Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 28 September

    Кино урлагийн шилдгүүд өнөөдөр тодорно

    Монголын Үндэсний кино урлагийн акедемиас зохион байгуулдаг“Академи авардс-2018″ наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өнөөдөр “Зайсан Хилл” цогцолборт 7дахь жилдээ болж шилдгүүдээ тодруулна. “Академи авардс-2018″ кино наадам нь уран сайхны, богино хэмжээний, баримтат кино гэсэн нийт 18 номинацид шилдгүүдийг тодруулан Академийн дээд шагналыг гардуулдаг. Энэ жилийн наадмын хувьд дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан бүтээлүүд өрсөлдөн тус наадмын шилдгээр тодрох юм.  Энэ удаагийн “Академи авардс” кино наадамд нэр …

  • 28 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

    Бүгд Найрамдах Азербайжан улсад ажлын айчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  тус улсын Баку хотноо ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагааны талаар Ерөнхийлөгч нар санал солилцож, энэ сарын 11-13-нд ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр уулзахдаа ярилцсан хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих асуудлаар …

  • 28 September

    Д.Пүрэвдорж агсны нэрэмжит “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам болно

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн 85 насны ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хөх үндэсний гал” яруу найргийн наадам ирэх аравдугаар сарын 15-нд болно. Үндэсний бахархал нэвт шингэсэн,тусгаар тогтнолын тухай бадрангуй шүлэг найргийн санг арвижуулахад дээрх наадмын зорилго оршино. Бүтээлийг ирэх аравдугаар сарын 10 хүртэл dp.san1933@gmail.com хаяг, МЗЭ-ийн байранд хүлээн авах аж. Наадамд оролцох шүлгийн …

  • 28 September

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 28-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 28 September

    Харумафүжи Д.Бямбадорж энэ сарын 30-нд зодог тайлна

    Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол есдүгээр сарын 30-нд буюу энэ ням гаригт болно. Харумафүжи Д.Бямбадорж 28 насандаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Макүүчи буюу дээд зиндааны 2012 оны долоо, есдүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь их аварга цол хүртсэн юм.Тэрбээр гадаадын тав дахь, Монголын гурав дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорсон аж. Харумафүжи Д.Бямбадорж …

  • 28 September

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг онцгойлон анхааруулж  байна. 2018 оны 09 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын зарим …

  • 27 September

    Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

    Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 15-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын …

  • 27 September

    “Монгол эм импэкс концерн”-ыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа

    Нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг одонгоор шагнадаг уламжлалтай. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ сарын 26-ны өдөр хуралдаж, Улаанбаатарын оршин суугчид төдийгүй монголын ард түмний эрүүл мэндийн “манаанд” 95 жил зогсож буй “Монгол эм импэкс концерн”-ыг уг одонгоор шагнах тогтоол гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан өнөөдөр болж …

  • 27 September

    Хүүхэд эмнэлэгт төрсөн өдрөөс эхэлж регистрийн дугаар олгоно

    Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 хөтөлбөрийг хүрээнд төрөөс иргэдэд чиглэсэн үйлчилгээний 80.85 хувиас доошгүй хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ, Нэг иргэн-Нэг бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар 2016 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулжээ. Санамж бичгийн үр дүнд …

  • 27 September

    Е.Примаковын 10 боть бүтээлийг А.Гутерришд гардуулжээ

     ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын нарийн бичгийн дарга Антониу Гутерришд Евгений Примаковын 10 боть бүтээлийг дамжуулан өгчээ. Ботийг гардуулан өгөх ёслол НҮБ-ын нарийн бичгийн даргын байранд болсон байна.

  • 27 September

    Д.Трамп БНХАУ-ыг баримт нотолгоогүй сэрдэв

    11 дүгээр сарын 6-нд болох АНУ-ын завсрын сонгуульд БНХАУ хөндлөнгөөс оролцох зорилготой байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг буруушаав.

  • 27 September

    Тавантолгойн коксжих нүүрсийг гуравдагч зах зээл рүү экспортлоход ОХУ-тай хамтарна

    Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Энэ үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ. Түүнчлэн Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх …

  • 27 September

    Ө.Дүүрэнбаяр хүрэл медаль хүртлээ

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн(ДАШТ) Азарбайжаны Баку хотод өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Эрэгтэйчүүдийн +100 кг жингийн хүрэл медалийн төлөө ОУХМ Ө.Дүүрэнбаяр Чехийн бөх Лукасыг ялж, медалийн тавцанд зогслоо. Тэрбээр шөвгийн наймд “Рио 2016” олимпийн мөнгөн медальт Японы бөх Хисаоши Харасаваг цаг дуусахаас 28 секундын өмнө цэвэр ялснаар хагас шигшээд үлдээд байсан юм. Улмаар Европын аварга Гүржийн …

  • 27 September

    “Ил-20”-ийн сүйрэл илүү ноцтой үр дагаварт хүргэж болох байсан

     Газрын Дундад тэнгист сүйрсэн Оросын цэргийн “Ил-20” нисэх онгоцтой холбоотой үйл явдал “илүү ноцтой үр дагавар дагуулж болох байсан” гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

  • 27 September

    Асашёорюү Д.Дагвадорж, МУГЖ Ц. Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна

    Өнөөдөр Асашёорюү Д.Дагвадорж, “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай нарын мэндэлсэн өдөр тохиож байна. Асашёорюү Д.Дагвадорж 1980  оны 9-р сарын 27-нд төржээ. Тэрээр сүмогийн 68 дахь, ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү сүмогийн түүхэн дахь хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна. 2005 онд нэг жилийн бүх башод (хонбашо) түрүүлсэн анхны сүмоч болсон. “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлай 1956 оны энэ өдөр мэндэлжээ.Тэрээр Харанга хамтлагийн анхны гавьяат юм. 1974 онд анх уран …