Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайд буюу ослын голомтод ажиллаад иржээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Шадар сайд Ө.Энхтүвшин ослын талаар танилцуулга хийсэн Мөн хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2019 оны 02 дугаар сарын …
Мэдээ мэдээлэл
March, 2019
-
6 March
Казах курес бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн болно
Казах курес бөхийн Монгол Улсын Аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн анхдугаар тэмцээнийг гуравдугаар сарын есний өдөр Спортын төв ордны “А” танхимд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд оролцогчид -55 кг, -60 кг, -66кг, -74 кг, -82 кг, -90 кг, -100 кг, +100 кг жинд өрсөлдөх бөгөөд жин тус бүрд түрүүлсэн тамирчид хагас сая төгрөг, үнэмлэхүй жингийн аварга нэг сая төгрөг гардах юм. Уг тэмцээнд …
-
6 March
И.Штраусын “Сарьсан багваахай” оператта тоглогдоно
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид И.Штраусын “Сарьсан багваахай” гурван үзэгдэлт операттаг гуравдугаар сарын 9-ний өдөр тоглохоор болжээ. Тус тоглолтын ерөнхий найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бол ерөнхий зураачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Ганбаатар, удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллаж байна. Австрийн нэрт хөгжмийн зохиолч Иохан Штраусын “Сарьсан багваахай” оператта нь анх Вена хотод 1874 онд тоглогдож байжээ. Энэхүү оператта нь …
-
6 March
УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 18-нд болно
Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр үдээс өмнө хуралдаж, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2019 оны гуравдугаар сарын 18-29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтлоо. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг гуравдугаар сарын 18-ны Даваа гарагийн 10:00 цагаас нээхээр болов. Мөн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах үүднээс Улсын Их Хурлын Төсвийн болон Эдийн засгийн байнгын …
-
6 March
Монголын хоккейчид өнөөдөр медалын төлөө өрсөлдөх эрхийн тоглолтоо хийнэ
Олон улсын хоккейн холбооноос зохион байгуулдаг Азийн цом буюу “Asian challenge Cup 2019” тэмцээн Малайзын Куала Лампур хотод болж байна. Өнгөрсөн жилийн аваргаар тодорсон манай хоккейчид Малайзыг 9:5-аар, хоёр дахь тоглолтод Сингапурыг 13:3-аар хожиж, нийт 22 гоолыг оруулаад байна. Өнөөдөр Монгол, Филиппиний тоглолт болж, медалын төлөө өрсөлдөх багууд тодорно. Азийн цомд долоон орны баг хоёр хэсэгт хуваагдан тоглож байгаа бөгөөд …
-
6 March
“Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын тэргүүн байранд 102 дугаар сургуулийн …
-
6 March
Монголын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын тэнгэрт мандууллаа
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Красноярскийн хязгаарын захирагч А.В.Усс-ын урилгаар Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо. Наадмын нээлтийн ёслолд 6,000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3,000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1,000 гаруй уран бүтээлчид оролцлоо. Элчин сайд Б.Дэлгэрмаа арга хэмжээний хүрээнд “Универсиадын хотхон”-д зочилж, тус …
-
6 March
М.Мөнхбаатар ХХБ-тай ямарч хамааралгүй хэмээн мэлзэв
“Эрдэнэт” үйлдвэрт үүссэн асуудал мөнгө угаалтын хэлбэр гэдгийг Засгийн газар эцэслэн тогтоохоор ажиллаж байна. Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг урьдчилан хорих 461-р ангид саатуулаад байгаа. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг анх 2016 оны 6 сарын 28-ны өдөр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын компаны худалдан авсан талаар …
-
6 March
Осолдсон гурав дахь иргэний цогцсыг гаргалаа
Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Эко-Алтан Заамар” компанийн ил уурхайн нурангид дарагдсан иргэдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Аврагчид 03 дугаар сарын 01-ний өдөр таван метрийн гүнд найман удаагийн шумбалт хийж, 19:04 цагт нэг иргэний цогцсыг, 03 дугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол өнөөдөр 12:55 цагт гуравдахь иргэний цогцсыг …
-
6 March
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг ханган ажиллаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын “Менингококкт халдвараас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/13 дугаар тушаалын дагуу нийслэлийн хэмжээнд менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг идэвхижүүлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 142 Өрхийн эрүүл мэндийн төвд 611 эмч, 499 сувилагч, 59 мэргэжилтэн, 120 Ерөнхий боловсролын сургуулийн эмч, 226 цэцэрлэгийн эмч, …
-
6 March
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Цаг агаар дулаарч өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна. Иймд өндөр уулын ам, гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн …
-
6 March
АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарыг намын гишүүдийг гүтгэсэн мэдээлэл тарааж байгаа хэмээн үзэж, АН-аас мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Ардчилсан намын удирдлагад байсан төдийгүй, АН-ын гишүүн байж байгаад МАН-ын албан бус гишүүн болсон ЖДҮХС-аас их хэмжээний …
-
6 March
Цэнхэр үст Э.Цэрэн худал мэдээлэл тараасан уу
“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач Хан-Уул дүүргийн KH апартмент хотхоноос унасан байдалтайгаар амиа алдсан юм. Тэгвэл Цэнхэр үст Э.Цэрэн болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар цахим хуудсанд “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан …
-
6 March
“Бүсгүйн зурвас” жүжиг энэ сарын 24-ныг дуустал тоглогдоно
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “БҮСГҮЙН ЗУРВАС”нийгмийн драмын жүжиг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа энэ сарын 1-нд нээлтээ хийлээ. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н. Наранбаатар, туслах найруулагчаар О.Итгэл, ассент найруулагчаар МУСТА А.Чингүүн, бүжиг дэглээчээр МУСТА Г.Ган-Очир нар ажиллажээ. “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа тоглож байгаа бол туслах …
-
6 March
“Мартын 8”-ны мартагдашгүй үдшийг танд бэлэглэе
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8” баасан гаригт тохиож байна. Монгол Улс энэ өдрийг Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульдаа оруулж бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. “Мартын 8”-ны баярын өдрийг тохиолдуулан урлаг соёлынхны олон тоглолтууд болдог уламжлалтай. Тэгвэл Эрдэнэт хотын ХАНГАРЬД ПАЛАСТ 3- сарын 7-ны өдөр 19 цагт МУГЖ Дуучин Т.Ариунаа, МУСТА …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл