Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 8 June

    Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томиллоо. Анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.4 дэх хэсгийг …

  • 8 June

    “Монголын Үндэсний балет” lll уралдаан өнөөдөр эхэлнэ

    Монголын Үндэсний балет” lll уралдаан БСШУСЯ-ны ивээл дор Соёл урлагийн газар, Балетын тэмцээн зохион байгуулах хороон дэмжлэгтэйгээр энэ сарын 8, 9-нд Хүүхдийн ордонд болно. 2016 оноос хойш зохиогдож буй энэ тэмцээн Монголын балетын урлагийн хөгжлийг харуулна гэж зохион байгуулагчид үзэж байна. Уралдааны ерөнхий шүүгчээр Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва ажиллах юм. Уралдаанд 170 орчим хүүхэд оролцох бөгөөд тэд багийн төрөлд …

  • 8 June

    Ерөнхийлөгч УИХ-ын тогтоолд тавьсан хоригоо буцаалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06-р сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр тогтоолд бүхэлд нь хориг тавьсан. Харин өнөөдөр татварын багц хуульд зохих өөрчлөлт оруулахаар тал бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулахаар болсон тул хоригийг буцаав. Энэ тухайгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Хориг буцаах тухай” албан бичгээр Монгол Улсын Их Хурлын дарга …

  • 8 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нар Багануур дүүрэгт ажиллалаа

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс өчигдөр нийслэлийн Багануур дүүрэгт ажиллалаа. Эхлээд “Багануур” хувьцаат компанийн удирдлагууд, ажилчидтай уулзав. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд …

  • 8 June

    Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэнэ

    Хөгжлийн банкны зээлээр Нийслэлийн Буянт-Ухаа-2 хороололд 972, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймгуудад 570 айлын орон сууцыг барьж, ашиглалтад оруулах талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан өнгөрсөн лхагва гаригт /2019.06.05/ мэдээлсэн. “Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцыг Улаанбаатар хотын захиргаанд шилжүүлсэн бөгөөд тус хорооллыг хэрхэн түрээслэх асуудлыг  Нийслэлийн Орон сууцны корпораци, хотын захиргаа шийдэх юм. Иргэдэд дугаар үүсгэж, хүндрэл чирэгдэл гаргахгүйн тулд цаасаар өргөдөл хүлээн авахгүй бөгөөд иргэдийг цахимаар бүртгэж, ил тод нээлттэй зохион байгуулна гэдгийг …

  • 7 June

    Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Г. Амартүвшинг томиллоо

    Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилж, уг тогтоолоор ажлыг зохих журмын дагуу хүлээн авч, банкны үйл ажиллагааг хууль тогтоомжийн дагуу хэвийн, тасралтгүй хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшинд үүрэг болгов. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон өдрөөсөө банкны үйл …

  • 7 June

    “Таримал ургамлын үр сортын тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа

    Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр өргөн барилаа. “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Таримал ургамлын үр, сортын тухай хуулийг шинэчлэн найруулжээ. 1999 онд батлан, 2 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан Таримал ургамлын үр, …

  • 7 June

    УИХ, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа

    УИХ-аар тавдугаар сарын есний өдөр хэлэлцэгдэн баталсан Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь хориг тавьж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн тавьсан энэхүү хоригийг хүлээж авах эсэхийг өнөөдөр УИХ-аар хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар нар уншиж танилцуулсан юм. Хууль зүйн байнгын хороо уг хоригийг 2019 …

  • 7 June

    Т.Чимгээтэй яг адилхан хэлбэрээр Б.Булганыг эрүүдэн шүүсэн байдаг

    Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн  сайд Ц.Нямдоржид хаягласан захидал саяхан олон нийтэд ил болсон билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос тодрууллаа. Тэрбээр “Надад ирсэн тэр захидал төрийн гурван өндөрлөгт очсон. Б.Булган “Эрүүдэн шүүсэн, 10 сар цагдан хоригдсон, гурван удаа мэдүүлэг өгсөн, энэ гурван хүн С.Зоригийн аминд хүрээгүй” гэх утгатай зүйлийг бичсэнээс …

  • 7 June

    Монголын шигшээ баг тэмцээнээ дуусгалаа

    Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртэлх насны ДАШТ Улаанбаатар хотын төв талбайд болж байгаа бөгөөд  өнөөдрийн /2019.06.07/ хасагдах шатны “А” хэсгээс нэгээр шалгарсан Турк улсын багтай Монголын шигшээ багтоглож Туркийн багт 21:18-аар ялагдлаа. Монголын хөвгүүдийн баг Латви улсын багийг 20:16-гаар, дараа нь Беларусь улсын багийг 21:15-аар, Гүржийн багийг 18:16-гаар тус тус хожсон юм. Хэсгийн сүүлийн тоглолтыг АНУ-ын багтай хийж 21:10-аар ялагдал хүлээсэн. Манай шигшээ багийн тамирчин, өсвөрийн УАШТ-ий …

  • 7 June

    “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” хөтөлбөрийн шилдгүүдийг шалгарууллаа

    Нийслэлийн Эрүүл мэндийн дэд хөтөлбөрийн хүрээнд даралт ихсэлтийн урьдчилан сэргийлэлт, эрт оношлох, хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном” сангаас хамтран “ЭРҮҮЛ ЗҮРХ-ЭРҮҮЛ УЛААНБААТАР” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн нийт 142 ӨЭМТ-ийн 1200 эмч, сувилагч, нийгмийн ажилтан, 350 сайн санааны туслагч, 500 эм зүйч болон НЭМГ-аас тусгай зөвшөөрөл авсан 90-ээд хувийн …

  • 7 June

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл эхэллээ

    Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн шийдвэрээр Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2019 оны наймдугаар сарын 21,22, 23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлосон. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооноос шалгалтын талаар албан ёсны мэдээлэл өгөх зорилгоор өнөөдөр (2019.06.07)  мэдээлэл хийлээ. Тэгвэл  Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2019 оны зургадугаар сарын 07-ны өдрийн 13:00 цагт эхэлж, 2019 оны долдугаар сарын 21-ний өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах аж. …

  • 7 June

    “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль” батлагдлаа

    Жижиг, дунд үйлдвэрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нарын улс орны эдийн засагт эзлэх хувийг дээшлүүлэх зорилго бүхий “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль” Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2019.06.06/ батлагдлаа.  Хууль батлагдсанаар :  Бичил аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр 1 хувь болгон, уг хуулийн үйлчлэлд хамаарч байгаа аж ахуйн …

  • 7 June

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрбээр эхлээд “Багануур” ХК-ийн удирдлагууд, ажилчидтай уулзлаа. Тус компанийн захирал Э.Номинчулуун уурхайн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан, 1121 ажилтантай. Төвийн бүсийн эрчим хүчний 70 хувийг нүүрсээр хангадаг. Сүүлийн 3 жил ашигтай ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан …

  • 7 June

    Монгол Улс Дэлхийн худалдааны байгууллагын зөвлөлийг даргалж байна

    Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээр /ТРИПС/-ийн зөвлөлийн ээлжит хуралдаан 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, хуралдаанаар оюуны өмч болон биологийн төрөл зүйл, эмийн асуудлууд, шинээр патент авах шаардлагад ашигласан уламжлалт мэдлэгийг нээлттэй болгох, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зэрэг асуудлыг хэлэлцэв. Оюуны өмчийн эрхийн худалдаатай холбоотой асуудлын тухай хэлэлцээрийн зөвлөл нь ДХБ-ын Барааны …