Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 9 August

    Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. …

  • 8 August

    Д.Мурат нарт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгалаа

    Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Мурат, М. Елузаг нарын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах шийдвэр гаргажээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас”Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, мөн хуулийн …

  • 8 August

    Калифорнид дэгдээд буй гал түймрийн утаа сансраас ч харагдаж байна

    АНУ-ын Калифорни муж улсад дэгдээд буй олон арван гал түймрийн утаа тус мужийг бүрхээд байгаагаар зогсохгүй сансраас ч хүртэл харагдаж байна. Олон улсын сансрын станцад байгаа сансрын нисгэгчдийн авсан зурагт Калифорни муж улсад гараад байгаа гал түймрийн утаа тод харагдаж байжээ. Энэхүү зургийг дэлхийгээс 400 километр зайнаас дарсан аж. “Калифорни галд автаж байна. Үүнийг сансраас ч харахад айдас хүрч байна” …

  • 8 August

    Токио-2020-ийн үеэр хүний нүүр царайг таних технологийг ашиглана

    Аюулгүй байдлыг хангах зорилгоор 2020 онд Японы Токио хотод болох олимпийн болон паралимпийн тоглолтуудын үеэр хүмүүсийг нүүр царайгаар нь таних технологийг ашиглах гэж байна. Энэ тухай Токио-2020 зохион байгуулах хорооны мэдээллээс иш татан манай сурвалжлагч уламжиллаа. Ийм системийг олимпийн тоглолтын үеэр анх удаа хэрэглэнэ гэж уг технологийг зохион бүтээсэн Японы харилцаа холбооны “NECCorp” компани мэдээлжээ. Шинэ технологийг ашигласнаар хулгайд алдагдсан …

  • 8 August

    Зочид буудалд амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөг хандивлана

    Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд  2017 оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм.  Энэ хэрэг явдлаас хойш охины ар гэрийнхэн сэтгэл санааны хүнд цохилтод орж өнөөдрийг хүртэл уй гашуугаа даван туулсаар ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр амиа алдсан охины ар гэрийнхэнд 30 сая төгрөгийг хандивлахаар болсон байна. …

  • 8 August

    Их Британийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг эм гарган авчээ

    Их Британийн хэсэг эрдэмтэд митохондр дахь хөгшрөлтийн явцыг удаашруулах үйлчилгээтэй эм гарган авсан тухай “MedicalXpress” сэтгүүлд мэдээлсэн байна. Эксетерийн их сургуулийн мэргэжилтнүүд  лабораторийн нөхцөлд  AP39, AP123,  RT01 гэсэн нэгдлүүдийг эндотелиаль эсүүд дээр туршжээ. Эдгээр эс нь цусны судасны дотоод гадаргууг бүрхдэг юм. Туршилтын дүнд эсүүдийн хөгшрөлтийг удаашруулж, хуваагдах чадваргүй болсон “хөгшин” эсүүдийн тоог 50 хувиар бууруулж чадсан байна. AP39, AP123, …

  • 8 August

    Брэд Питтийг хүүхдийн тэтгэмж бага төлдөг гэжээ

    Гэрлэлтээ цуцлуулаад байгаа Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жоли нөхөр Брэд Питтээ хүүхдийн тэтгэмж хангалттай төлдөггүй гэж буруутгажээ.

  • 8 August

    Зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-ноос эхэлнэ

    2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл наймдугаар сарын 20-30-ны хооронд явагдана. Энэ хичээлийн жилийн хамран сургах тойрог өнгөрөгч тавдугаар сарын 14-нд НБГ-ын Даргын тушаалаар батлагдсан бөгөөд үүнээс хойш өөрчлөлт ороогүй болохыг тус газрын Сургалт арга зүйн хэлтсийн дарга Ц.Жаргалантуул хэллээ.

  • 8 August

    БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа МУГТ Б.Гангаамааг хүлээн авч уулзлаа

    БСШУС–ын   сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг   өчигдөр  хүлээн авч уулзан баяр хүргэлээ.  Сайд Ц.Цогзолмаа уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ уулзалтын үеэр мэдэгдлээ. К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан ч гэлээ амжилттай дуусгаж, К2 уулын оргилд  Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байгаагаа уулзалтын үеэр хэллээ. …

  • 8 August

    Завьт эргүүлийнхэн есөн хүний амийг аварчээ

    НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд зургаадугаар сарын 10-аас хойш Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа нийт 9 хүний /6 том хүн, 3 хүүхэд/ амь насыг авран хамгаалж, усанд суусан нэг автомашиныг татан гаргажээ. “Завьт …

  • 8 August

    Охидын сургуулиудад гал тавьжээ

    Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужийн Пишин дүүрэгт байрладаг охидын хоёр сургуульд мягмар гарагийн шөнө гал тавьсан байна гэж орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд лхагва гарагт мэдээлэв. Дээрх сургуулиуд нь өдрийн цагаар хичээллэдэг тул халдлагын үеэр хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна. Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх босогчид сургууль доторх тавилгуудыг шатааж, гал тавьсныхаа дараа хэргийн газраас зугтаасан …

  • 8 August

    14 нам нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлжээ

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль ирэх аравдугаар сарын 7-ны өдөр явагдах бөгөөд улс төрийн намууд нөхөн сонгуульд оролцох тухай хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороонд ирүүлжээ. Хүсэлт хүлээн авах хугацаа 2018 оны наймдугаар сарын 7-ны өдрөөр дуусгавар болсон юм. Өчигдөр Монгол Ардын Нам, Монголын Ногоон Нам, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам, Монгол Үндэсний Ардчилсан Нам, Зон Олны Нам, …

  • 8 August

    Д.Муратын шүүх хурал эхэллээ

    УИХ-ын гишүүн Д.Муратыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ. Улмаар түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас  хянаж, 2018 оны долдугаар сарын 6-ны өдөр шүүхэд  шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.    

  • 8 August

    Жуулчдыг шилжүүлэх ажиллагаа дуусч байна

    Индонезид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Ломбок арлын баруун хэсгийн Нуса Тенггара мужийн ойр орчимд гацаад байсан гадаадын жуулчдыг шилжүүлэх ажиллагаа мягмар гарагийн орой гэхэд дуусгавар болно гэж Индонезийн тэнгисийн цэргийн хүчний төлөөлөгч мэдээлэв. Өнгөрсөн ням гарагт тус арал дээр болсон 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган жуулчин хэцүү байдалд орсон юм. Одоогийн байдлаар арал дээр 400 орчим …

  • 8 August

    Д.Отгонбаяр:Энэ жил самар маш ховор ургасан

    Энэ жил самрын гарц ямар байгаа талаар Цаг уур орчны шинжилгээний газрын Хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Д. Отгонбаяраас тодрууллаа. -Тусгай хамгаалалттай газрын аль хэсгүүдээр самар түлхүү ургаж байна вэ? -Байгаль орчин ногоон хөгжлийн яамны харъяа Хан хэнтийн улсын тусгай хамгаалалттай газруудаас Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал, Төв аймгийн  Батсүмбэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт суманд  самар түлхүү …