Мэдээ мэдээлэл

December, 2018

  • 14 December

    Л.Болд ард түмнээс сонгогдсон болохоос биш АН-аас УИХ-д сонгогдоогүй

    Зуугаад жилийн буурал түүхтэй МАН-ыг дотооддоо маргаж байхад гуч хүрэхгүй жилийн дурсамжтай АН-ынхан нялхсын өвчинд хөтлүүлэн дундуур нь давхиж ороод өөрсдөө хэлмэгдэв. С.Эрдэнэ дарга гишүүдээ хөөж тууж, сахилгын арга хэмжээ авах зэргээр “Муу эр дайнд хөөрөх”-ийн үлгэрийг сонгодог утгаар нь харууллаа. Үүнээсээ болж УИХ-д бүлэггүй болж, айсуй сонгуулиар Ж.Батзандан, Л.Болд гэсэн найдвартай хоёр суудлаа алдахаас гадна намынхаа гишүүд дэмжигчдийн итгэлийг …

  • 14 December

    Шударга ёсны тэмцэл хөрөнгө оруулагчдыг наашлуулж байна

    Цаг хугацааны хүрдийг Энхболдтонгууд засаг тонгорохоор дуу, дуугаа авалцан микрофоны өмнө сүржин мэдэгдэж байсан сар гаруйн өмнөх рүү буцаая. ЖДҮ, сахилга бат, хариуцлага алдсан алдаагүй, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласандаа уучлал гуйхгүй, Ерөнхий сайд засаглаж чадахгүй байна гэж тал, талдаа маргалдаж эхлэв. Ийн маргалдаж байх хооронд Оюутолгой төслийн голлох хөрөнгө оруулагч Рио Тинто компани Монгол Улсыг дотоодын улс төрийн маргаанаас шалтгаалсан …

  • 14 December

    М.Энхболд: Огцруулах саналыг байнгын хороогоор хэлэлцэж дүгнэлт гарах хүртэл чуулганыг удирдахгүй 

    Улсын Их Хурлын чуулганы  өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагт эхлэх товтой байсан ч Засгийн газрын гишүүд болон Улсын Их Хурлын зарим гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны танхимд орж ирээгүйгээс хуралдааны ирц бүрдэхгүй байсан тул хуралдаан даргалагч болон ирцэд бүртгүүлсэн гишүүд ирц бүрдэхийг хүлээсээр багагүй хугацааг өнгөрөөв. Өчигдөр буюу 12 дугаар сарын 13-ны өдөр УИХ-ын нэр бүхий 38 гишүүн УИХ-ын даргыг үүрэгт ажлаасаа …

  • 14 December

    Бенгалын гал, салют зэрэг пиротехникийн хэрэгслийг хэрэглэхгүй байхыг анхааруулж байна

    Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулахдаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд салют, бенгалын гал болон чанарын шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгслийг дур мэдэн хэрэглэдэг. Зөвшөөрөлгүй газраас худалдан авч, улмаар салют буудуулах, сүлд модыг чимэглэхдээ мэргэжлийн бус хүнээр хийлгэдгээс болж бэртэж гэмтэх тохиолдол гардаг юм. Тухайлбал 2010-2011 онд пиротехникийн хэрэгсэлд 11 хүн өртөж бие эрхтэнээ …

  • 14 December

    Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оногдуулжээ

    Энэ оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт оршин суух 37 настай эмэгтэй Дархан-Уул аймгийн Дархан суманд гэрийнхээ гадаа тоглож байсан таван настай Э гэгч охиныг хууран мэхэлж Улаанбаатарт авчирсан байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүлэн баривчилсан билээ. Тэгвэл таван настай охиныг хулгайлсан гэх хэрэгт холбогдоод байгаа П.Батсуурьт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2018.12.13/Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 14 December

    Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

    Арванхоёрдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-30 см нэмэгджээ. Харин нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр …

  • 14 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2018 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 22-27 хэм, Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, …

  • 13 December

    Дөрвөн сая ам.долларын АВЛИГЫН ХЭРГИЙГ нуусан С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар эрүүгийн хариуцлага хүлээх үү?

    Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд тухайн үед Хуульзүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин өөрийн твиттер хаягаараа дамжуулан дөрвөн сая ам.доллар “Голомт” банкаар дамжуулан нэр бүхий албан тушаалтанд авлига өгсөн гэх баримтыг олон нийтэд дэлгэсэн байдаг. Тухайн үед дээрх мөнгөний гүйлгээ “NRI LLC” компанийн данс руу хийгдсэн байдаг ба энэ мөнгийг хэн гэдэг албан тушаалтанд өгсөн талаар олон нийтийн дунд …

  • 13 December

    Шангри-Ла зочид буудалд АНУ-ын иргэн нас баржээ

    Шангри-Ла зочид буудалд өчигдөр  АНУ-ын иргэн нас барсан байжээ. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага 10.30 цагийн орчимд ирсэн аж. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид хэргийн газарт очиж, шалгалт хийхэд тус зочид буудлын ѳрѳѳнд АНУ иргэн 34 настай эрэгтэй М нь ѳмдний тэлээгээр ѳѳрийгѳѳ боомилсон байдалтай, амиа алдсан байжээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид хэргийн газраас архины шил болон бусад эд зүйлсийг …

  • 13 December

    Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг огцруулсны дараа 60 тэрбумын хэлэлцүүлгийг хийх хэрэгтэй

    УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн долоо хоногт өөртэй нь холбоотой 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах үүргийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад өгсөн билээ. Гэвч өнөөдрийг хүртэл УИХ-ын даргын нэр холбогдсон 60 тэрбумын хэргээр хэлэлцүүлэг зохион байгуулах нь битгий хэл хэзээ зохион байгуулах нь ч тодорхойгүй байна. Харин албаны эх сурвалжийн мэдээлснээр 60 тэрбумын хэлэлцүүлэг хийх эсэхийг эхлээд УИХ-ын даргын …

  • 13 December

    МАН М.Энхболдыг явуулах нь, одоо АН С.Эрдэнийг явуулахгүй бол нар өөдөө харахгүй

    Халуун намраар хөллөсөн улс төрийн үйл явдал хөхөө өвлийн хүйтнийг үл ажран дүрэлзэж байна. “МАНАН-гийн” хэмээн цоллуулж байсан 27 гишүүнээс тав нь нүүр буруулж, шударга ёсны талд зогссон нь олны талархалд морилов. Нөгөө талаас УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар 39 гишүүн гарын үсэг зурж нэгдсэн нь сонгогч олны дунд нэгэн гэрэл гэгээг асаалаа. Алдарт “60 тэрбум”-ын хэргийг эвлүүлэг хэмээн хоёр жилийн …

  • 13 December

    УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах нөхцөл бүрдлээ

    УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулахаар нэр бүхий 40 гишүүн нэгдэж, гарын үсэг зурлаа. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн, 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон зэрэг хэд, хэдэн үндэслэл тавьж, ажлаа хүлээлгэж өгөхийг шаардаж байгаа бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх 60 тэрбумын хэргээр нь Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгтөл дээрх нэр бүхий 40 гишүүн байнгын …

  • 13 December

    Утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүллээ

    Эрүүл мэндийн яамнаас утааны эсрэг маск зүүж эрүүл мэндээ хамгаалах аяныг эхлүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар судалгааг НЭМҮТ болон НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хийсэн байна. Энэхүү судалгаанаас харахад уушгины хатгалгаа өвчин бага насны хүүхдийн дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Тийм ч …

  • 13 December

    Хойд туйлд аялах эрхийн төлөө Э. Энхсаруул өрсөлдөж байна

    Шведийн “Fjallraven Polar” аяллын хувцас хэрэглэлийн компаниас зохион байгуулдаг Хойд туйлд  нохойтой чаргаар аялах “Fjallraven 2019” эрхийн төлөө дэлхий дахинд Монгол дээл хувцастайгаа аялж, үндэсний өв соёлоо сурталчилдаг Энхсайханы Энхсаруул өрсөлдөж байна. Э.Энхсаруул ялагч болоход тун ойрхон байгаад бөгөөд өрсөлдөгч нь 1.3 сая хүнтэй  Эстон улсын оролцогч бүсгүй юм. Саналын зөрүү ердөө гурван мянга гаруй л байна. Санал хураалт өнөөдөр 17 цагаас дуусах тул  хүн бүр  …

  • 13 December

    Саун массажны газарт 18-28 насны 15 эмэгтэй биеэ үнэлж байжээ

    Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид энэ сарын 11-ний өдөр Нийслэлийн зарим дүүрэгт саун массаж нэрийн дор биеэ үнэлэлт зохион байгуулж буй газруудад гэнэтийн шалгалтыг хийсэн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэнэтийн шалгалтаар таван газарт 15 эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ. Тэднийг биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангаж өгсөн этгээдүүдэд мөн …