Мэдээ мэдээлэл

June, 2024

  • 19 June

    Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 1917 айл өрхөд нүүх мэдэгдлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлжээ

    Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас зургаадугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар, 13-ны өдөр нийслэлийн Онцгой байдлын газар, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзалт хийж авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан. Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох …

  • 19 June

    Хүүхдийг автомашинаар авч явахдаа зориулалтын суудалд суулгадаггүй, хамгаалалтын бүс зүүлгэдэггүй зэргээс болж хүүхдүүд хохирч байна

    Төв аймгийн прокурорын газраас сүүлийн гурван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд гарсан зам тээврийн осол, түүний дотор ослын улмаас хүүхэд хохирсон хэргийг судалсан байна. Тус аймгийн нутаг дэвсгэрээр улсын чанартай авто замын сүлжээ дайран өнгөрдөг, зорчих хөдөлгөөний урсгал ихтэй байдгаас шалтгаалж зам тээврийн осол хэрэг их гардаг бөгөөд 2021-2023 онд зам тээврийн ослын 37 хэргийн улмаас 48 хүүхэд хохирсон тохиолдол гарсан байна. …

  • 19 June

    Д.Оюунбат: Энэ сарын 20-21-нд шилжих шөнө үргэлжилсэн бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн Онцгой комиссын V хурлаар нийслэлийн хэмжээнд гамшгийн шар түвшин тогтоосон. Хурлаар Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын төлөв байдал, хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөө, үерийн эрсдэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын алба хаагч нар бэлэн …

  • 18 June

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвтэй боллоо

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд анх удаа “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа. Төвийн үйл ажиллагааг ХНХ-ын сайд Х.Булгантуяа нээн үг хэллээ. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжил, оролцоо, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхааран ажиллаж байна. Энэ төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мөрдөгддөг хууль тогтоомжийг цогцоор …

  • 18 June

    Завхан аймагт үерт автсан айл өрхүүдийг цэргийнхэн нүүлгэн шилжүүлж байна

    Завхан аймгийн төв Улиастай сумын Жинст, Жаргалан, Чигэстэй багт  энэ сарын 17-ны өдрийн 17:30-18:30 цагийн хооронд орсон түр зуурын аадар борооны улмаас олон айл өрх үерт автаад байна. Урьдчилсан байдлаар 158 өрхийн 449 иргэн үерт автаж, эд хөрөнгөөрөө хохирсон мэдээлэл байгаа бөгөөд хүнд нөхцөлтэй  тулгарсан тэдгээр иргэдэд туслахаар Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн бүрэлдэхүүн  үерийн голомтод ажиллаж байна. Тэд Завхан …

  • 18 June

    МАН: Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс эргүүлэн татах улс төрийн шийдвэр гаргаснаа СЕХ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө

    Хоёр хоногийн өмнө МАН-ын Сонгуулийн төв штабаас Өвөрхангай аймгийн Сант суманд болсон золгүй явдалтай холбогдуулан МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярт ёс зүйн хариуцлага хүлээлгэж, эргүүлэн татах, сонгуулийн сурталчилгааг нь зогсоох улс төрийн шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.  Уг шийдвэртэй холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын нэгдүгээр тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаярын сонгуулийн сурталчилгааг зогсоох эргүүлэн татах асуудлаар албан ёсоор СЕХ-нд очиж, албан …

  • 18 June

    Үерт автсан 40 өрхөд гэр олгохоор боллоо

    Завхан аймгийн Улиастай суманд өчигдөр (2024.06.17) түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан тул Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр УОК-ын Шуурхай штабыг хуралдуулж, гамшгийн нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, шуурхай шийдвэр гаргалаа. Үерт нийтдээ 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, Улсын Онцгой  комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд …

  • 18 June

    Гимнастик: Д.Энхтүвшин “Brics-2024” наадмаас 2 хүрэл медаль хүртлээ

    ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024″ наадамд  27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байгаа билээ. Энэхүү наадмын гимнастикийн тэмцээнд  дэлхийн 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Үндэсний шигшээ багийн гимнастикийн тамирчин Д.Энхтүвшин Чөлөөт хөдөлгөөний төрөлд 13,566 оноогоор 5-р байр, Харайлтын төрөлд 13,866 оноогоор 5-р байр, Бариултай морины төрөлд 13,866 оноогоор 3-р байр Хүрэл медаль, Турникийн төрөлд …

  • 18 June

    Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл 7,2 хувиар өссөн байна

    Он гарсаар улсын хэмжээнд энэ сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 10 аймгийн 30 суманд 69 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7,2 хувиар өссөн байна. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нийт  685.267 га талбай, 5 гэр, 4 хашаа …

  • 18 June

    “Монголын төмөр зам” ТӨХК Солонгосын үндэсний төмөр зам ТӨХК-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

    Өнөөдөр /2024.06.18/  “Монголын төмөр зам” ТӨХК “Солонгосын Үндэсний төмөр зам” ТӨХК-тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Уг санамж бичгийн дагуу талууд төмөр замын салбарт хамтран ажиллах, тухайлбал Улаанбаатар-Хархорум чиглэлийн төмөр замын тeхник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.  

  • 18 June

    Б.Жаргалан: Зургаадугаар сарыг дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна

    Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа. Тэрбээр “Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас …

  • 18 June

    “Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төслийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ

    “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Петровис” ХХК-тай хамтран “Нийтийн ахуйн үйлчилгээний төв төсөл”-ийг хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. СХД-ийн 28 дугаар хороонд хэрэгжих уг төслийн хүрээнд барилгын ажил болон тоглоомын талбай, ногоон байгууламж, спортын талбай, амрах орчны тохижилтын ажлыг цогцоор нь хийж гүйцэтгэх юм. Нийслэл газар олголтын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд төслийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг “Петровис” …

  • 17 June

    Шархад дэд төвийн II ээлжийн 152 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил эхэллээ

    НЗДТГ, Азийн Хөгжлийн банк болон Уур амьсгалын Ногоон сантай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын ногоон орон сууц төсөл”-ийн 152 айлын барилга угсралтын ажил Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шархад дэд төвд эхэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хотын нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр зургаан дэд төвийг байгуулж, орон сууцжуулах ажлыг үе …

  • 17 June

    Ерөнхий сайдын хэлсэн үгээс хэсэгчлэн авч түгээсэн нь төөрөгдүүлж байна

    Ерөнхий агуулга Дэлхийн III дайн үүсэж, газрын зураг өөрчлөгдөнө гэж Ерөнхий сайд хэлж байгаа бичлэг түгээжээ. Баримт шалгалтын үр дүн Бичлэг бүрэн эхээрээ “Дэлхийн 60 гаруй улсад сонгууль болж, хүн төрөлхтний 50 хувь нь санал өгнө” гээд энэ нь дээрх нөхцөл байдлыг үүсгэж ч болзошгүй гэж ярьснаас таслан оруулж, зөвхөн Монгол Улсын сонгууль дэлхийн хэмжээнд нөлөөлнө гэж хэлсэн мэт ойлголт …

  • 17 June

    Бутаны Хаант Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Вецоп Намжил  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “Аянгат лууны орон” Бутаны Хаант Улсаас Монгол Улсад хавсран суух Элчин сайд “Хилэнт эх” хэмээх луу жилд Итгэмжлэх жуух бичгээ анх удаагаа өргөн барьсанд бэлгэшээж буйгаа тэмдэглэж, баяр хүргэж, амжилт хүсэв. Хоёр орон газар …