Мэдээ мэдээлэл

September, 2019

  • 23 September

    Налайхын 20.9 км авто замын хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар  Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар  замын хучилтын ажил хийгдэж байна.Налайхын замын 20.9 …

  • 23 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-д байдаг Монгол хийдэд зочиллоо

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо. Өдгөө Бодь Гаяад бурхны шашны олон улс орны сүм байдаг дотор Гандан хүрээний гол бэлгэдэл болох Өндөр гэгээний Батцагаан дуганы нэршилтэй Монгол хийд 2017 оны нэгдүгээр сараас нээгдсэн юм. Төрийн тэргүүнийг тус хийдэд хүрэлцэн очих үед Монголын …

  • 23 September

    Улаанбаатарт 24-26 хэм дулаан байна

    Өнөөдөр нийслэлд багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна. Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад цаг агаар тогтуун, хур тунадас орохгүй, өдөртөө дулаахан байна. 2019 оны 09 дүгээр сарын 22-ны 20 цагаас 09 дүгээр сарын 23-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. …

  • 21 September

    Дэйл Карнеги академийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

    2018-2019 оны хичээлийн жилд “Дэйл Карнеги Трэйнинг Монгол” байгууллагын 6 жилийн ойг тохиолдуулан “Dale Carnegie Academy”-иас зохион байгуулж буй оюутны тэтгэлэгт хөтөлбөр нь их дээд сургуулийн бакалаврын төгсөх курсийн оюутан залууст бусдыг манлайлах, зэрэг ур чадваруудыг олгох, амжилт ололтоо зөв тодорхойлоход тусалж, ажлын байрны хэрэгцээ шаардлагыг хангаж чадахуйц мэргэжилтэн болгон бэлтгэх зорилготой тэтгэлэгт хөтөлбөр юм.  Тавигдах шаардлага: 2019-2020 оны хичээлийн …

  • 21 September

    Нойр булчирхайн өвчин анагаагч хүнсний бүтээгдэхүүнүүд

    Нойр булчирхай бол хоол боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэдгээс гадна олон үйл ажиллагааг зэрэг гүйцэтгэдэг эрхтэн юм. Нойр булчирхайн ялгаруулдаг шүүрлүүд нь ходоод цөсний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгах, шүүрлүүдийг ялгаруулдаг эрхтэн юм. Нойр булчирхай хүндэрсэн тохиолдолд хүн ердөө 5-6 сарын насладаг байна. Тиймээс та үүнээс сэргийлж муу зуршлуудаа багасгаж, биедээ хэрэгтэй хоол хүнсийг сонгож хэрэглэх …

  • 21 September

    “Намрын ногоон өдрүүд”-ээр шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна

    Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс – Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 5 төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнал гардуулна. Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн Шинэ нэр төрлийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн Шилдэг органик бүтээгдэхүүн /шилжилтийн бүтээгдэхүүн байж болно/ …

  • 21 September

    Мал төхөөрөх газар, мах боловсруулах үйлдвэрүүдэд зөрчлийн хэрэг нээжээ

    НМХГ болон холбогдох байгууллагууд уламжлалт болон үйлдвэрийн аргаар мал төхөөрөх аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтанд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах 25 аж ахуйн нэгж хамрагдсан байна. Аж ахуйн нэгж байгууллагаас дараах нийтлэг зөрчлүүд илэрсэн байна. Үйлдвэрт нийлүүлж байгаа мал дагалдах мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй боловч худалдан …

  • 21 September

    Дуучин Б.Амархүүг нэг сар цагдан хорихоор шийдвэрлэжээ

    Энэ 19-20-нд шилжих шөнө дуучин Б.Амархүү автомашиндаа хар тамхи хэрэглэж байгаад баригджээ. Тодруулбал, нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, гэрийг нь нэгжсэн байна. Дуучин Б.Амархүүг нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо. Тодруулбал, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Түүнд  Эрүүгийн …

  • 21 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди нар уулзлаа

    Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзлаа. ОХУ-ын Владивосток хотноо энэ сард уулзсанаас хойш Энэтхэг улсад Төрийн айлчлал хийж, хоёр улсын Стратегийн харилцааг бүрэн дүүрэн ашиглах эрмэлзэлтэйгээр дахин уулзаж байгаадаа талууд баяртай буйгаа юун түрүүнд илэрхийлсэн юм. БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди 2015 онд Монгол Улсад айлчилж, …

  • 21 September

    Цэц үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн /2019.09.20/ хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг  Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэлээ. Дээрх хуулийн зохицуулалтаар баг, хороо, сум, дүүргийн Хурал хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний …

  • 21 September

    Өнөөдөр хоёр зам хаана

    Нийслэлийн Баянгол дүүрэгийн  тав дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 10 дугаар хорооллын  0.1 километр замыг хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Уг замд борооны ус зайлуулах шугам хийх тул 2019.09.21-ний 23:00 цагаас 2019.09.22-ны 06:00 цагийн хооронд тус хэсгийн замыг түр хааж шугам угсралтын ажил хийж гүйцэтгэхээр болсон байна. Мөн 2019 оны есдүгээр сарын 21-ний 09:00-16:00 цагийн хооронд “Эв нэгдэл” Улаанбаатар Дуатлоны улсын аварга …

  • 20 September

    Тусгай сангуудын булхайг илчилсэн сэтгүүлчдийн эхнийх нь шүүхэд яллаа

    Засгийн газрын тусгай сангууд болох Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Мал хамгаалах сан, Боловсролын зээлийн сангаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтан, тэдгээрийн төрөл садангийн компанийн үйлдлийг сэтгүүлчид нийгэмд илчилсэн. Үүнийх нь төлөө сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг Гацууртын Л.Чинбат, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нарын хүмүүс шүүх, цагдаад өгсөөр байгаа. Харин өнөөдөр тэдгээр сэтгүүлчдийн эхнийх нь шүүхэд …

  • 20 September

    Сонсголонгийн хуучин гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

    БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн нэг болох Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийн зам барилгын ажил дуусаж, өнөөдөр хөдөлгөөнийг нээлээ. Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн 5.5 км авто замд байрлах бөгөөд хотын Яармагийн дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшигийн хөндийн олон улсын шинэ …

  • 20 September

    Ерөнхийлөгч Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоолд хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 73 дугаар тогтоолд хориг тавилаа. Хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн болно. Хориг тавих тухай албан бичиг: Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын …

  • 20 September

    “Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. …