Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 10 August

    Баянхошуу дэд төвийн 240 ортой хүүхдийн цэцэрлэг есдүгээр сард ашиглалтад орно

    Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү Улаанбаатар хотод хийгдэж буй дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, боловсролын салбарын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцав. Эхлээд нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн аеротенкын бетон хийцийн ажилтай танилцлаа. УСУГ-ын харьяа Төв цэвэрлэх байгууламж 1964 оноос үйл ажиллагаа явуулж, нийслэлчүүдийн хэрэглээний усыг цэвэршүүлж байна. Тэнд өдөрт Улаанбаатарчуудын хэрэглэсэн 140-160 мянга орчим шоо метр бохир усыг цэвэрлэдэг бөгөөд үүний …

  • 10 August

    ЗТХЯ-ны газрын дарга нар нэгийнхээ аминд хүрчээ

    Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд өчигдөр буюу наймдугаар сарын 9-ний өдрийн 22:00 цагийн орчимд хүн амины онц ноцтой хэрэг гарчээ. Урьдчилсан шалгалтаар, хүн амины хэрэг болох нь тогтоогдсон гэх ба хохирогч нь 40 орчим насны иргэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлснээр, хохирогч нь Зам тээврийн хөгжлийн яамны өндөр албан тушаалтан ажээ. Тодруулбал, хохирогч нь …

  • 10 August

    Дарь-Эхийн замыг засаж эхэлнэ

    Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим зам дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна. Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. …

  • 10 August

    Чилийн Ерөнхийлөгч асанг НҮБ-ын Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ

    НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерешийн тушаалаар Чилийн Ерөнхийлөгч асан Мишель Бачелетийг НҮБ-н Хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссараар томилжээ. Бачелет нь Чили улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч бөгөөд 2006-2010, 2014-2018 онуудад тус, тус нэр хүндтэй албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөсөө буусны дараа НҮБ-н дэргэдэх Эмэгтэйчүүдийн жендерийн тэгш байдлыг хангах дэд хорооны дарга болсон бөгөөд удалгүй энэ албан тушаалд …

  • 10 August

    Зам тээврийн ослоор хятад иргэн амиа алджээ

    Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, БНХАУ-ын нэг иргэн нас барж, зургаан хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна. Осол гарсан шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын  хажуу руу унажээ. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай …

  • 10 August

    Таван дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 10-ны Баасан гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 20-р хороо иргэн Уранболор, Хангай, Төмөрчөдөр 11:00-18:00 цагт: 12-р хороо Жанжины 21-26-р гудамж, Орда ач, Наранбилэг, БОСА, Анд ложистик, Альфа комуннитиз Монголиа, Авто ойл ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, 13-р хороо 55-р …

  • 10 August

    Өвөрхангай аймагт усархаг бороо орсны улмаас зам эвдэрчээ

    Өвөрхангай аймагт их хэмжээний усархаг бороо орсны улмаас зорчих хэсгийн зам эвдэрчээ.Иймд иргэд, жолооч нарыг сонор сэрэмжтэй замын хөдөлгөөндөө оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө. Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр наймдугаар сарын 10,11-нд зарим газраар, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орох тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. -Үер, усны …

  • 10 August

    Сайн Номуун Хийдийн бумбаны их тахилгын хөтөлбөр

     2018 оны 08 сарын 10-ны өдөр 11:00 Сайн Номуун Хийдийн Хамба лам, Доктор С.Нэргүй нээлтийн үг хэлнэ. 11:15 Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд зориулж морин хуурын аялгуу эгшиглэнэ 11:40 Хураангуй цам харайх ёслол. 12:00 Бумбаны их тахилгын уншлага Дарь эx, Лус, Замбала бурхдын тахилга. 13:00 Завсарлага 13:30 Дарь эх, Лус, Эд, Замбала бурхдын тахилга үргэлжилнэ. 17:00 Хурал гадаална. 2018 оны 08 сарын 11-ний өдөр 09:00 Бумбаны тахилгын уншлага. Намсрай, Гонгор, …

  • 10 August

    Улаанбаатарт өдөртөө 22 дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, төв болон говийн аймгуудын …

  • 9 August

    Олон улсын марафончид богдхан ууланд уралдана

    Анх 1997 онд Япон Улсын иргэн Фүживара Тацүичи болон Кон Аяа нар санаачилж байсан түүхтэй “Тал нутгийн Монгол” олон улсын марафоны үеэр энэ жил Монгол Улсад анх удаа “Ултра трайл төрөл”-ийн уул ус, тал нуруу, хот сууринг дамжин гүйдэг төрөл болон “Хөл нүцгэн гүйлт”-ийн хагас марафоныг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулах гэж байна. Ултра трайл төрлийн марафон нь Богдхан …

  • 9 August

    Өнөөдөр “Иргэдийн амьдрах орчин аюулгүй байдлын өдөр”  

               Өнгөрсөн сард НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар сар бүрийн есний өдрийг  “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлын өдөр” болгон зарлаж иргэдийг аливаа эрсдэлд оруулж болохуйц бүхий л нөхцөлийг арилгах ажлуудыг шат дараатай хэрэгжүүлэх үүргийг төрийн байгууллага, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хандан гаргасан. Мөн ажлын хариуцлага алдсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцохыг Нийслэлийн засаг даргад даалгасан юм. Энэ шийдвэр нь өдөр дараалан шахам сэрдхийлгэм мэдээ ар, араасаа цуварсаар байгаа …

  • 9 August

    БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэгийг томилжээ

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газрын даргаар Э.Мөнхбилэг томилогдсон байна. Тэрбээр ширээний теннис, туялзуур сэлэмний шүүгч бөгөөд олон улсын чанартай тэмцээн уралдааны шүүгчээр нэлээд хэдэн удаа ажилласан туршлагатай. Э.МӨНХБИЛЭГИЙН АМЖИЛТУУД: 2010, 2014 оны Залуучуудын олимпийн наадмын албан ёсны шүүгч, алтан медалийн тоглолтын ерѳнхий шүүгч 2011, 2014 онд ширээний теннисний ДАШТ-д шүүгч 2008-2015 оны хооронд 20 …

  • 9 August

    Хятадын эрдэмтэд зүрх-судасны өвчнийг оношлох үр дүнтэй аргыг боловсруулжээ

    Шанхай хотын Тээврийн их сургуулийн эрдэмтэд зүрх-судасны өвчнүүдийг оношлох шинэ аргыг боловсруулсан байна. Энэ арга нь одоо анагаах ухаанд хэрэглэж буй аргуудаас 33 хувиар илүү үр дүнтэй байгаа тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ. QFR (Quantitative Flow Ratio) гэдэг энэ аргыг хэрэглэх зөвшөөрлийг Хятадын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн хяналтын ерөнхий газар өгсөн байна. Өвчтөний зүрх-судасны системийн рентген зургуудад анализ хийхэд суурилсан энэ …

  • 9 August

    НИТХ-ын Тэргүүлэгчид зуны саруудад нийслэлчүүдийн ажил амьдралтай холбоотой шийдвэрүүдийг гаргав

    Нийслэл хотод нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээж буй олон асуудлууд бий. Нийслэлчүүдийн өдөр тутмын ажил амьдралтай холбоотой асуудлын шийдлийн хүрээнд  НИТХ–ын Тэргүүлэгчид 6, 7-р саруудад нийт 7 удаа хуралдаж, холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Өнгөрсөн хоёр сарын турш НИТХ–ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг баталж, нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тухайлбал, нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг …