Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 4 August

    Улаан загалмай нийгэмлэг үет өртсөн иргэдэд 109 сая төгрөгийн тусламж олгоно

    Монголын улаан загалмай нийгэмлэг үерт өртөж орон гэрээ алдсан Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгийн иргэдэд 109.8 сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламж олгож эхэллээ. Тус нийгэмлэг Ховд аймгийн 187, Өвөрхангай аймгийн 21, Төв аймгийн 37, Сэлэнгэ аймгийн 30, Баян-Өлгий аймгийн 200 өрх тус бүрт 240 мянган төгрөгийн бэлэн мөнгө тараажээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн 205 өрхөд ариун цэврийн иж бүрдэл, 530 …

  • 4 August

    Даншиг наадамд цагдаагийн 1300 гаруй алба хаагч ажиллаж байна

    “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагын 1300 гаруй алба хаагчид Хүй долоон худагт хэв журмын хамгаалалт болон авто, явган, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэн наадамчин олны аюулгүй байдлыг ханган гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Өдрийн 12 цагийн байдлаар нэг хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Одоогоор ноцтой гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй аж. …

  • 4 August

    МУГТ Б.Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ 

    Монгол Улсын Гавьяат Тамирчин, Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Дэлхийн долоон тивийн долоон оргилд хөл тавьсан анхны Монгол хүн Бадамгаравын Гангаамаа өнөөдөр эх орондоо ирлээ. Монголын Уулчдын үндэсний холбооноос түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд тосч, хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр дэлхийн хоёрдахь ноён оргил болох К2 /8611 м/ ууланд 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр  Улаанбаатарын цагаар 11:00 …

  • 4 August

    “Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын ХӨТӨЛБӨР

    “Даншиг наадам Хүрээ цам 2018” шашин соёлын наадам өнөөдөр Хүй 7 худагт эхэллээ. Тус наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болдог. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион …

  • 4 August

    Хүй долоон худаг руу нийтийн тээвэр үйлчилж байна

    “ДАНШИГ НААДАМ – ХҮРЭЭ ЦАМ” шашин соёлын наадмыг 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Хүй долоон худагт болж байгаатай холбоотойгоор том оврын автобус тус газар луу үйлчилж байна.  “Хүй 7 худаг – 5 шар” чиглэлд 2018 оны 08 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд 08:00 цагаас 21:30 цагийн хооронд 10-25 минутын давтамжтайгаар “5-н шар /хойд/” автобусны зогсоолын зүүн талын зогсоолоос иргэдэд нийтийн …

  • 4 August

    Даншиг наадам-Хүрээ цам 2018 шашин соёлын наадам эхэллээ

    “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадам Хүй долоон худагт өнөөдөр 11.00 цагт эхэллээ. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг 2014 онд нийслэлийн Засаг даргын шийдвэрээр зохион байгуулж байсан юм. Даншиг өргөх ёслол нь Монголын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарыг ширээнд залах үеэс эхлэлтэй баяр наадам юм. Анх 1639 онд Цагаан нуур хэмээх газарт Түшээт хан, …

  • 4 August

    Б.Баярбаатар:Монгол Ардын нам бага хурлаараа хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ

    МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн гурав дахь өдөр болсон. Уг хурлаар ямар асуудал хэлэлцэж юуны талаар яригдсан тухай МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатараас зарим зүйлсийг тодрууллаа. МАН-ын Удирдах зөвлөлийн хурал нэлээн ширүүхэн өрнөх болов уу гэж бодож байсан чинь нэлээн нам жим болоод өнгөрлөө. Хурлаараа ямар асуудал хэлэлцсэн вэ? – Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн хурал 2018 оны 8 …

  • 4 August

    “Хөвсгөл Алтан дуулга” ХК-иас олон нийтэд зориулан үнэт цаасны танилцуулга хийнэ

    Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Хөвсгөл Алтандуулга” ХК нь нэмж гаргах үнэт цаасны олон нийтэд зориулсан танилцуулга 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 16 цагт Блю Скай зочид буудлын 3 давхарт зохион байгуулагдана. Тус компани нь нийт хувьцааныхаа 28 хувийг олон нийтэд болон стратегийн хөрөнгө оруулагч нарт санал болгон худалдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгөө газар тариалан болон гурилын үйлдвэрийн тоног …

  • 4 August

    Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр Хангайн уулархаг нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун …

  • 3 August

    Нутгаа орхисон Монгол гүнжийн түүх

    12 насандаа төрсөн нутгаа орхин харь нутагт очиж хааны хатан болсон эрэлхэг монгол бүсгүй нойрсож буй цогцолбор газар өдгөө БНАСАУ-ын Көсэн хотноо бий. Солонгосын түүхэнд 31 дэх хаан болсон Гоу Мин 19 насандаа Монгол нутгаас хатан болох хүнээ сонгосон нь Ванги байжээ. Ийнхүү хааны их хатан болохоор нутгаасаа гарсан монгол гүнжийн нэрийг зарим эх сурвалжид Ванчен, Ногук зэргээр дурдсан байна.  …

  • 3 August

    Хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хүүхдүүдийг эцэг, эхэд нь хүлээлгэн өгөв

    Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ээлжит хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хөдөлмөр эрхлэгч хүүхэд илрүүлэх ажлыг зохион байгууллаа. Илрүүлэлтээр Туул голын эрэг, орц хонгил, нийтийн хоолны газар, шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалтыг 08:00-24:00 цаг хүртэл хийсэн. Хараа хяналтгүй 5, гар дээрээс худалдаа хийж, хөдөлмөр эрхэлж буй 6, хүүхдийг …

  • 3 August

    Эхийн сүү эрүүл амьдралын эхлэл

    Жил бүрийн 8 дугаар сарын 1-7-ны өдрүүдэд “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг дэлхий даяар тэмдэглэдэг уламжлалтай. 26 дахь жилдээ болж байгаа “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг энэ жил “Эхийн сүү – эрүүл амьдралын эхлэл” уриан доор зохион байгуулж байгаа юм. Эхийн сүү нь найрлагадаа хүүхдийн биед амин чухал хэрэгцээтэй, амархан шингэдэг уураг, өөх тос, …

  • 3 August

    Согтуу үедээ есөн давхраас үсрэхийг завдсан иргэнийг аварчээ 

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөргарчээ. Тодруулбал, тус дүүргийн 17-р хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна. Энэ тухай дуудлага Нийслэлийн онцгой байдлын газарт тухайн өдрийн 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу 14 алба хаагчид шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд …

  • 3 August

    Азийн хөгжлийн банкнаас сэрэмжлүүлэг гаргалаа

    Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Азийн хөгжлийн банкны нэрийг ашигласан аливаа төрлийн хандивын ажилд нэгдэхгүй байхыг анхаарууллаа. Одоогоор тус банкны зүгээс тус банкны ажилтнуудын нэрийг барьсан хандивын ажил хэр зэрэг хэмжээнд зохион байгуулагдсан болон, онлайнаар, цахим шуудан, сошиал хуудаснуудад ийм төрлийн мессеж илгээсэн эсэхийг хянаж байна. Тиймээс Монголын иргэдийг ийм төрлийн цахим шуудан болон мессежид итгэхгүй байхыг …

  • 3 August

    Болц гүйцээгүй самар халдварт өвчин тараах нөхцөл болдог

    Манай оронд дэлхийн хуш модны нөөцийн 1.8 хувь буюу 683.9 мянган га талбай бүхий хушин ой Архангай, Баян-Өлгий, Булган, Төв, Завхан, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Өвөрхангай, Хөвсгөл аймаг, Улаанбаатар хотын ногоон бүсэд тархан ургаж байна. Манай орны хуш мод нөөцийн хэмжээгээрээ хэдийгээр энгийн нарснаас илүү боловч дэлхийд байх нөөц нь бага гэдэг утгаараа Монгол орны ховор ургамлын төрөл, зүйлд хамаардаг. Мөн …