Реппер Jay-Z албан ёсоор анхны тэрбумтан хип хоп уран бүтээлч болсон тухай дэлхийн тэрбумтнуудын жагсаалтыг танилцуулдаг Forbes сэтгүүл зарлажээ. Jay-Z-гийн хөрөнгийн хэмжээг нэг тэрбум ам.доллар гэж тооцоолсон байна. Реппер Jay-Z амжилтад хүрэхэд түүний гэргий Beyonce гол нөлөө үзүүлсэн хэмээн Forbes сэтгүүл онцолжээ. Jay-Z буюу Шон Картер нь Нью Йорк хотод өссөн бөгөөд 1996 онд “Reasonable Doubt” нэртэй анхны цомгоо гаргаж, …
Мэдээ мэдээлэл
June, 2019
-
7 June
Киноны ахмад уран бүтээлчид БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцаад иржээ
Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол киноны ахмад уран бүтээлчид дэлхийн киноны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д аялаад ирлээ. “Мөрөөдлийн аялал” хэмээх уран бүтээлийн аялалд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан нарын МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад уран бүтээлч Бээжин-Шанхай-Нинбо-Гуанжу-Макао хотоор аялсан юм. Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” …
-
7 June
Д.Лүндээжанцан: 3.2 сая иргэн, улс эх орны нийтлэг эрх ашиг, ирээдүй хойчийн төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсрууллаа
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр (2019.06.06) Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, С.Бямбацогт , Я.Содбаатар, Б.Саранчимэг, Х.Нямбаатар, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, М.Оюунчимэг нар төслийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг хийлээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг үе, үеийн парламентууд ярьж, тодорхой төслүүдийг боловсруулж, иргэд, олон нийтээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон …
-
7 June
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол боллоо
Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны дунд сарын шинийн 03-ны Хотол чуулган барилдлагатай Хөх нохой энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо. Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, …
-
7 June
Ерөнхийлөгч Х.Баттулга олон улсын 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирлыг хүлээн авч уулзав
Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 3х3 сагсан бөмбөгийн холбооны захирал Алекс Санчезийг хүлээн авч уулзав. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав, Монголын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга нар оролцлоо. Ноён Алекс Санчез 18 хүртэлх насны …
-
7 June
Д.Цогтбаатар: Сингапур улс АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна
Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв. Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцав. Сайд Д.Цогтбаатар Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол …
-
7 June
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д.Цогтсайханыг томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болжээ
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн жагсаалтаас санал хураалт явуулах ажиллагаа өчигдөр (2019.06.06) болжээ. Давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний санал хураалтад нийт шүүгчдийн 96.5 хувь буюу 109 шүүгч оролцжээ. Санал хураалтад оролцсон шүүгчдийн 87.2 хувь нь Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгосон байна. Тиймээс Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгох тухай …
-
7 June
Өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ
Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 07-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ⏱10:00-15:00 цагт: 15, 18-р хороо 13-р хороолол 36/А, 36/Б, 37, 69-72-р байрууд, Хос шилтгээн, Алтан Өргөө СӨХ, Дархан минж, Эй Жи энд Би ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор ⏱13:00-17:00 цагт: 14-р хороо 13-р хороолол ХӨСҮТ, Эрин лайн, Доог …
-
7 June
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Бусад нутгаар хална. 2019 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, …
-
6 June
Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын даргаар Ж.Батзандан сонгогдлоо
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар АН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, шинэ нам байгуулсан билээ. Тэд “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” гэх нэртэй намыг байгуулж өнөөдөр /2019.06.06/ намын үүсгэн байгуулагчид анхдугаар хуралдаанаа Төрийн ордны Их танхимд хийж байна. Тэгвэл тус намын анхдугаар хуралдаанд оролцогчдын олонхийн саналаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намын даргаар сонгогдлоо.
-
6 June
“Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн баталлаа
Нийслэлийн ИТХ-ын XХV хуралдаан өнөөдөр үргэлжилж байна. Нийслэлийн ИТХ дахь АН-ын бүлгээс өнгөрсөн долоо хоногт “Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журам”-ыг шинэчлэн батлах тухай, Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлаар завсарлага авсан билээ. Тиймээс өнөөдрийн хуралдаанаар дээрх хоёр асуудыг хэлэлцэнэ. Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн болон Нийслэлийн …
-
6 June
“Талын салхи -2019” олон улсын Мото наадам энэ амралтын өдрүүдэд болно
“Монголын чопперчин ахан дүүс” ТББ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газартай хамтран “Талын салхи-2019” олон улсын мото наадмыг энэ сарын 8,9-ний өдөр зохион байгуулах гэж буй талаараа өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Тав дахь жилдээ зохион байгуулж буй уг арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд нээн 800 мото спорт сонирхогчид Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулан …
-
6 June
Ч.Улаан: Салбарт боломж болоод ирээдүй их байгаа ч шийдвэрлэх асуудал олон байна
ХХААХҮ-н сайд Ч.Улаан 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Арьс ширний үйлдвэрлэл эрхлэгчдийн хүсэлтээр арьс шир боловсруулах Их-Эргэлт ХХК, арьс шир боловсруулах болон цүнх үйлдвэрлэлийн Монгол Шевро ХК болон гутал үйлдвэрлэгч Хос-Аз ХХК-ны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Их Эргэлт ХХК нь адуу, үхрийн ширэн түүхий эдийг гүн боловсруулан Испани, Франц, Вьетнам, Итали, БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос зэрэг улсуудад экспортлодог …
-
6 June
“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ
“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Мастер тогоочдын холбоотой хамтран Монголд 2 дахь удаагаа Мишээл экспо үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж, тэмцээн эхэллээ. “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн онцлог нь Дэлхийн Тогооч Нарын Холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж, “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улс, дэлхийд таниулах зорилгоор Үндэсний уламжлалт хоол болох битүү …
-
6 June
“Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцаллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрыг эзэмшиж буй “Улаанбаатар капитал ББСБ” компанийн эзэмших эрхийг цуцлах захирамж гаргалаа. Захирамжид “Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, “Хөрөнгийн бирж”-ийн урд талд байрлах 700 мкв газрын “Улаанбаатар хотын банк” ХХК-д эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл