Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 4 June

    8000 еврогийн шагналын сантай “Азийн ардын урлагийн их наадам” Улаанбаатар хотод болно

    Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, …

  • 4 June

    Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганыг даргаллаа

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2019 оны 5 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд “Иргэдийг чадавхжуулах, тэдний тэгш, хүртээмжтэй оролцоог хангах нь” сэдвээр болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын ээлжит 75 дугаар чуулганд оролцов. Манай төлөөлөгчид тус Комиссын 45 болон 55 дугаар чуулганы даргаар тус тус сонгогдож байсан бөгөөд ийнхүү 20 …

  • 4 June

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 04-ний Мягмар гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-16:00 цагт: 3-р хороо 12-р хороолол 1, 2, 3, 3/А, 5, 5/А, 6/А, 7/А, 8/А, 9, 10, 11/А, 11/Б, 13, 47, 55, 56, 58, 59-р байрууд, Халх журам, Засагт хан, Зохиомж дээд сургуулиуд, 61-р цэцэрлэг, Үйлдвэр, хөдөө аж …

  • 4 June

    FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    FIBA 3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо эхэллээ. FIBA 3х3 төрлийн 23 хүртэлх насны үндэстнүүдийн лиг, FIBA 3х3 Улаанбаатар дэлхийн гранпри болон 18 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах гурван тэмцээн жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна. 43 орны 500 гаруй тамирчин оролцож байгаа тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчид, зохион байгуулагч нарт Засгийн газрын …

  • 4 June

    “The Medicine Buddha” баримтат киноны нээлт Лондон хотноо боллоо

    Монгол Улсын гавьяат эмч, хамба лам Д.Нацагдоржийн амьдрал, Монголын уламжлалт анагаах ухааны өв уламжлал, хөгжлийг харуулсан Британийн найруулагч Бенжамин Жонсын бүтээл “The Medicine Buddha” баримтат киноны нээлт 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Лондон хотын “Regent” кино театрт болж өндөрлөлөө. Хамба лам Д.Нацагдорж киноны нээлтэд Монголоос тусгайлан хүрэлцэн ирж оролцсон бөгөөд тэрээр киног сонирхон үзсэн Британийн 200 орчим хүмүүстэй …

  • 4 June

    Улаанбаатарт өдөртөө 15-17 хэм дулаан байна

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, сэрүүснэ. 2019 оны 06 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, …

  • 3 June

    Өөрт нь үйлчлэхгүй бол салбараа үгүйсгэж, доромжилдог танаас бид юу хүсэх вэ

    БИ-гээр өвчилсөн хүн бусдыг хадаас, өөрийгөө алх гэж бодно. Манай салбарын Ерөнхийлөгч биднийг яг л хадаас гэж хараад байх шиг байна. Түүнд салбарын бид хэн ч биш бөгөөд бидний хийсэн бүтээлүүд нүдэнд нь тусдаггүй бололтой. Ямар сайндаа л СЭТГҮҮЛЧ ГЭХ хэмээн хамт ажиллаж байсан нэгнээ үл тоомсорлож харагдлаа. Олон жил мөр зэрэгцэн ажилласан нөхдөө үл тоомсорлож байгаа хүнд бусад нь …

  • 3 June

    ШӨХТГ-аас зөвлөмж гаргажээ

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, ….. гаргана” гэж заасны дагуу …

  • 3 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4-р сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болж,  БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна. Тус сангийн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.Сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин …

  • 3 June

    Б.Бат-Эрдэнэ: Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн зарим сумдад ажиллаж, Малчдын зөвлөгөөнд оролцов. Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулаад тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар тайлагнав. Мөн сумын иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Малчдын бүлэг”-үүдийн сайн жишиг, туршлагуудтай танилцсан юм. Аймагтаа анхны “Мянгат малчдын холбоо”-г байгууллаа Улсын тэргүүний Өмнөдэлгэр сум “Мянгат малчдын зөвлөгөөн-2019”-өө (2019.05.30) хийлээ. Тус сум 5800 гаруй хүн …

  • 3 June

    Энэ сард 48 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

    Ипотекийн зээлд зориулан эхний таван сарын байдлаар 162.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2309 иргэнд олгожээ. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 79 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1080 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 39.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 661 иргэнд, банкууд өөрийн эх үүсвэрээс 43.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 568 иргэнд олгосон байна. Цаашид дээрх гурван төрлийн эх үүсвэрээс энэ сард 48 тэрбум төгрөг, он дуустал сар бүр тогтмол …

  • 3 June

    “Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ

    Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.  “Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана. Өнгөрсөн 2018 …

  • 3 June

    Бөхчүүдийн гэргий нар алдарт эхийн одон зүүжээ

    Зургадугаар сарын 1-ний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар эхчүүдэд Алдарт эхийн 1, 2 дугаар одонг гардуулах ёслолын ажиллагаа болж өнгөрөв. Энэ жил 9465 ээж алдарт эхийн 1,2 дугаар одон хүртсэн. Одон гардсан эхчүүдийн дотор олны танил эрхмүүд мөн бөхчүүдийн эхнэрүүд цөөнгүй  байсан юм. Тухайлбал, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатарын гэр бүл, Улсын арслан Ц.Содномдоржийн эхнэр Уянга, Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйн гэргий Б.Хулан, Улсын начин …

  • 3 June

    Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явцтай танилцлаа

      Тавдугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Улаанбаатар хотын Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, үйл ажиллагаатай танилцлаа. Ховд аймгийн хэмжээнд сум орон нутгаас аймгийн төвд шилжин суурьших иргэдийн тоо өнгөрсөн жилүүдээс өссөн хандлагатай байгаа тул аймгийн ИТХ-аас шийдвэр гаргаж, төлөөлөгчдөө Улаанбаатар хотын газар зохион байгуулалт, дахин төлөвлөлт, орон сууцжуулалтын талаар сайн туршлага судлах, аймагтаа хэрэгжүүлэх …

  • 3 June

    Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн УЗ-ийн гишүүнээр сонгогджээ

    2019 оны тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов. Удирдах зөвлөлийн найман суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланк, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн. …