Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 22 September

    Өнөөдөр зах, худалдааны төвүүд ажиллахгүй

    Дэлхий даяар жил бүрийн есдүгээр сарын 22-ны өдрийг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Манай орны хувьд 2009 оноос хойш хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг тэмдэглэдэг. Улаанбаатар хот жил бүр тус өдрийг хаврын улиралд тэмдэглэдэг байсан бол энэ жил анх удаа дэлхийн автомашингүй өдөр буюу  есдүгээр …

  • 22 September

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад …

  • 21 September

    Дэлхийн энх тайвны өдөрт ЮНЕСКО-гийн ерөнхий захирал илгээлт илгээв

    НҮБ-аас жил бүрийн есдүгээр сарын 21-ний өдрийг улс орнууд болон иргэд хоорондын энхтайвны ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор дэлхийн энхтайвны өдөр болгон тунхагласан байдаг. Энэ жил эл өдрийг “Энхтайвны эрх-Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 70 жил” уриан дор олон улсад тэмдэглэж байгаа юм. Энэ өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулэйгээс ирүүлсэн илгээлтийг хүргэж байна. Уг илгээлтэд, “Хаа нэгэн газар хүний эрх зөрчигдсөөр …

  • 21 September

    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар 25 асуудал хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр захирамж гаргаж, Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.          Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын 2018 оны 69 …

  • 21 September

    “Ялагчдын цуваа” моно жүжгийн олон улсын наадам болно

    Монголын моно жүжгийн төвөөс жил бүр зохион байгуулдаг “Ялагчдын цуваа” (The parade of winners) моно жүжгийн олон улсын наадам энэ сарын 26-30-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. 2015 оноос хойш өдгөө  дөрөв дэх жилдээ зохиогдож байгаа уг уралдаанд энэ жил Монгол, Якут, Тува, Америк, Казакстан, Солонгос, Болгарь зэрэг орны уран бүтээлчид оролцож авьяас билгээрээ өрсөлдөнө. Уг олон улсын …

  • 21 September

    НҮБ: Орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг анхааруулав

    Ливи дэх сөргөлдөгч талуудын тэмцэл үргэлжилсээр байгаатай холбогдуулан нийслэл Триполи хот дахь орон сууцны хороололд халдлага үйлдэхгүй байхыг Ливид тусламж үзүүлэх НҮБ-ын төлөөлөгчийн газраас пүрэв гарагт анхааруулав.

  • 21 September

    Идлибийн асуудлаархи хэлэлцээр хэрэгжсэнээр 3 сая хүний амийг аврах боломжтой гэж мэдэгджээ

     ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын хэлэлцээр хэрэгжсэнээр Идлиб дэх 3 сая энгийн оршин суугчийн амийг аврах боломжтой гэж НҮБ-ын Ерөнхий  нарийн бичгийн дарга Антониу Гутерриш хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.

  • 21 September

    Өнөөдөр Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдана

    Өнөөдөр Азербайжаны нийслэл Баку хотноо жүдогийн ДАШТ-ий эрэгтэй -66 кг, эмэгтэй -52 кг-ийн жингийн аваргууд тодроно. Эрэгтэй 66 кг-н жинд 2017 оны Мастерс тэмцээний аварга, энэ оны Антальягийн гранпри тэмцээний хүрэл медальт ОУХМ Г.Хэрлэн барилдана. Энэ жинд Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Төмөрхүлэг нарын шилдгүүд барилддаг байсан бол өнгөрсөн жилээс Г.Хэрлэн барилдаж байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн дэлхийн аваргын эхний шатанд Узбекстаны …

  • 21 September

    М.Энхболд: Яам, агентлагийн удирдах албан тушаалд 132 хүнийг дур мэдэн томилсон байна

    Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн Төрийн ордонд болж байна. Бүх шатны төрийн байгууллага, засаг захиргааны нэгжийн удирдах 800 ажилтан оролцож буй тус зөвлөгөөнөөр УИХ-ын хаврын чуулганаар баталсан, 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх “Төрийн албаны тухай” шинэ хуулийг хэрэгжүүлж, төрийн албанд шинэтгэл хийх зорилтыг хэлэлцэж байгаа юм. Тус зөвлөгөөн төрийн албанд сахилга хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тогтвортой, чадварлаг, мэргэшсэн …

  • 21 September

    Улаанбаатарт өдөртөө 3-5 градус дулаан байна

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир болон Завхан голын эхээр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна. ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр …

  • 20 September

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь …

  • 20 September

    Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх замын зорчих хэсгийг нээлээ

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн наймдугаар сарын 31-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зүүн тийш гарах гол зам Улиастай уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замыг яаралтай засварлах шийдвэрийг гаргасан. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Улаанбаатар зам засвар, арчлалтын газар тус 3.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг дуусгаж, өнөөдөр зорчих хэсгийг нээлээ. Нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн …

  • 20 September

    Дархан, Эрдэнэт чиглэлийн зорчигч тээврийн үйлчилгээг түр зогсоолоо

    Орон нутагт цасан шуурга шуурч хот хоорондын замын нөхцөл байдал хүндэрчээ.Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Шуурхай бүлэг хуралдаж, зарим чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа. Тухайлбал  хойд чиглэл буюу Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл чиглэлүүд хамаарч байна. Мөн Төв аймгийн Жаргалант, Баян-Чандмань, Дархан, Орхон, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нутагт цас орсны улмаас Тахилт болон 52-ын даваануудын хооронд …

  • 20 September

    Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

    Азербайжан улсын Баку хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Өнөөдөр эмэгтэй 48 кг, эрэгтэй 60 кг-ийн барилдаан болно. Манай тамирчдаас Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг хүч үзнэ. Тэрээр энэ дэлхийн аваргын 48 кг-ийн чансааг тэргүүлж, А хэсгийг толгойлж байна. Мөн 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Амартүвшин оролцох юм. Б. …

  • 20 September

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад автомашин хүлээлгэж өглөө

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулж, иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хүргэх үүднээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан …