Мэдээ мэдээлэл

August, 2018

  • 13 August

    Живж амиа алдах тохиолдлын 90 хувь нь архидан согтуурсанаас үүддэг

    Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа. Судалгаагаар усанд живж, амиа алдсан тохиолдолын 90 хувь нь архидан согтуурсанаас үүдэлтэй гэдгийг тогтоожээ. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх; Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх; …

  • 13 August

    Швейцар авто замын түгжрэлийн улмаас жилд 1.9 тэрбум доллар алддаг

    Швейцар 2015 онд авто замын түгжрэлд 1.9 тэрбум долларын зардал гаргасан нь 2010 оныхоос 7 хувиар өссөн үзүүлэлт юм гэж тус улсын Орон зайн хөгжлийн газрын тайланд дурджээ. Энэ нь Швейцарын 2015 оны ДНБ-ий 0.3 хувьтай тэнцэж байгаа бөгөөд эрх баригчид энэхүү зардлыг бууруулах арга зам хайж байна. Түгжрэлд удаан зогсож, цаг хугацаа алдсанаас үүдэлтэй зардал авто замын түгжрэлд гарч …

  • 13 August

    “Яги” далайн шуурга хөрсний гулгалт үүсгэжээ

    Хятадын Жезянь мужийн өмнөд нутгийн Веньлин тойрогт ням гарагийн орой орон нутгийн цагаар 23:35 цагт “Яги” далайн шуурга дэгдсэний улмаас хөрсний гулгалт үүссэн гэж тус мужийн үерийн гамшигтай тэмцэх газраас мэдээлэв.

  • 13 August

    Төмөр замын хөдөлгөөнийг өнөөдөртөө багтаан нээхээр ажиллаж байна

    Байгалийн давагдашгүй хүчний хор хохирлыг арилгахаар төмөр замчид шаргуу ажиллаж байна.Сэргээн босголтын ажилд 200 гаруй төмөр замчин оролцож өнгөрсөн шөнийн турш ажиллалаа.Одоогоор зүтгүүрийн 1 секц, 4 вагоныг замаас холдуулаад байна. Үлдсэн зүтгүүрийн 1 секцийг удахгүй холдуулж замыг чөлөөлнө. Энэ ажилд Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк оролцож байгаа юм.Мөн өнгөрсөн шөнийн 03:00 цагт ирсэн Оросын сэргээн босголтын галт тэрэг ирээд байна. …

  • 13 August

    Д.Сарангэрэл: Хоёр хүний биеийн байдал хүнд байна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Зам тээврийн хөгжлийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга болон долоон газрын даргад хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.  Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэрэг Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хооронд осолдож олон зорчигч бэртэж эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа байр сууриа илэрхийллээ. Тэрээр …

  • 13 August

    Б.Цогтгэрэл: Ёс зүйн хариуцлага хүлээн огцорч байна

    Засгийн газрын өчигдрийн  ээлжит бус хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайд Б.Цогтгэрэлийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан билээ. Тэрбээр хуралдааны дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Улс төрийн соёлд жишиг болж, ёс зүйн хариуцлага хүлээн Зам тээврийн хөгжлийн дэд сайдын албан тушаалаас огцрох өргөдөлөө Ерөнхий сайдад гарган ийнхүү огцорч байна. Намайг дэмжиж байдаг гэр бүл, журмын нөхөд, хамт олон, шүүмжлэгчдэд бүгдэд нь талархаж …

  • 13 August

    Зургаан дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

    Өнөөдөр буюу 2018 оны 8 дугаар сарын 13-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 21-р хороо Жамсран уулын өврийн 7-12-р гудамж болон ойр орчмоор, 13-р хороо 55-р сургууль, Оч мандах өрхийн эмнэлэг, Дүүргийн Ахмадын хороо, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Яаралтай тусламжийн төв, Палентологийн …

  • 13 August

    Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

    Малчид, иргэд, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай усархаг бороо орох тул үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгой анхааруулж байна. 2018 оны 08 дугаар сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын …

  • 13 August

    Д.Муратыг “цагаатгасан” шүүхийн шийдвэр буруу жишгийг тогтоолоо

    УИХ-ын гишүүн хүн бусдыг доромжилж болно, боов боожгойныхоо зургийг бусдад илгээж болно, зодож цохиж бусдын биед гар хүрч болно гэсэн жишгийг Монголын шүүх тогтоочиховуу гэж бодоход хүрч байна. Учир юу гэвэл хэдэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Д.Мурат өөртэй нь амрагийн холбоотой байсан гэх Б.Бахытгүл хэмээх бүсгүйг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх гомдлыг шүүн хэлэлцээд Д.Мурат гишүүн Б.Бахытгүлийг зодоогүй, …

  • 11 August

    “Нүүдэлчин Монгол” наадмын өнөө, маргаашийн хөтөлбөр

    “Нүүдэлчин Монгол” наадам Хүй долоон худагт болж энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилж байгаа билээ. Тус наадмын гол зорилго нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэхэд чиглаж байгаа аж. “Нүүдэлчин Монгол” наадмын өнөөдөр болон маргаашийн хөтөлбөрийг хүргэж байна.  Наймдугаар сарын …

  • 11 August

    Хүй долоо худаг руу автобус явж байна

    Хүй долоон худагт “Нүүдэлчин Монгол-2018” соёлын биет бус өвийн наадам болж байгаа. Үүнтэй холбоотойгоор хотын төвөөс тус чиглэлд автобус явж байна. Тодруулбал, МУБИС-ийн автобусны буудлаас Хүй долоон худаг чиглэлд 20-30 минутын давтамжтай автобус явж байгаа бөгөөд сүүлийн автобус нь 21.18 цагт Хүй долоон худгаас МУБИС чиглэлд хөдлөх ажээ. Тус чиглэлийн автобус нь том хүнд 1000 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр үйлчилж байна.

  • 11 August

    Нар хиртэлт Улаанбаатарт 30 хувьтай харагдана

    Өнөөдөр энэ оны  гурав дахь буюу сүүлчийн хагас  нар хиртэлт болох юм. Харин дараагийн нар хиртэлт 2019 оны нэгдүгээр сарын 6-нд тохиолдоно.  Гэхдээ энэ удаагийн хиртэлт илүү том газар нутгийг хамарч, олон хүнд ажиглагдах тул онцлог үзэгдэл гэнэ. Улаанбаатар хотод нар хиртэлт 29.84 хувьтай харагдах ба нарны хиртэлт нэг цаг 26 минут 49 секунд үргэлжилнэ гэж үзэж байгаа аж. Нар хиртэлт өнөөдөр …

  • 11 August

    Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлжээ

    АНУ-ын Лос Анжелес хотын прокурорын газраас Стивен Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна. Стивен Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уэйнштейн нарыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шинэ хавтаст хэрэг нээж шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.Стивен Сигалын зүгээс тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй гэжээ. Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн …

  • 11 August

    Фэйсбүүкт галт зэвсгийн бүдүүвч зураг байршуулахыг хоригложээ

    “Facebook” нийгмийн сүлжээ 3D принтерээр бүтээх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургийг хуудастаа оруулахыг хориглосон тухай телевизийн “CNN” суваг мэдээлэв. Өмнө нь Вашингтон муж улсын шүүх Америкийн “Defense Distributed” компанийг 3D-принтерээр хэвлэх боломжтой галт зэвсгийн бүдүүвч зургийг интернетэд оруулахыг хориглосон юм. Гэсэн хэдий ч тиймэрхүү бүдүүвч зургийг хэд хэдэн цахим хуудаснаас олох боломжтой  юм. “Фэйсбүүк” хуудаст байршуулсан зураг хийгээд иймэрхүү зураг …