …
-
13 August
“Азийн төлөөх Боао форум”-д Бан Ги Мүн оролцоно
Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …
-
13 August
АТГ түрээсийн орон сууцны шалгаруулалтыг ил тод явуулах зөвлөмж хүргүүлжээ
Авлигатай тэмцэх газраас түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалтад иргэд хяналт тавих боломж бүрдүүлэн ажиллахыг хотын даргад зөвлөлөө. Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахаар ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас дээрх үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулах талаар Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг …
-
13 August
“Гэртээ ганцаараа” киноны шинэ ангийг хийхээр болжээ
“Уолт Диснэй” компани нь хүүхэд багачууд төдийгүй томчуудын ч үзэх дуртай “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө”, “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” зэрэг кинонуудын шинэ хувилбарыг хийхээр болсноо мэдэгдсэн байна. Анх 1990 онд нээлтээ хийж байсан “Гэртээ ганцаараа” цуврал нь гарсан жилээсээ эхлээд өнөөг хүртэл шинэ оны баяраар хүүхэд багачуудын догдлон үздэг шилдэг бүтээлүүдийн нэг билээ. Түүнчлэн “Оддын дайн” цуврал кино, …
-
13 August
“Солонгосын 7 хоног” арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эхэллээ
Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 29 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Элчин сайдын яам хамтран “Солонгосын 7 хоног” арга хэмжээг энэ сарын 13-18-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж буй. Арга хэмжээний хөтөлбөрт солонгос үндэсний хөгжмийн тоглолт, үндэсний хувцасны загварын шоу, үндэсний тоглоом, цаасан урлал, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн …
-
13 August
“Зуслан” аппликэйшнээр зөрчлийг баримтжуулан ирүүлээрэй
Нийслэлийн Байгаль орчны газраас хотын ногоон бүс, зусланд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, иргэд, аж ахуйн нэгжид зөвлөмж, мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор “Зуслан” нэртэй аппликэйшнийг ашиглаж эхэллээ. Уг аппликэйшнийг Андройд, iOS үйлдлийн системтэй ухаалаг төхөөрөмжид “Зуслан” гэсэн түлхүүр үгээр хайлт хийн суулгахад болох юм. “Мэдээ, мэдээлэл” цэснээс байгалийн нөөц ашиглалттай холбоотой сүүлийн үеийн мэдээллүүдийг авч болох бол …
-
13 August
“Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардууллаа
Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн …
-
13 August
Бусан хотын эмч нар СХД-ийн иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийж байна
БНСУ-ын Бусан, Улаанбаатар хотуудын харилцааг хөгжүүлэх, тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар “Айр Бусан” компанийн төлөөллийг УИХ-ын гишүүн Н.Учрал 2016 оны наймдугаар сард хүлээн авч уулзан Хоёр хотын найрамдалт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр болсон байдаг. Энэ хүрээнд Улаанбаатар хотын иргэдэд чиглэсэн үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэгээр дамжуулан тэдний эрүүл мэндийн орчин нөхцлийг сайжруулж амьдралын ая тухыг дээшлүүлэх ажлууд …
-
13 August
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 25-нд эхэлнэ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Японы Токио хотод эхлэхэд 13 хоног үлдлээ. Тодруулбал, энэ жилийн ДАШТ наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 1-ний хооронд болно. “Токио 2020” Олимпийн наадмын өмнөх том шалгуур болсон энэ жилийн ДАШТ-д 152 орны 918 жүдоч /эрэгтэй 554, эмэгтэй 364/ оролцохоор мэдүүлгээ өгсөн. Мөн ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, Герман, Бразил, Португаль, Монголын багууд …
-
13 August
Алдарт “Игорь Моисеевийн балет” Монголын тайзнаа амилна
ОХУ-ын нэрт бүжиг дэглээч, бүжгэн жүжгийн аугаа найруулагч И.А.Моисеевийн нэрэмжит Улсын ардын бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид манай тайзнаа уран бүтээлээ толилуулахаар болжээ. И.А.Моисеевийн үүсгэн байгуулсан тус чуулга нь дэлхийн олон үндэстэн, ард түмний бүжгийг мэргэжлийн түвшинд уран сайхны аргаар олон нийтийн дунд дэлгэрүүлэх болсон анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг юм. Төгс илэрхийлэл, төгс бүтээл болох ардын бүжгийн үдэшт таныг урьж байна. Гайхамшигт …
-
13 August
МҮБХ-ноос Баяр наадам зохион байгуулах хороонд шаардлага хүргүүлжээ
Монголын Үндэсний бөхийн холбооноос Үндэсний Их Баяр Наадам Зохион Байгуулах Хороонд шаардлага хүргүүллээ. Шаардлагадаа “Бөхчүүд, бөх сонирхогчид, наадамчин олон, ард түмнийг хууран мэхэлж, допинг буюу хориотой бодис хэрэглэсэн Э.Оюунболдод дараах хариуцлага тооцох саналыг Монголын Үндэсний Бөхийн Холбооноос хүргүүлж байна” гэжээ. Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Шаардлага хүргүүлэх нь: “Ардын Хувьсгалын 98 Жилийн Ойн Баяр Наадмын Үндэсний Бөхийн Барилдааны …
-
13 August
Б.Хурц нарын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. Шүүх хурал бүтэн өдөр хаалттай үргэлжилсэн ч 20:00 цагийн үед завсарлаж, өнөөдөр шүүх …