МҮХАҮТ-ын ээлжит 20-р их хурал өчигдөр болж тус танхимын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд ерөнхийлөгчөөр UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин сонгогдлоо.Тэрбээр хамгийн олон санал буюу 259 санал авсан бөгөөд ирэх дөрвөн жил тус танхимыг удирдах юм. Санал хураалтын удаах байранд Б.Лхагважав 127, Ч.Ганхуяг 73, Б.Жаргалсайхан 25 санал тус тус авсан байна.
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
1 March
“Эх орончдын өдөр”-т зориулсан барилдаан өнөөдөр болно
Шарагчин гахай жилийн эхний барилдаан “Эх орончдын өдөр”-т зориулснаар өнөөдөр Монгол бөхийн өргөөнд болно. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно. Өнгөрсөн жилийн барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэсэн билээ. Их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын начин Ч.Баянмөнх нар шалгарсан …
-
1 March
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир …
February, 2019
-
28 February
Ерөнхийлөгч тусгай олимпын зуны наадамд оролцох баг тамирчдад төрийн далбааг гардуулж өгөв
Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Д.Үүрийнтуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх Ц.Чинбат нар өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд тусгай олимпын зуны наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг хүлээн авч уулзлаа. Ирэх сарын 8-22-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо оюуны бэрхшээлтэй хүмүүсийн тусгай олимпын …
-
28 February
Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн залуучуудын УАШТ болно
Жүдо, самбо бөхийн 21 удаагийн Монгол Улсын аварга,дэлхийн тулааны спортын наадмын хошой аварга, олон улсын хэмжээний мастер Батбаярын Ариун-Эрдэнийн нэрэмжит жүдо бөхийн 2019 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сарын 1-3-нд Булган аймагт болно. Эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх тус тэмцээнд нийслэлийн болон 21 аймгийн спорт хороо, клубын жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдөх юм. Тэмцээнд эрэгтэйчүүдийн 55, …
-
28 February
“Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалтай холбоотой материалуудыг нууцаас гаргалаа
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон холбогдох материалуудыг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компанид шилжүүлснийг Засгийн газар буруутгаагүй гэдгийг тэрбээр онцолсон. Хамгийн гол нь төрийн мөнгөөр төрийн өмчийг хууль бусаар худалдаж авсан байж болзошгүй таамаглалыг …
-
28 February
Хувь тэнцүүлсэн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Н.Амарзаяа, М.Билэгт, Г.Мөнхцэцэг, Н.Оюундарь, М.Оюунчимэг, Д.Оюунхорол, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ц.Цогзолмаа, Б.Ундармаа, А.Ундраа нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг санаачилж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн буюу бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийн хэмжээг бүрэн тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх зохицуулалтыг тусгажээ. 1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах …
-
28 February
Х.Баттулга: Шүүх засаглал, зөв, шударга байж Монголын төр цэвэр байх учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт зарлиг гардуулж, үг хэлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай” 27 дугаар зарлиг гаргаж: Гансүхийн Есөн-Эрдэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан …
-
28 February
Энэтхэг, Пакистаны хооронд дайн дэгдэх үү
Цөмийн зэвсэгтэй хоёр гүрний хоорондох зөрчил улам бүр хурцадлаа. Үүнд юу нөлөөлөв? Энэтхэг, Пакистаны Зэвсэгт хүчнүүд ямар арга хэмжээ авсан бэ? Энэ талаар ТАСС агентлаг таван мэдээлэл бэлтгэжээ. Мөргөлдөөн юунаас эхлэлтэй вэ? Их Британиас тусгаар тогтносны дараахан Энэтхэг, Пакистан улсад шашин хоорондын мөргөлдөөн, цагаачлал газар авчээ. Амиа алдсан хүн хэдэн зуугаар тоологдож байв. Ингэхдээ Британийн Энэтхэгийг шашны зарчмаар хуваах боломжгүй байсан …
-
28 February
Нийслэлийн Засаг даргаар томилогдсон С.Амарсайхан үүрэгт ажлаа хүлээн авлаа
НИТХ-ын ээлжит бус Vll хуралдаан энэ сарын 26-ны өдөр хуралдаж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийг сонгох асуудлыг хэлэлцсэн. Нийт төлөөлөгчдийн 56.8 хувь буюу олонхийн санал авсан С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид батламжлуулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэхэд хүргүүлсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр захирамж гаргаж, С.Амарсайханыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар батламжилсан …
-
28 February
Иргэдийн анхаарал болгоомжгүйгээс шар өвсний түймэр гарлаа
Энэ сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 хорооны нутаг дэвсгэрийн Шадивлан зусланд шар өвсний түймэр гарчээ. Түймэрийг нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчид, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах 34-р ангитай хамтран шуурхай арга хэмжээ авч түймрийн тархалтыг зогсоож унтраалаа. Түймэр гарсан шалтгааныг тодруулбал иргэдийн анхаарал болгоомжгүйгээс үүдэлтэй байгальд ил задгай халуун үнс, нурам хаяснаас шар өвсний түймэр дэгдсэн байна. 2019 …
-
28 February
Хөлбөмбөгийн охидын шигшээ баг япон дасгалжуулагчтай боллоо
Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн 16, 19 насны шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар ажиллах Японы мэргэжилтэн Наоко Кавамото энэ сарын 26-нд Монголд хүрэлцэн ирлээ. Наоко Кавамото МХБХ-той танилцаж, тамирчидтайгаа уулзсан бөгөөд 3 дугаар сарын 6-ны өдрөөс Монгол Улсад суурьшин ажиллахаар болжээ. Кавамото нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны “А” зэрэглэлтэй дасгалжуулагч, 2002 оноос дасгалжуулагчаар ажилласан. 2014 оноос эхлэн Малдивийн эмэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар 3 …
-
28 February
МҮХАҮТ-ын удирдах багийг сонгох Их хурал эхэллээ
МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ.Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү их хурал нь Танхимын удирдах дээд байгууллага бөгөөд тайлант хугацаанд Танхимын хийсэн ажлыг үнэлж дүгнэн ирэх жилүүдийн зорилтоо тодорхойлж, МҮХАҮТ-ын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Танхимын удирдах байгууллага, албан тушаалтнуудыг сонгодог журамтай. Энэ удаагийн ээлжит XX Их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: МҮХАҮТ-аас 2015-2018 онуудад хийж гүйцэтгэсэн ажлын тайлан Хяналтын зөвлөлийн 2015-2018 онуудад хийж гүйцтэгэсэн ажлын тайлан МҮХАҮТ-ын дүрэмд …
-
28 February
Галт тэрэгний ослын улмаас 25 хүн амиа алджээ
Египетийн нийслэл Каир хотын галт тэрэгний төв буудалд гал гарсны улмаас 25 хүн амиа алдаж, 50 гаруй хүн бэртэж гэмтжээ. Энэ тухай тус улсын үндэсний телевиз мэдээлжээ. Үндэсний төмөр замын захиргаанаас мэдээлснээр, галт тэрэг Каир хотын төвд орших “Ramses” галт тэрэгний буудлын төмөр зам хязгаарлагч бетон хашлагыг мөргөсөн байна. Ослын дараа түлшний саванд дэлбэрэлт болсон аж. Египетийн Ерөнхий сайд Мустафа Мадбули осол болсон газарт очиж, …
-
28 February
Байлдагч Ж.Баярцогт хоёр өрөө байртай боллоо
Цэргийн албанд татагдаж очоод золгүй явдлын улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон Ж.Баярцогт ард түмнийхээ хандиваар өчигдөр /2019.02.27/ хоёр өрөө байрандаа нүүж орлоо. Хандивын аяныг дуучин Э.Энх-Эрдэнэ зохион байгуулсан бөгөөд Ж.Баярцогтын дансанд 51 сая 500 мянган төгрөгийн хандив цугларчээ.Энэхүү мөнгөөр шинэхэн залуу гэр бүл хоёр өрөө байртай боллоо. Өрхийн тэргүүн Ж.Баярцогт шинэ байрандаа нүүж ороод “Монголын ард түмэндээ баярлалаа. Та бүхнийхээ итгэлийг алдахгүйн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл