Мэдээ мэдээлэл

September, 2018

  • 13 September

    Цалингаа нэмүүлэх багш нарын шаардлагад хариу өглөө

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмүүлэх асуудлаар тавьсан шаардлагынх нь хариуг өгчээ. Засгийн газраас багш нарын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх асуудлыг зөвшилцлийн зарчмаар шийдвэрлэж, ажил хаялтыг яаралтай зогсоож хүүхдийн сурч боловсрох эрхийг …

  • 13 September

    “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн урагшилж байна

    АНУ-ын эргийг чиглэн урагшилж буй “Флоренс” хар салхинаас хүчтэй “Манхут” далайн шуурга Филиппин, Тайвань болон Хонг Конгийг чиглэн ирж байна. “Манхут” далайн шуурга нь 250 км/ц хурдтайгаар Номхон далайг хөндлөн туулж байгаа бөгөөд АНУ-ын бүрэлдэхүүнд байдаг “Гуам” арлыг хэдийнээ дайран өнгөрч, үерийн гамшиг үүсгэсний зэрэгцээ цахилгаан хангамжийг тасалдуулаад байгаа ажээ. Уг шуурга нь баасан гарагт Филиппинийн хойд хэсэгт хүрэх төлөвтэй …

  • 13 September

    “Япон соёлын наадам 2018” энэ амралтын өдрүүдэд болно

    “Япон соёлын наадам 2018” арга хэмжээ энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг БОАЖЯ, Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон аялал жуулчлалын зарим компаниуд хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 15, 16 өдрүүдэд жанжин Д.Сүхбаатарын талбайд 11:00-17:00 цагын хооронд зохион байгуулагдах, Монгол, Япон …

  • 13 September

    “Намрын ногоон өдрүүд” Мишээл экспо төвд болно

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний борлуулалтыг дэмжих зорилгоор дундын зуучлалгүйгээр шууд худалдан борлуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээг 2018 оны есдүгээр сарын 18-24-ний өдрүүдэд Мишээл …

  • 13 September

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 13-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, БЗД-ийн Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Ахмадын хороо, ШЯЛЛОМ Энхжин нийгэмлэг, Дэлгэр Тэс, Вай Эм Ти, Баяндэмбэрэл, ОТР, Мянганы гол, Ганцаг, Шунхлай …

  • 13 September

    Мессиг магтжээ

    Бока Хуниорс багийн довтлогч Карлос Тевес Аргентины шигшээ болон “Манчестер Юнайтэд” багуудад хамт тоглож байсан Лионель Месси, Криштиану Роналду нарын ялгааны талаар ярьжээ. Тевес “Би Мессиг биеийн тамирын танхимд байхыг нь хэзээ ч хараагүй. Түүнийг бэлтгэл сургуулилт хийж байхыг нь бараг үзээгүй шүү. Тэр бол байгалиас заяасан авьяаслаг тоглогч. Дахин давтагдахгүй хөлбөмбөгчин.  Роналдугийн хувьд тэр зааланд бараг амьдардаг гэж хэлж …

  • 13 September

    Иргэд борооны улмаас эвдэрч сүйдсэн зам, гудамж талбайг засаж өгөхийг хүслээ

    Үерийн уснаас үүдэж нийслэлийн зарим гэр хороололын гудамж талбайн зам эвдэрч сүйдэн, борооны ус тогтож, машин тэрэг, хүн явахад хүндрэлтэй болсонтой холбогдуулан Сүхбаатар дүүргийн 15, 16-р хорооны иргэд, оршин суугчдын зүгээс Дамбадаржаа орчимд үүссэн дээрх нөхцөл байдлыг яаралтай засч өгөөч гэсэн хүсэлтийг өөрийн тойргоос сонгогдсон НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатарт уламжилжээ. Иргэд оршин суугчдын хүсэлтийн дагуу өчигдөр /2018.09.12/ НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар газар …

  • 13 September

    МУГЖ Н. Төмөрхуяг таалал төгслөө

    “Ухаарч амьдрах хорвоо” дуугаараа ард түмний сэтгэлд хоногшсон Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Н.Төмөрхуяг  өвчний улмаас таалал төгсөж, Монголын урлагт нөхөж баршгүй гарз тохиолоо. Тэрээр 1980 оны сүүлээр Монголын нийтийн дууны урлагт урт устэй, солгой гараараа гитар тоглон уянгалаг сайхан хоолойгоор “Амьдрал хайр дээр тогтдог” хэмээн дуулсаар ард түмний сэтгэлийн нандин өргөөнд дуутайгаа заларсан хүн бол яахын аргагүй, Н.Төмөрхуяг. “Ухаарч амьдрах хорвоо”, …

  • 13 September

    Г.Занданшатар: Монгол контентыг үзэгчдэд хүргэхэд дэмжлэг үзүүлнэ

    Улсын драмын эрдмийн театрын хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар үйлчлэх, театрын урлагийг сурталчлах зорилгоор аялан тоглолт хийдэг уламжлалтай. Энэ жилийн “Театрын өдрүүд” аялан тоглолт Баянхонгор аймгаас энэ сарын 12-нд эхэллээ. “Би эндээс явахгүй”, “Эцсийн зогсоол, зөвхөн чи”, “Надаар тоглосон хайр”, “Бардам туулай” зэрэг шилдэг уран бүтээлээ толилуулахаар тэд бэлтгэжээ. Улсын драмын …

  • 13 September

    ОХУ, Япон энэ онд багтаан найрамдлын гэрээ байгуулж магадгүй

    ОХУ болон Японы газар нутгийн маргааныг зохицуулахын тулд энэ ондоо багтаан хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илэрхийлжээ. Энэ ондоо багтаан ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр найрамдлын гэрээг байгуулцгаая гэж тэрбээр Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгдсэн байна. Харин Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хуралдааны өмнө ярилцлага өгөхдөө, Япон болон ОХУ-ын хооронд …

  • 13 September

    ОХУ, БНХАУ байгалийн хий нийлүүлэх ажлыг яаравчлахаар тохиролцлоо

     “Сибирийн эрч хүч” хийн хоолойн “Өрнөд” маршрутаар дамжуулан байгалийн хий нийлүүлэх эрхийг яаралтай авахаар ОХУ, БНХАУ тохиролцлоо гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ. БНХАУ-ын дарга Си Жиньпин өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзах үеэрээ “Өрнөд” маршрутаар байгалийн хий дамжуулж эхлэх ажлыг яаралтай зохион байгуулах чиглэл өгсөн гэж тэрбээр мэдэгдэв. Одоогийн байдлаар “Газпром” компани “Сибирийн эрч хүч” хийн хоолойг …

  • 13 September

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа

    УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хэд хэдэн удаа хойшлоод байсан шүүх хурал өдрийн турш үргэлжилж хэргийг мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргажээ. Шүүх хуралд гишүүн асан Д.Гантулга болон хохирогч Ч.Наранзаяа нар оролцсон бөгөөд хаалттай болсон юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан …

  • 13 September

    Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хур тунадас нойтон цас орж, 13-14-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. 2018 оны 09 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас, …

  • 12 September

    Ерөнхийлөгч Х.Баттулга дарвуулт завины уралдааны шагнал гардуулах ёслолд оролцлоо

    ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр “Росконгресс цом”-ын төлөөх Platu 25 дарвуулт завины уралдаан болж өнгөрлөө. Уг уралдаанд Оросын Алс Дорнод болон бусад бүс нутгаас хүрэлцэн ирсэн мэргэжлийн 14 баг өрсөлдсөн байна. Дорнын эдийн засгийн чуулганы Өргөтгөсөн хуралдаанд оролцсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганд оролцож байгаа Төрийн тэргүүн, Ерөнхий сайд нарын хамтаар …

  • 12 September

    УБТЗ-ын дарга нар осолд орж нас барсан гэсэн худал мэдээллийг тараажээ

    “УБТЗ” ХНН-ийн газрын дарга нар Замын Үүдэд ажлаар явж байгаад осолд орж нас барсан” гэсэн мэдээлэл сошиал орчинд түгсэн нь худал ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Худал ташаа мэдээллийг УБТЗ-ын удирдлагын нэр хүндийг унагах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн тараасан ээлжит явууллага болохыг анхааруулж байна. “УБТЗ” ХНН болон тус нийгэмлэгийн ажилтнуудын нэр хүндийг унагах зорилготой аливаа худал ташаа мэдээллийг …