Мэдээ мэдээлэл

June, 2019

  • 6 June

    Монгол хүү дэлхийн балетын түүхэнд нэрээ мөнхөллөө

    Дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг, ЮНЕСКО-д бүртгэлтэй, чансаа өндөр “World Ballet Grand Prix” тэмцээнд монгол хүү түрүүлж, алтан медаль хүртжээ. Авьяаслаг хүүг Мөнх-Эрдэнийн Тэлмэн гэдэг. Тэрбээр нэр хүндтэй тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон байна. Уг олон улсын тэмцээний түүхэнд монгол хүн анх удаагаа алтан медаль авч байгаагаараа онцлог аж. М.Тэлмэн хүүтэй холбогдож, …

  • 6 June

    “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн хүрээнд жилд 40 мянган хүүхэд байгаль экологийн мэдлэгтэй болно

    Жил бүрийн 6-р сарын 5-нд “Дэлхийн байгаль хамгаалах өдөр” тохиодог. Энэ өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор нэгдүгээр ээлжийн хүүхдүүдээ хүлээн аваад удаагүй байгаа энэ үед ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд тус цогцолбортой хамтран хэрэгжүүлж буй “Би ногоон дэлхийн хүүхэд” төслийн нээлтийг хийлээ. ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаас 2018 оны сүүлчээр байгаль орчныг хамгаалах, ногоон …

  • 6 June

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын Сингапур улсад хийх айлчлал эхэллээ

    Бүгд Найрамдах Сингапур Улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнаны урилгаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Энэ нь Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайдын Сингапур Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улсын Гадаад харилцааны сайд Др. Вивиан Балакришнантай …

  • 6 June

    Б.Энх-Амгалан: Баруун аймгууд руу зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулна

    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийж, баруун таван аймагт зорчих нислэгийн тасалбарын үнийг 30-50 хувь бууруулах боломжтой. Орон нутгийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлж байгаа. Өнөөдрөөс туршилтын нислэгүүд эхэлсэн гэж хэллээ. Улаанбаатар-Увс, Улаанбаатар-Өлгий, Улаанбаатар-Ховд, Улаанбаатар-Алтай, Улаанбаатар-Завхан чиглэлийн нислэгийн тийз 250-700 мянган төгрөг байна. Энэ үнийг 30-50 хувь хүртэл буулгахаар ажиллаж байна. Ийм бололцоо байгаа гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх …

  • 6 June

    Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын анхдугаар хуралдаан болно

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэртэй намыг байгуулж УИХ-ын гишүүн С.Жавхланг намдаа элсүүлээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд 10.00 цагт хийхээр товложээ. Анхдугаар хуралдаанаараа  нийт 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, намын зорилго, дүрмээ баталж даргаа сонгох …

  • 6 June

    Д.Цогтбаатар: Улаанбаатарын яриа хэлэлцээнд оролцох улсуудын тоо нэмэгдсэн

    “Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 6 дугаар бага хурал өчигдөр  /2019.06.05/ эхэллээ. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус олон улсын бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ жил “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцож байгаа улсуудын тоо, төлөөлөгчдийн түвшин ахисан нь яриа хэлэлцээний сэдвийн тулгамдсан байдлыг нотлон харуулж байна.  Зүүн хойд Азийн аюулгүй байдлын тулгамдсан …

  • 6 June

    Өнөөдөр таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 06-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-15:00 цагт: 28-р хороо УСУГ-ын 8-р худаг ⏱10:00-17:00 цагт: 2, 4, 6, 14, 12-р хороо Цэргийн хотхоны 1, 5, Задгай, их Дарь-Эхийн 1-6-р гудамжууд, 1, 3/А, 7/А, 8, 13/А, 15, 27, 31, 38, 40, 41, 49/А, 51/А, …

  • 6 June

    Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна. 2019 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд …

  • 5 June

    Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлийн иргэдэд үзүүлж буй гемодиализын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд гемодиализын тасаг нээн ажиллуулах зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гемодиализын тусламж, үйлчилгээ үзүүлэх тасаг нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон …

  • 5 June

    Замын цагдаагийн Гүүрэн гарцын дам нурууг цутгаж буйтай холбоотойгоор Нарны зам дагуу түр тулаасууд байрлуулжээ

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр,орлогч дарга Б.Индра болон холбогдох албан хаагчид Замын цагдаагийн баруун урд уулзварын, гүүрэн гарц барих төслийн ажлын явцтай танилцлаа. БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа энэхүү бүтээн байгуулалтын үеэрх авто замын хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн, шийдлүүдийг тодорхойлж, гүйцэтгэгч компани болон хариуцсан албан хаагчдад зарим үүрэг …

  • 5 June

    “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөг болно

    Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэхээр “Эрүүл хөрс-Эрүүл орчин” өртөөчилсөн өдөрлөгийг дүүрэг бүрт зохион байгуулна. Гэр хорооллын нүхэн жорлонгоос үүдэх хөрсний нянгийн бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, иргэд өөрсдөө жорлон, бохирын цооногоо тогтмол ариутгаж, халдваргүйжүүлдэг болгох нь уг өдөрлөгийн зорилго юм. Өдөрлөг нь тухайн өдрийн 10.00-17.00 …

  • 5 June

    Б.Саранчимэг: Аз жаргалтай хотыг ногоон байгууламжаар нь дүгнэдэг

    Өнөөдөр буюу зургаадугаар сарын 05-нд “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна. Монгол Улс дахь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас “Дэлхийн байгаль орчны өдөр” болон хүчирхийллийн эсрэг тэмцэгч, энх тайвныг эрхэмлэгч Махатма Гандигийн мэндэлсний 150 жил, дэлхий дээрх тав дахь том шашин болох Сикхийг үндэслэгч Гүрү Нанак Дэв жи Багичигийн мэндэлсний 550 жилийн ойг тус тус тохиолдуулан Үндэсний цэцэрлэгт …

  • 5 June

    Бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

    Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/479 дүгээр захирамжийн дагуу “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга” шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 8-ны өдөр “Алдар” спорт хорооны бүжгийн танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнийг 2002 оноос эхлэн нээлттэй тэмцээн болгон зохион байгуулж ирсэн бөгөөд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй бүжгийн спортын клубийн тамирчид ур чадвараа сорьсоор ирсэн. Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2013 оноос …

  • 5 June

    Машины цонхоор гурван настай хүүхэд унаж, амиа алджээ

    Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт  энэ сарын 3-ны өдөр  хөдөөний замд явж байсан автомашины хойд талын цонхоор гурван настай хүүхэд унаж, араас нь явж байсан машинд дайруулан амиа алджээ. Хэрэг гарах үед хүүхэд арын суудалд ганцаараа явж байсан бөгөөд асран хамгаалагч нарын хайхрамжгүйгээс үүдэн ийнхүү цонхоор унасан байна. Хэргийг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Тиймээс хүүхдээ тээврийн …

  • 5 June

    Нүүрс тээвэрлэлтийн тарифыг тээвэрлэлтийн зайтай уялдуулан судалж үзэхийг даалгав

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтээс байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор нүүрсийг чингэлгээр тээвэрлэх талаар тооцоо, судалгаа хийж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав. Нүүрсийг уурхайгаас чингэлэгт ачин Гашуунсухайт, эсвэл Цагаан хад хүртэл тээвэрлэн Гашуунсухайт боомтод чингэлэгтэй нь өөр машинд шилжүүлэн ачиж Ганц мод боомт хүртэл явах  боломжтой гэж үзжээ. Мөн нүүрс тээвэрлэлтийн тарифыг …