УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлаж байна. Хаалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын үйл ажиллагааг дүгнэж үг хэллээ. Тэрбээр, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан 2024 оны хаврын ээлжит чуулган завсарлах гэж байна. Хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна. …
Мэдээ мэдээлэл
June, 2024
-
5 June
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд байрлах авто угаалгын газрыг буулгалаа
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайн засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалангаас тодрууллаа. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна. Тодруулбал, гадна талбайг ногоон байгууламж болгон тохижуулах …
-
5 June
БНХАУ-тай нөхөн сэргээгдэх эрчим хүчний байгууламжийг сайжруулах чиглэлд хамтран ажиллана
Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг БНХАУ-ын Чанша хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа болон цаашид хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг уулзалтад ирсэн төлөөлөгчдөд талархал илэрхийлэн “Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, …
-
5 June
АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган авто зогсоол, ногоон байгууламж болгон тохижуулна
Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, АШУҮИС-ийн төв эмнэлгийн хойно зөвшөөрөлгүй барьсан 52 гараашийг буулган, тохижуулах хүсэлтийг тус эмнэлгийн удирдлагууд тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа. АШУҮИС-ийн төв эмнэлэг нь Баянгол дүүргийн дөрвөн хорооны иргэд болон харьяалал харгалзахгүйгээр иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Гэвч эмнэлгийн …
-
5 June
Монголчууд баялагтаа эзэн байх боломжоо хуулиар баталгаажуулж чадсан уу?
Олон жил дуншсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас өргөн барьж, парламент баталсан. Ингэснээр уул уурхайн баялгаас ирээдүй хойчдоо өвлүүлэх, иргэн бүрд хувь хүртээх нөхцөл бүрдэж, хуримтлалын санг нээх боломжтой болсон билээ. Аливаа улс орны хөгжил тухайн улсын иргэн бүртээ салшгүй холбоотой байдаг. Тиймээс “Зууны мэдээ” сонин зургаадугаар сарын “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа Монгол Улсын 30 иргэнийг урьж, …
-
5 June
O.Z: “Яг түүн шиг” шоуг би амжилтаа ахиулах боломж гэж харж байгаа
“Яг түүн шиг” шоуны тав дахь дугаарын ялагч “Тоонот” рекордсын артист, дуучин О.Z буюу Э.Золбоотой ярилцлаа. –Тав дахь дугаарын ялагч болсонд баяр хүргэе. -Баярлалаа. Энэ дугаарт 60, 70-аад оны ретро жанрын уран бүтээлчдээс баззер дарсан онцлогтой дугаар байлаа. Миний баззер бол Африк Симон. Бүжигнээс эхлээд нүүр царайны хувирал, хурц хурц хөдөлгөөн хийж, үзэгчдийг, тайзыг бүрэн эзэмдэж чаддаг, үзүүлж харуулах онцлог …
-
5 June
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 883 хэрэг шалгагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 21 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 3 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 87 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 908 …
-
5 June
УИХ-ын сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна
УИХ-ын ээлжит 9 дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ. Дээрх нэр дэвшигчдийн 6 нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ 2 сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг …
-
5 June
Боловсролын зээлийн санд ажиллаж байсан 2 хүнийг яллагдагчаар татжээ
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн алба болон Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сантай холбоотой хэрэгт Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Боловсролын зээлийн сангийн зээл тэтгэлэгтэй холбоотой үйл ажиллагаа хуулийн хүрээнд явагдсан эсэхийг бүрэн шалгаж, тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагааг өргөн …
-
5 June
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2022, 2023 оны байдлаар судалж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Дээрх хугацаанд Нийслэлийн хэмжээнд хууль бусаар ан агнах 44, хууль бусаар мод бэлтгэх 36, байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх 52 хэрэг шалгагдаж, байгаль экологид 1.2 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Эдгээр хэрэгт нийт 101 хүн яллагдагчаар татагдсанаас 57 …
-
5 June
Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 3 жилийн хугацаанд гэмт хэргийн улмаас 659 хүүхэд хохирчээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүүхдийн эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой тодорхойлох үүднээс тус дүүргийн хэмжээнд сүүлийн гурван жилийн хугацаанд гарсан хүүхэд хохирсон гэмт хэргүүдийг судалжээ. Тус дүүрэгт хүүхдийн эсрэг гэмт хэрэг 2022 онд 254 бүртгэгдсэн бол 2023 онд 14.8 хувиар өсөж 317 хэрэг, 2024 оны эхний улирлын байдлаар 74 хэрэг тус тус гарч, нийт 645 гэмт …
-
5 June
УЕПГ:Авлига, албан тушаалын 5 хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 5 дугаар сарын 27-ноос 31-ний өдрүүдэд 266 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 85, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 28, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Авлига, албан тушаалын 5, Хүрээлэн байгаа орчны эсрэг 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг …
-
5 June
Б.Цэрэндэжид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
АНУ-ын Техас мужид пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 5-р сарын 21-нээс 6-р сарын 1-нд болов. Тэмцээнд манай улсаас Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 20 тамирчин өрсөлдсөнөөс өсвөр үеийн охидын 76 кг-ын жинд Б.Цэрэндэжид цээжнээс 100 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр пауэрлифтингийн охидын ангилалд ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын гурав дахь тамирчин болж байна.
-
5 June
Нэг цэгийн үйлчилгээний төвүүд эх хүүхдийн өрөөтэй болно
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүүвэй өртөө” болон “Ийм Бол Гоё” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичгийг байгуулснаар иргэдэд тав тухтай орчинд ажиллаж, амьдрах ээлтэй орчин бүрдүүлэх, эх хүүхдийн эрхийг хамгаалах, хөхөөр хооллолт болон эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих “Бүүвэй өртөө” төслийг хэрэгжүүлэх юм. “Бүүвэй өртөө” төслийн хүрээнд …
-
4 June
Нийслэлийн хэмжээнд нийт 150 мянга гаруй цэцэг тариад байна
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр энэ онд нийслэлийн есөн дүүргийн 99 байршилд 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг суулгахаар төлөвлөсөн. Ингэхдээ ихэвчлэн нийслэлийн авто замын томоохон уулзварууд болоод цэцэрлэгт хүрээлэн, хөшөө дурсгалын өмнөх талбайд цэцэг суулгаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 150 мянга гаруй цэцэг тарьсан бөгөөд 30 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хотын өнгө үзэмжийг сайжруулах, нийтийн эзэмшлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл