Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 19 September

    Чөлөөт бөхийн тамирчид Кемеровог зорилоо

    Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван …

  • 19 September

    Баянзүрхийн товчоо орчмын авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 70 хувьтай байна

    Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанаас Улаанбаатар хотоос зүүн тийш гарах гол замыг яаралтай засварлах шийдвэрийг өнгөрсөн сарын 31-ний өдөр гаргасан. Энэ ажлын хүрээнд Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.5 км автозамыг засах ажлыг эхлүүлээд байна. Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Замын цагдаагийн газрын нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат бусад албаныхан тус замын ажлын …

  • 19 September

    Завьт эргүүлийнхэн 280 хүний амь насыг авран хамгаалжээ

    НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнгөрсөн зургадугаар  сарын 10-наас энэ сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд иргэдийг гол, тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлэх болон авран хамгаалах зорилгоор нийт 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэхдээ …

  • 19 September

    Ил-20 нисэх онгоц сүйрсэнтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгэжээ

    Газар дундын тэнгис дээгүүр нисч явсан Оросын Ил-20 нисэх онгоц Сирийн агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний харвасан пуужинд өртөн сүйрсэн хэрэг гарсантай холбоотойгоор ОХУ-ын Мөрдөн шалгах хороо эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ тухай тус улсын Мөрдөн шалгах хорооны албан ёсны төлөөлөгч Светлана Петренко сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

  • 19 September

    Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ

    Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун ойрын хугацаанд Сөүл хотод айлчлахаа мэдэгджээ. Энэ тухай хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын хэвлэлийн төв мэдээлсэн байна.

  • 19 September

    “Авто машингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ

    Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. “Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын …

  • 19 September

    Францын тэргүүн хатагтай Брижит Макрон кинонд тогложээ

    Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макрон “Vestiaires” гэдэг олон ангит кинонд тогложээ. “Vestiaire” нь богино хэмжээний олон ангит кино бөгөөд Брижитийн тоглосон хэсгүүд болон хамтран тоглосон хүмүүсийн сэтгэгдлийг телевизийн “France2” сувгаар үзүүлжээ. “Брижит манай цуврал киног байнга үздэг фанат учраас бидэнтэй хамт кинонд тоглохыг санал болгосон” гэж жүжигчин Адда Абделли ярьжээ.   Францын тэргүүн хатагтай кино зураг авахуулахдаа цэнхэр тэнгэрийн …

  • 19 September

    Өрөөсгөл хүр эрвээхэйн өндгийг механик аргаар түүх ажил зуслангийн бүсэд үргэлжилж байна

    Нийслэлийн ногоон бүсэд 2018 оны эхний хагас жилийн байдлаар улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 16 мянган га талбайд ойн хөнөөлт хортон шавжийг устгажээ. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр болох Гачууртын амны Шижирийн даваа, Шижир, Хадат, Бургаст, Асгатын ар, Бугат, Бэрх, Их амны ойд тархсан навч шилмүүсний зонхилогч хөнөөлт шавжийг устгах ажлыг Мон Таксаци” ХХК …

  • 19 September

    А.Цэцэгээ: Намрын ногоон өдрүүд Мишээл экспод “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор болно

    Жил бүр зохион байгуулагддаг “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа энэ сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд зохион байгуулагдах гэж байна. Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцэгээгээс энэ талаар тодрууллаа. Намрын ногоо өдрүүд үзэсгэлэн худалдаа хэзээ зохион байгуулагдах вэ? Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалгааг жил бүрийн 9-р сард ХХААХҮЯ, НЗДТГ хамтран хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, …

  • 19 September

    Пол Маккартни Биллбоардад дахин тэргүүлэв

    Шинээр гаргасан Egypt Station цомгийнхоо ачаар Пол Маккартни 36 жилийн дараа Биллбоард хөгжмийн сэтгүүлийн чартыг тэргүүлсэн байна. Энэ сарын эхээр уг цомог Америкт хамгийн алдартай болсон аж. Хамгийн сүүлд ноён Маккартни Биллбоардын чартыг 1982 онд тэргүүлж байжээ.

  • 19 September

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд нээгдлээ

    “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл экспо төвд үргэлжилнэ. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2018” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа болно. есдүгээр сарын 20-нд “Хэрэглэгч танаа” болон “Алтан намар” амтат талх, есдүгээр сарын 21-нд “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” есдүгээр сарын 22-нд “Мах, сүүний анхдугаар аян” есдүгээр сарын 23-нд “Хүүхдэд …

  • 19 September

    Хоёр настай хүүг хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

    Хоёр настай хүүг хулгайлсан хэрэг нийслэлд энэ сарын 6-ны өдөр гарчээ. Тодруулбал, нийслэлээс хулгайлагдсан хоёр настай хүүг цагдаагийн алба хаагчид Эрдэнэт хотод төөрсөн байхад нь олсон аж.  Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр хоёр настай хүүг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоожээ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа юм.  Мөн сэжигтэн этгээдийг эрэн сурвалжилж байгааг цагдаагийн …

  • 19 September

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны есдүгээр сарын 19-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11.00-18.00 цагт: 13-р хороо, 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай трейдинг, …

  • 19 September

    Улаанбаатарт өдөртөө 13-15 хэм дулаан байна

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 20-22-нд нутгийн зүүн хагаст их хэмжээний хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Бусад нутгаар …

  • 18 September

    Маргааш иргэдэд хуулийн зөвлөгөө үнэгүй өгнө

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/08 дугаар тогтоолоор батлагдсан  “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт “Нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг холбогдох нутгийн захиргааны болон хуулийн байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Энэ удаагийн өдөрлөгийг есдүгээр сарын 19-ний өдөр буюу …