Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 10 June

    БНСУ-д зорчих иргэдийн анхааралд

    БНСУ-ын Үндэсний цагдаагийн газар, Хууль зүйн яамтайгаа хамтран танхай, сүрдүүлэлт, залилан зэрэг гэмт хэргийн хохирогч болсон “хууль бусаар оршин суугч иргэний талаар мэдэгдэл өгөх үүргээс чөлөөлөх тогтолцоо”-г 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогоор 822 хүн уг хөтөлбөрт хамрагджээ. БНСУ-д оршин суудаг гадаадын иргэд энэхүү тогтолцооны талаар мэдээлэлгүйгээс гэмт хэргийн хохирогч болсон ч хууль бусаар амьдарч байгаа …

  • 10 June

    АН-ынхан С.Зоригийн хэргээр “улстөрийн шоу” хийж эхлэв үү

    АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид ирж Монгол улсад ажиллах үеэр С.Зориг, Г.Батхүү нарын хэргийн асуудлаар санал солилцож, байр сууриа илэрхийлсэн асуудлыг авч хэлэлцжээ. Зөвлөлийн хурлын хэлэлцсэн асуудлаар хэвлэлийн хурал хийсэн бөгөөд Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “АН С.Зоригийн хэргийг илрээсэй, зөв шийдэгдээсэй гэсэн байр сууринд үргэлж байсан. Энэ хэргийг замхруулчих вий, дэндүү улс төржүүлчих вий гэсэн болгоомжлол бий. Эрх …

  • 10 June

    Нийслэлийн Засаг даргын явуулын оффис Сонгинохайрхан дүүрэгт ажиллав

    Нийслэлийн Засаг даргын явуулын оффис өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөрийн газар, Нийгмийн халамжийн газар, Цагдаагийн газар, Боловсролын газар, Бүртгэлийн газар, Эрүүл мэндийн газрын холбогдох албан тушаалтан мэргэжилтнүүд явуулын оффист ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч мэдээлэл зөвлөгөө өглөө. Энэ өдөр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг явууллын оффисынхонтой хамтран ажиллаж, “Харилцааны хөгжил төв ТББ”-ын …

  • 10 June

    Б.Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад боллоо

    Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б. Цэрэндашийн нэрэмжит “Хоол боловсруулах эрхтэн судлал”-ын Улсын анхдугаар олимпиад энэ сарын 8-нд Анагаах Ухааны Үндэсний Их сургуульд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиадыг Анагаах ухааны сургуулиудын дунд зохион байгуулсан бөгөөд энэхүү олимпиадад анагаахын 170 гаруй оюутан оролцож мэдлэг чадвараараа өрсөлджээ.      

  • 10 June

    Хонины бэлчээрт хүүхэд хүчирхийлсэн этгээдэд БҮХ НАСААР НЬ ХОРИХ ЯЛ оноолоо

    Завхан аймгийн иргэн М гэгчийг бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт буруутган шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо. Яллагдагч этгээд нь өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард Завхан аймгийн Баянтэс сумын нутаг дэвсгэрт хонь хариулж явсан бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлджээ. Шалгалтын явцад яллагдагч этгээд нь хохирогчийг өмнө нь удаа дараа хүчирхийлсэн болох нь тогтоогдсон байдаг. Дээрх хэргийг …

  • 10 June

    Анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 7-ны өдөр  зарлиг гаргаж, анхан болон давж заалдах шатны ерөнхий шүүгч болон шүүгч нарыг томилов. Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар …

  • 10 June

    О.Баасанхүү: АН-ын зөвлөлийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдэж байна

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлтэй хамтарч ажиллах болсон талаараа өнөөдөр /2019.06.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр” Миний бие өнөөдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад албан бичгээ хүргүүлсэн. Албан бичгийн гол утга нь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллаж, АН бүлэгтэй болж хүчтэй сөрөг хүчин болгоход хамран ажиллая гэсэн утга бүхий бичиг юм. УИХ-ын тухай хуульд “УИХ-ын гишүүн нь нам, эвслийн бүлэгт нэгдэж болно” гэсэн заалт …

  • 10 June

    Дуучин Рианна орлогоороо тэргүүллээ

    АНУ-ын дуучин Рианна  ашиг орлогоороо Форбсын жагсаалтыг тэргүүллээ. Тэрбээр жилийн 600 сая ам.долларын орлогоор дэлхийн хамгийн баян эмэгтэй дуучдын жагсаалтыг тэргүүлсэн байна. Рианна уран бүтээлээ түр завсарласан боловч түүний “Fenty” брэнд өндөр борлуулалттай байгаа аж.  Өдгөө 31 настай Рианна гоо сайхны бүтээгдэхүүн, дотуур хувцас болон бэлэн хувцасны брэндийн борлуулалтаас хангалттай орлого олж байна. Тэрбээр 2017 оны есдүгээр сард “Fenty” гоо …

  • 10 June

    Дуучин Ч.Бадрал 10 мянган ам.долларын шагнал хүртлээ

    Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Чулуунбаатарын Бадрал Галина Вишневскаягийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр эзэлж, арван мянган ам.доллараар шагнуулжээ. ОХУ-ын нийслэл Москвад болж өндөрлөсөн энэ уралдааны тэргүүн байрыг Өмнөд Солонгосын дуучин Бьонг Мин Гил хүртэж  15 мянган ам.долларын шагнал хүртсэн аж. Дуучин Ч.Бадрал өнгөрсөн дөрөвдүгээр сард ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит …

  • 10 June

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад нутгийн хойд хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн өмнөд хэсгээр өдөртөө хална. 2019 оны 06 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Бусад нутгаар бороо орохгүй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, …

  • 8 June

    И-Мартад утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулж байна

    Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна. Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий …

  • 8 June

    ЖДҮХС-ийн төслийг амралтын өдрүүдэд уртагсгасан цагаар хүлээн авч байна

    ЖДҮХС-ийн төслийг  энэ сарын 8, 9-нд буюу амралтын өдрүүдэд 09:00-20:00 хүртэл уртасгасан цагаар ажиллаж хүлээн авч байна. Тодруулбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг  хөгжүүлэх сангаас олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах ажлын явц хэвийн явж байна. ХХААХҮ-ийн сайд тус ажлын явцтай танилцлаа.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээгээр 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 336 төсөл ирээд байгаа …

  • 8 June

    И-Март худалдааны төвд гал гарчээ

    Баянзүрх дүүрэг дэх И-Март худалдааны төвд гал гарчээ. Бид Онцгой байдлын ерөнхий газрын 101 дугаараас лавлахад “Нийслэлийн онцгой байдлын газрын хоёр ангийн гал сөнөөгчид нэг давхарт гарсан галыг унтраахаар ажиллаж байна. Өнөөдөр олон дуудлагатай байна” гэв. Хоёр ангид нийт 16 гал сөнөөгч ажилладаг. Тус дэлгүүрийн нэг давхар утаажилт ихтэй байгаа юм байна. Иймээс тус дэлгүүрт байсан үйлчлүүлэгчдийг гаргаж байгаа аж.

  • 8 June

    Ерөнхий сайд Багануур дүүргийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлыг шийдвэрлэнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна. Тэрээр “Багануур” ХК-ийн ажилтай танилцсаны дараа дүүргийн удирдлага, төрийн албан хаагчидтай уулзаж иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэхийг онцгойлон анхааруулав. Мөн дүүргийн “Боловсрол” цогцолбор сургуулийн багш, сурагчидтай уулзах үедээ спорт цогцолбор барих болон 280 хүүхдийн багтаамжтай, 1990 онд байгуулагдсан 139 дүгээр цэцэрлэгт шаардагдах их засварт шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт суулгахаар …

  • 8 June

    Олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ

    “Талын салхи-2019” олон улсын мото наадам өнөөдөр эхэлнэ. Уг наадам Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж, төмөр хөлөгтний цуваа “Чингис хааны морьт хөшөөт цогцолбор” руу хөдөлнө. Ази тивд томоохон мото наадам болон өргөжих зорилготой тус наадам нь тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэн Монгол Улсыг олон улсад сурталчлах, жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм. Дашрамд дурдахад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мотоциклын спортын …