Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 2 August

    Энэ сарын 20-ноос ургацын урьдчилсан баланс гарна

    Энэ сарын 20-ноос намрын ургацын баланс гарах аж. Энэ жил Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 3-наас эхлүүлсэн нь зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар нийт 494.3 мянган га талбайд тариалалт хийжээ. Үүнээс улаанбуудай 342 мянган га-д, төмс 12.7 мянган га-д, хүнсний ногоо 8.1 мянган га-д, тосны ургамал 69.7 мянган га-д, тэжээлийн ургамал 36.6 мянган га-д, эмийн …

  • 2 August

    Kонго улсад “Эбола” вирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгджээ

    Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын баруун хэсгийн алслагдсан бүс нутагт дэгдсэн “Эбола” вирусын тархалтыг зогсоосон тухайгаа албан ёсоор мэдэгдсэнээс хэдхэн хоногийн дараа тус улсад уг вирусын халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн тухай лхагва гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэв. Конго улсын Засгийн газар Умард Киву мужид дээрх өвчний халдвар бүртгэгдсэн тухай лхагва гарагт зарласан бөгөөд долоо хоногийн өмнөхөн тус улсын эрүүл …

  • 2 August

    МУЗН-ээс үерийн гамшигт өртсөн 457 өрхөд мөнгөн тусламж үзүүлж байна

    Өнгөрсөн сард орсон хүчтэй аадар борооны улмаас олон газар үерийн гамшигт өртөж, ихээхэн хэмжээний хохирол амсаад байна. Тиймээс Монголын улаан загалмай нийгэмлэгээс Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв аймгуудын үерийн гамшигт өртөж орон гэргүй болсон болон хохирол амссан айл өрхүүдэд бэлэн мөнгөний тусламж үзүүлж эхэлжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс таван аймгийн 457 өрх тус бүрт 240 мянган төгрөгийг Хаан банкаар дамжуулан өнөөдрөөс …

  • 2 August

    Цэргийн Олон Улсын наадамд Монголын мэргэн буудагчид шилдэг наймд үлдлээ

    Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон “Мэргэн буудагчийн зааг” тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай баг шилдэг наймд үлджээ Тэмцээний нэгдүгээр үе долдугаар сарын 29-ний өдрөөс наймдугаар сарын 01-ний өдөр болж өндөрлөсөн байна. Тус тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцож байгаагаас нэгдүгээр шатны дүнгээр нийт найман  шилдэг багийг шалгаруулж, хагас шигшээд оролцуулахаар болжээ. Хурандаа …

  • 2 August

    Үер, усны аюулаас урьдчилан сэргийлье

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 4-5-нд зарим газраар, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Түүнчлэн, Иргэд, аж ахуйн нэгж байгууллага аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион …

  • 2 August

    Ерөөлч, магтаалчдын тоглолт хүй долоон худагт болно

    2018 оны наймдугаар сарын 11-15 ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадам зохион байгуулагдах бөгөөд уг арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 гаруй үндэсний спортын тамирчид хүй долоон худагт отоглон бууж өөрсдийн авьяас билэг авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. …

  • 2 August

    Наймдугаар сард хур бороотой, цочир хүйтэрнэ

    Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг гаргасан байна. Урьдчилсан мэдээгээр ирэх сард Булганы нутаг, Хөвсгөл, Дорнод, Архангайн зүүн, Өвөрхангайн хойд, Төв аймаг болон Сэлэнгийн баруун хэсгээр уур амьсгалын дунджаас их бороо орох төлөвтэй байна. Мэдээллийг бүсүүдээр хүргэе. Баруун зүгийн нутаг Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр, гуравдугаар …

  • 2 August

    АТГ: УУХҮЯ хууль бус уул уурхайн олборлолтыг таслан зогсоох чиглэлээр тодорхой ажил хийгээгүй

    Авлигатай тэмцэх газраас “биологийн болон техникийн нөхөн сэргээлт хийх нэрийдлээр орон нутаг дахь албан тушаалтнууд иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, ашигт малтмалын олборлолт (хаягдал нөөц ашиглах) явуулан түүнээсээ хандив, тусламж  авч, хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгож, зөвшөөрөлгүй олборлолт явуулах нөхцөлийг бүрдүүлсэн, мөн холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудын хяналт сул байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, цаашлаад авлигын …

  • 2 August

    Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариулт

    2-5 насны цэцэрлэгийн “Цахим бүртгэл” бүртгэл 2018 оны долдугаар сарын 25-наас эхэлсэн бөгөөд наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал 30 хоног үргэлжилнэ. Цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотой түгээмэл асуулт хариултыг хүргэж байна.    

  • 2 August

    Монгол, Японы уран бүтээлчид хамтарсан тоглолтоо толилуулна

    Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Япон улсын Энка дууны алдарт дуучин Яширо Аки, дэлхийн дайдад Монголынхоо нэрийг хөөмийн хархираа, хуурынхаа хос чавхдасаар тамгалж яваа ардын урлагийн “Хөсөгтөн” хамтлагийн хамтарсан “Хөсөгтөн ба хээнцэр хаялга” тоглолт энэ сарын 04-нд МҮЭ-ийн Соёлын төв ордонд болно. Энэхүү тоглолт нь Монгол Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн зохион байгуулж буй урлаг соёлын хамтарсан арга хэмжээ …

  • 2 August

    Ерөнхийлөгч Х.Баттулга байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр  нээлтээ хийж буй байт харвааны “360” талбайн нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Энэхүү байт харвааны талбайг иргэд болон аж ахуйн нэгжийн хандивын тусламжаар 60 хоногт багтаан “360” төслийн хүрээнд барьсан байна. Мөн талбайд геннесийн номд бичигдэхүйц том буюу 27*13 метр хэмжээтэй олимпийн цагираг босгож байгаа нь байт харвааны төрлөөр Монгол Улс олимпийн …

  • 2 August

    Вэйсел Акчайн хэрэгт гурван иргэнийг шалгаж эхэлжээ 

    Турк, Монголын хамтарсан “Улаанбаатар эмпати” сургуулийн захирал Вэйсел Акчайг хулгайлахыг завдсан гэх хэрэгт холбогдуулан, гурван Монгол иргэнийг шалгаж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ.  Гурван Монгол иргэн нь Улаанбаатар дахь Туркийн Элчин сайдын яаманд ажилладаг юм байна. Тэднийг цагдан хориогүй, хилээр гарахыг хоригложээ.  Түүгээр зогсохгүй Тагнуулын байгууллагын нэг бус хүнийг Эрүүгийн цагдаагийн албаныхан шалгаж болзошгүй тухай мөн онцолжээ.Дээрх хэргийг Эрүүгийн …

  • 2 August

    Монголбанк өнгөрсөн сард 2,132 кг алт худалдан авчээ

    Монголбанк долоодугаар сард 2,132 кг алт худалдан авчээ. Ингэснээр энэ оны эхний хагас жилд худалдан авсан алтны нийт хэмжээ 9.34 тонн болсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн оны эхний долоон сарын байдлаар 8.94 тонн алт худалдан аваад байжээ. 2018 оны долоодугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ …

  • 2 August

    Дөрвөн дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 02-ний Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. ⚡СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 6-р хороо 3, 24-р байр ⚡ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10.30-16.00 цагт: 3-р хороо Эрэл ХХК 10.30-17.00 цагт: 6, 7-р хороо Нүхтийн 1-7, 27, 30, 31, 32-р гудамж болон эдгээрийн ойр орчмоор ⚡БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10.30-17.00 …

  • 2 August

    Ардын эмч Ж. Хайрулла таалал төгсчээ

    Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Төрийн соёрхолт, Академич, Мэдрэлийн мэс засалч Жалелийн Хайрулла 2018 оны долдугаар сарын 31-нд хүнд өвчний улмаас таалал төгсөж, бурхны оронд заларчээ. Ж.Хайрулла нь 60 гаруй жил хүн амын эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан явсан Эрүүл мэндийн салбарын анхдагчдын нэг байсан билээ. Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах, дүү хамаатан …